Франц иргэнийг ХӨСҮТ-д авчран эмчилж байна
Энэ сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцооор Монголд ирсэн 57 настай Франц улсын иргэнээс коронавирусын сэжигтэй тохиолдол илэрч, урьдчилсан шинжилгээгээр коронавирус илэрсэн. Түүнийг Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах “Арева” компанийн байранд тусгаарлан эмчилгээ хийж байсан юм.

Тэгвэл  Франц улсын иргэнийг өнөөдөр өглөө Улаанбаатарт авчирч, ХӨСҮТ-д тусгаарлан эмчилж байна. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Хоёр хүүхдийн аав 57 настай Франц иргэнийг тангараг өргөсөн эмч нар эрүүл болгохын төлөө бүх зүйлээ зориулж байна. ХӨСҮТ-д түүнийг авчран эмчилж байгаа” гэлээ.
 

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus