СOVID-19 холбоотой асуудлаар дараах утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой

1.Шинэ хэлбэрийн корона вирусийн халдварлалаас хэрхэн сэргийлэх вэ? Шинэ хэлбэрийн корона вирусийн халдварлалаасурьдчилан сэргийлэхийн тулд: а/ Халдварт өвчин дэлгэрсэн газар оронд зорчихоос зайлсхийхб/ Олон хүнцугларсан газарт очихоос зайлсхийх. Агаарын солилцоо муутай заал танхимд нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийх. Ялангуяа ахмад настан, хүүхэд болон өвчин эсэргүүцэх чадвар-биеийн дархлаа султай хүмүүс дээр дурдсан газар очихгүй байх хэрэгтэй. Гадагш гарахдаа заавал амны хаалт зүүж байх.в/ Салхивчаа нээж, агаар салхи оруулж байх. Өдөр бүр гэр, албан тасалгаандаа агаар салхи оруулж, агаарын солилцоог сайжруулж байх нь амьсгалын замын өвчний халдварлалаас сэргийлэх сайн талтай.г/ Хувийн ариун цэврийг чандлан сахих. Саван юм уу цэвэр усаар гараа 20 секундээс багагүй хугацаагаар нямбай угаах хэрэгтэй. Найтаах,ханиах үедээ цэвэр салфетикаар ам хамраа таглах юм уу эсвэл тохойгоороо халхалж шүлс,нус,цэрүсрэхээс болгоомжлох хэрэгтэй. Гарын алгаараа ам хамраа таглаж болохгүй. д/ Байнга биеийн байдлаа хянаж, халуурах шинж тэмдэг илэрвэл эмчид үзүүлэх. Хэрвээ удаан хугацаанд халуун буурахгүй, эсвэл өндөр халуурч, ханиалгаж, амьсгал давхцах зэрэг амьсгалын замын халдварлалын шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт үзүүлэх шаардлагатай.

2.Ойрын хугацаанд халдварт өвчин дэлгэрсэн газар орноор зорчсон бол ямар арга хэмжээ авбал зохих вэ? Ойрын хугацаанд халдварт өвчин дэлгэрсэн У хань зэрэг газар орноор зорчсон бол өөрийгөө болон ойр орчныхоо хүмүүсийн биеийн байдалд онцгойлон анхаарч, аль болох олон нийтийн үйлчилгээний газраар үйлчлүүлэхгүй, хүн олноор цугларсан газраар очихгүй байхыг хичээгээрэй. Хэрвээ халуурах, сульдах, хий ханиалгах, булчин хөндүүрлэж өвдөх, амьсгал давчдах шинж илэрвэл эмнэлэгт хэрэглэдэг нэг удаагийн маск зүүж, яаралтай эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй. Үзүүлэхдээ халдварт өвчин дэлгэрсэнгазар орноор зорчсон тухайгаа эмчид тодорхой хэлж тэмдэглүүлэх шаардлагатай.

3.Ханиах, найтаах үедээ яах ёстой вэ? Өвчтөнханиалгах, найтаалгах үед өвчнийвирус агуулж буй шүлс цэройролцоогоор эргэн тойрон 2метрорчим зайд үсэрхийлж, агаарт тархдаг тул ойр орчинд нь байгаа бусад хүн хэрвээ тэрхүү үсэрхийллээрамьсгалж дотогш оруулбал вирусийнхалдвар тусах онц аюултай. Иймээс ханиаж найтаахүедээ: а/ Ханиаж, найтаах үед цэвэр хуурай салфетикаар юм уу тохойгоороо /гарын алгаар биш/ ам хамраа халхлахб/ Ханиах, найтаах үед хэрэглэсэн салфетикаа тагтай хогийн саванд хийх в/ Ханиаж найтаасны дараа гараа савандаж угаах юм уу зориулалтын гар ариутгагчаар ариутгах хэрэгтэй.

4.Шинэ хэлбэрийн коронавирусээс сэргийлэхийн тулд хэрхэн ариутгал цэвэрлэгээ хийх вэ? Шинэ хэлбэрийн корона вирус халуунд тэсвэргүй. Целсийн 56 градуст 30 минут болоход вирус устана. Хлор агуулсан ариутгагч бодис, спирт, йодын төрлийн ариутгах бодис энэ вирусыг тодорхой хугацаанд устгаж чадна. Арьсыг ариутгахад 75%-ийн спирт, йодын уусмалхэрэглэх бөгөөдбусад салслаг бүрхэвчийг ариутгах тусгай ариутгалын бодисыг хэрэглэнэ. Гэр, өрөө тасалгаагаа ариутгахад хлорамины уусмалыг зөвшөөрөгдсөн хэмжээгээр шингэлж (юуг ариутгахаас хамааран 1 литр тутамд 200-500 миллиграмм)найруулан арчих буюу дэвтээж ариутгана.Халуунд даацтай эд бодисыг 15 минут орчим чанаж ариутгана.

5.Амны хаалтыг хэрхэн сонгох вэ? Амны хаалт зүүх нь амьсгалын замын халдварлалаас сэргийлэх хамгийн шалгарсан арга юм. Одоогийн байдлаар эмийн сан, дэлгүүрүүдээр ихэвчлэн эмнэлэгт хэрэглэдэг нэг удаагийн амны хаалт, эмнэлэгт хэрэглэдэг сэргийлэн хамгаалах (тухайлбал N95) амны хаалт болон энгийн нэг удаагийн амны хаалт худалдаалж байна. Үүнээс гадна даавуу мааралболон бусад материалаар хийсэн амны хаалт ч байна.

 

Ердийн нөхцөлд эмнэлэгт хэрэглэдэг нэг удаагийн амны хаалт зүүхэд вирусийн халдварлалаас хангалттай сэргийлж чадна. Мэдээж эмнэлэгт хэрэглэдэг сэргийлэн хамгаалах N95амны хаалт хэрэглэх нь сэргийлэх үр дүн харьцангүй илүү. Гэвч түүний агаар нэвтрүүлэх чанар хангалтгүй байдаг тул удаанхугацаанд зүүхэд тохиромжгүй талтайг анхаарууштай.

6.Амны хаалтыг хэрхэн зөв зүүх вэ? Амны хаалтыг зүүхдээ нугалж байгаа хэсгийг нь гүйцэд дэлгээд, ам, хамар, эрүүгээ бүгдийг халхалсны дараа хамрын самсааны дээдхэсгээр чанга хавчиж, амны хаалт болон хацарнүүрний хэсгийг сайтар наалдуулна. Амны хаалтаа зүүхээс өмнө гараа сайтар угаах хэрэгтэй. Амны хаалтны дотор талд гараар хүргэж бохирдуулахаас болгоомжлох хэрэгтэй. Амны хаалтны дотор, гадар талыг тодорхой ялгах шаардлагатай. Гүн өнгөтэй нь гадар тал, цайвар өнгөтэй нь дотор тал болно. Зүүхдээ дотор талыг нь дотогш хандуулж ам хамартайгаа наалдуулна. Гүн өнгөтэй талыг нь гадагш хандуулж, хамрыг хавчих зориулалттай төмөрлөг ширхэгтэй талыг нь дээд тал болгоно. Амны хаалтыг тогтмол хугацаанд солино. Дотор гадар, дээд доод талаар нь хольж зүүж болохгүй, ялангуяа гадар дотор талыг сольж зүүж хэрхэвч болохгүй.

7.Гараа хэрхэн зөв угаах вэ? Хоол идэхээс өмнө, бие зассаны дараа, гаднаас орж ирсний дараа, хог хаягдал зүйл барьсан бол, амьтан жигүүртэнд хүрсэн бол заавал гараа угаах хэрэгтэй. Угаахдаа гартаа савантүрхэж, усаар /үе шаттай/ угаана. Угаах хугацаа 20 секундээс урт байх хэрэгтэй. Гар угаахдаа гарын алга-гарын ар -хуруун салаа-хуруу-эрхий хуруу-хумс-бугуй гэх дарааллыг баримталж угаана. а/ Гарын алга: Хоёр гарын алгаа хавсруулж, харилцан үрж угаана.б/ Гарын ар: Нэг гарын алгаараа нөгөө гарын ар талыг үрж, хоёр гараа солбицуулан ээлжилж угаанав/ Хуруун салаа: Хоёр гарын алгаа хавсруулан арван хуруугаа солбицуулан хурууны завсраа үржугаана. г/ Хуруу: Арван хуруугаа дотогш хагас нугалж, хоёр гараа харилцан солбицуулан ээлжилж үрж угаана. д/ Эрхий хуруу: Нэг гараараа нөгөө гарынхаа эрхий хурууг атгаж, солбицуулан үрж угаана.е/ Хумс, хурууны үзүүр: Хумсаа гарын алгандаа үрж угаана.ё/ Бугуй: Хоёр гарын бугуйгаа ээлжилж угаана.

Иргэн Та COVID-19 холбоотой асуудлаар дараах утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой.

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УТАСНЫ ДУГААР
1 Эрүүл мэндийн яам 323002
2 Улсын 1-р төв эмнэлэг 99463372, 80060103
3 Улсын 2-р төв эмнэлэг 70150233, 70150234
4 Улсын 3-р төв эмнэлэг 77000351, 77000352, 99037227
5 Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв 80809102, 80809105
6 Халдварт өвчин судлалын үндэсний төв 100, 80086829
7 Зоонозын өвчин судлалын үндэсний төв 70284393, 70282853
8 Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 89096900
9 Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв 18002000, 98983630
10 Цус судлалын үндэсний төв 70136504
12 Геронтологийн үндэсний төв 350804, 350802
13 Эрүүл мэндийн хөгжлийн төв 70128801, 89880111
14 Гэмтэл согог судлалын үндэсний төв 70187797, 70180136
15 Арьсны өвчин судлалын үндэсний төв 93086485, 70135045
16 Эмгэг судлалын үндэсний төв 313820, /08.30-17.00/
17 Хүүхдийн төв сувилал 360735
18 Хавдар судлалын үндэсний төв 88877539, 70162529, 99124740

Бусдад түгээх
  • gplus