Коронавирус илэрсэн Франц иргэнийг яагаад тусгаарласангүй вэ?

Монгол Улсад коронавирусийн тохиолдол бүртгэгдлээ. Коронавирусийн халдвартай нь тогтоогдсон Франц иргэний хувьд 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Москва- Улаанбаатар чиглэлийн онгоцоор Монголд ирсэн байна. Одоогоор хүчний байгууллагууд нэгдүгээр хавьтлын 100 гаруй иргэнийг олж илрүүлэх ажлыг хийж эхэлсэн тухай УОК-оос мэдээлсэн.

Тэгвэл коронавирусийн халдвар илэрсэн бүс нутгаас ирсэн Франц иргэн яагаад 14 хоногийн тусгаарлалтаас гадуур өнгөрсөн бэ? Халдвартай нь тогтоогдсон иргэн өөрийгөө тусгаарлана гэж амлалт үүрэг авсан боловч тэр үүргээ биелүүлсэнгүй. Тэр ресторан орж, такси барьж, галт тэргэнд сууж зуу зуун хүнийг эрсдэлд оруулаад байна. 

Халдвартай бүсэд айлчлал хийсэн Ерөнхийлөгч болон түүний багийнхныг 14 хоног тусгаарлачихсан байгаа. Гэтэл яагаад дэлхийгээр хэрэн хэсэж ирсэн Франц иргэнд давуу эрх олгов.Түүнийг яагаад 14 хоног тусгаарласангүй вэ? 

57 настай Франц иргэний Монгол Улсад ирснээс хойш 7 хоногийн маршрутыг хүргэе.


 

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus