Шинэ тохиолдлын 60 хувь нь халдвартай улс оронд аялсанаас болжээ
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 105 улс оронд тархаад байна. Сүүлийн 14 хоногт бүртгэгдсэн шинэ тохиолдлын 60 хувь нь халдвартай улс оронд аялсанаас үүдэн тархсан тухай ДЭМБ-аас дүгнэлт гаргажээ. БНСУ-д шинэ коронавирусын тархалт өндөр байгаатай холбогдуулан тус улсаас ирэх, буцах нислэгийг зогсоогоод байгаа. Үүнтэй холбогдуулан тус улсад суугаа Элчин сайдын яаманд 120 гаруй иргэн эх орон руугаа буцах хүсэлт гаргаад байгаа аж.

Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Гадаад байгаа иргэдийн хувьд эх орондоо өөр чиглэлээр дамжин ирэх боломжтой юм. Мөн визний хугацаа нь хэтэрсэн оюутан , гэрээт ажилтнуудийн хувьд визний хугацаагаа сунгуулж болно. Энэ талаар бид Солонгос дахь талтайгаа яриж тохирсон байгаа” гэлээ. Мөн манай улсад БНХАУ, БНСУ, Итали,Иран, Япон гэсэн улсуудад сүүлийн 14 хоногт зорьчсон гадаад иргэдийг эх орондоо нэвтрүүлэхгүй байх гэсэн шийдвэр мөрдөгдөж байна. Иймээс тухайн улсуудаас ирсэн монгол иргэдийг 14 хоногийн турш өөрсдийн зардлаар тусгаарлах юм байна. ХӨСҮТ-ийн өгч буй мэдээллээр гуравдугаар сарын 7-ны өдөр бүртгэгдсэн гурван хүнээс коронавирус илрээгүй, REMAX компаны 16 ажилтны эхний шинжилгээний хариу сөрөг гарч тус хүмүүсийг цаашид дахин хяналтанд байлгахаар болжээ. Өчигдрийн байдлаар хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний нэг нь ХӨСҮТ-д нэг нь Дорноговь аймагт хяналтанд ороод байна гэлээ.

Б.Сувдаа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.