“С” зөвшөөрлийг замбараагүй олгож байна гэв
 “Уул уурхайн зохистой хэрэглээнд иргэдийн оролцоог дэмжих зөвлөл” болон “Зам тээврийн иргэний зөвлөл” ТББ-ууд хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ сарын 15-аас эхлэн нүүрсний экспорт эхлэх шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан холбогдох албаныхан болон ТББ-ын гишүүд хамтран Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан багийн “Цагаан хад” орчимд шалгалт хийжээ. 

Энэхүү шалгалт нь гуравдугаар сарын 6-8-ны хооронд явагдсан байна.  Энэ талаар “Зам тээврийн иргэний зөвлөл” ТББ-ын гишүүн н.Баянмөнх “Шалгалтын явцад нүүрс тээвэрлэлт хийхэд шаардлага хангаагүй зүйлүүд гарсан. Одоогийн байдлаар өдөрт дунджаар 300-400 автомашин нүүрс тээвэрлэлт хийж байгаа боловч энэ нь үр дүн муутай байна.Тиймээс тухайн асуудлыг шийдвэрлэхийн тулд БНХАУ-тай хийсэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж нэг өдрийн рейс хийхэд 800-1000 машин байлгах гэж зааж өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Мөн Цагаан хаданд ажиллаж буй жолооч нарт элдэв төрийн дарамт хийгээд очер дарааллын асуудлууд ихээхэн гарч байгааг холбогдох газрууд анхааралдаа авах шаардлагатай байна. Түүнчлэн нүүрс тээвэрлэлтийг гүйцэтгэж буй компаниуд С төрлийн зөвшөөрлийг замбараагүй ихээр олгодог болсон. Үүнийг шийдвэрийг БНХАУ-ын тал шийдвэрлэдэг болсоныг холбогдох яам тамгын газрууд анхааралдаа авахыг хүсэж байна” гэлээ.


Б.Сувдаа 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.