Ч.Улаан: Мах гурилын нөөц хангалттай бий, нөөцлөх шаардлагагүй
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдааны дараа ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Хүнсний хангамжийн талаар яг одоо мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Иргэд бөөнөөр нь хүнс нөөцлөх шаардлагагүй. Улаанбаатар хотод гэхэд мах өдөр бүр тогтвортой нийлүүлэгдэнэ.  Өдөр тутам 100 тонн мах нийлүүлэгдэнэ. Тийм учраас тайван амгалан байгаарай гэж хүсмээр байна. Зах зээл дээр гаргах 20 гаруй мянган тонн мах байгаа. 
 
Гурил импортлогчидтой зах зээлийн өнөөгийн байгаа үнийг тогтвортой байлгана гэж тохирсон. Гурилын 4-5 сарын тогтвортой нөөц бий. Стратегийн нөөц бүрдүүлэх үүднээс хоёрдугаар сарын 27-ны өдөр улаанбуудай импортлохоор болсон. 

Будааны тухайд бид 100 хувь импортоор авдаг. Төрөл тус бүрээс 2-4 сарын нөөц бэлэн байна. Элсэн чихрийн гурван сарын нөөцтэй байна. Онцгой нөхцөлд зорчигчийн хөдөлгөөнийг хаасан. Хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийг хаагаагүй” гэлээ. 

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus