Корона вирус илэрсэнтэй холбогдуулан бүх замын хөдөлгөөнийг хаалаа
Гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Франц улсын иргэн коронавирусаар халдварласан нь тогтоогдсон. Энэ дагуу Улсын онцгой комисс хуралдаж, хотоос гарах, хот руу орох хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг яг одооноос даваа гарагийн 07.00 цаг хүртэл хаалаа. Эх сурвалжийн мэдээллээр яг одоогоор замд явж байгаа автомашиныг хот руу нэвтрүүлэх зохицуулалт хийсэн байгаа аж. 

 Онцгой комисс үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан хуралдаж байна. 
Бусдад түгээх
  • gplus