Б.Батзоригт холбогдох хэргийг шүүхээс ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ

Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авлаа.

Улмаар шүүхээс хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн шүүх хуралдааныг 2020 оны 03 дугаар сарын 17-ны 10.00 цагт товлон зарласан байна.

Мөн шүүгдэгч Б.Батзоригт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн байна.

ХХААХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзориг, мөн тухайн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан албан тушаалтан болон ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байсан албан тушаалтнууд бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдож, өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд байгаа юм.
 

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ах 2020-03-11 00:19:07
    төрд гарахдаа ямар тангарга өргөсөн бэ? хамгийн том гол хэрэгтэн
    162.158.166.148
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-03-10 14:27:50
    Батзоригийн хэрэг ӨВӨРХАНГАЙН дарга, ИХТ-н гишүүд нарын тендэрийн мөнгө олон жил завшиж цохисон хэргийг бодвол бараг хэрэг биш юм биш үү? Өвөрхангайн хэргүүд ....
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-03-10 10:23:47
    Энэ хулгай дээрэм биш тайван амгалан байцгаа одоо яалтай
    162.158.6.19
    Мэдэгдсэн Хариулах
  • tednii hereg daamjirlaa!! 2020-03-10 10:17:55
    Sorond syyd oroh heregtei!!!
    141.101.69.22
    Мэдэгдсэн Хариулах
  • м 2020-03-10 05:58:54
    ийм байхад улс төрчдийн хулгай газар авах нь ойлгомжтой
    172.68.146.197
    Мэдэгдсэн Хариулах