Д.Нацагдорж: Бие, хэл, сэтгэлийн үйлээ эрүүл сайн сайхан байлгах ёстой
ЭМЯ-аас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. Коронавирусийн халдвар Монгол Улсад илэрсэнтэй холбогдуулан уламжлалт анагаах ухааны салбарын эрдэмтэд ЭМЯ-аас гаргасан ажлын хэсэгт орж ажиллаж байгаа аж. 

Иймээс Дорнын анагаах ухааныг хэрхэн орчин үеийн анагаах ухаантай хослуулж байгаа талаар Хүний гавъяат эмч, Мамба дацан хийдийн тэргүүн Хамба лам Д.Нацагдарж “Уламжлалт эмийн түүхий эдийн нөөцөө хангаж, уламжлалт анагаах ухааны зөвлөх багийг бүрдүүлээд хамтран ажиллаж байна. Бие сэтгэл чинь хэдий чинээ амар амгалан байна төдий чинээ сайн юманд хүрдэг ертөнцийн жам байдаг. Иймээс хоорондоо эв түнжинтэй, хүн болгон дор бүрнээ бие, хэл, сэтгэлийн үйлээ эрүүл сайн сайхан байлгаж бусадтайгаа хамтарч ажиллах нь зүйтэй. Өвчин  хэлж ирдэггүй хийсч ирдэг тул өвчилсөн хүн болон өвчнөөс нь салгаж буй хүмүүсийг ч хүндлэх ёстой. Өмнө нь бид H1N1 вирусийн өвчлөл гарахад ХӨСҮТ-тэй хамтран ажиллаж байсан туршлага бий. Яам хүчтэй баг хамт олныг бүрдүүлсэн байна” гэлээ.
 
Б.Сувдаа
 
Бусдад түгээх
  • gplus