С.Одонтуяа дарга аа, танай дүүрэг эзэнгүй айл шиг л байна
Зураг дээрх дүр төрх бол С.Одонтуяатай Засаг даргатай Баянгол дүүргийн 3,4 дүгээр хорооллын орчим. Хаа сайгүй хур хог бөөгнөрч, золбин ноход хөлхөж, явган хүний замаар автомашин чөлөөтэй зорчиж буйг харж байна. Хөл толгой нь олдохоо больсон ундуй сундуй орчин. Эзэнгүй айл шиг. Шөнийн цагаар ноход нь улилдаж, өдөр нь хүүхэд хөгшид рүү золбин ноход нь дайрдаг, хог ачихаа больсон гээд тус дүүргийг тойрсон асуудлууд захаас аваад замаар нэг хөглөрч байна.

Баянгол дүүргийн хувьд нэгэн үе нийслэлийн өнгө төрх болон хөгжиж байсан ч одоогоор өдрөөс өдөрт өнгө үзэмж нь муудсаар байгааг дээрх жишээнээс харж болно.  

Нийслэлийн бусад дүүргүүдийн хувьд өдрөөс өдөрт өнгө засаж байгаа ч хотын төвийн гэгдэх Баянгол дүүргийн иргэд хур хогтой, шээс баас үнэртсэн, золбин нөхөд хөлсөн орчинд аж төрж байгаагаа цахим орчинд илэрхийлсэн байна. Өмнөх Засаг даргын хувьд ядаж л хур хогны асуудалгүй байсан бол энэ удаад байр, гудамж бүр хур хогондоо дарагдсан байдал үргэлжилсээр байгаа аж. С.Одонтуяа даргын хувьд  чухам л сайн ажиллаж байгаагаа цахим орчинд байсхийгээд дуулгадаг. Гэтэл бодит байдал дүүрэг тус дүүрэг хогны асуудлаасаа салж чадалгүй өнөөдрийг хүрээд байна.

Улс орон даяар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажил хийгдэж байгаа. Гэтэл Баянгол дүүрэг халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь байтугай хогондоо дарагдаж, шээс баас үнэртсэн орчинд иргэд нь амьдарсаар байгааг С.Одонтуяа дарга мэдсэн ч мэдээгүй мэдсэн байгааг хэлэх хэрэгтэй биз.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-04-27 12:27:24
    БГД Улаанбаатар хотын заваан хөгжилгүй дүүрэг. бүтээн байгуулалт гэж алга
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Зараа 2020-03-23 02:21:55
    Бгд тэр чигээрээ сонгуульдаа бэлдээд юун корона, юу яасан цэцэрлэг, хур хог, хэл ам таталсан иргэд. Энэ дүүргийн хурган дарга нарын амнаас гардаг үг -сонгууль
    162.158.167.145
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-03-10 08:06:18
    БГД-ийн байрнуудынхаа хогийг цаг тухайд нь ачаачээ бид хогон овоон дунд амьдраад байна хатагтай минь, СӨХ-ийнхөө ажлыг шалгаачээ орц гэж аймаар өмхий,
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Bayan golchuud 2020-03-10 01:54:30
    Uzlee kharlaa. Odoo bolno. Ene. Avgai gaas salakh cag. Bolson.
    162.158.183.174
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-03-09 14:05:52
    Тамгын газрын дарга эмэгтэй, СӨХ хариуцсан мэргэжилтэн Ганхуяг мэтийн тэнэг хүмүүсээр хүрээлүүлсэн Одонтуяа ямар хүн болох нь ойлгомжтой шүү дээ
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-03-09 11:09:54
    Хороололд золбин ноход үнэхээр дэндлээ. Ялангуяа 36-р АТС-ын арын хашаанд золбин нохдын цугларалт болж хуцаж улилдах нь хэрээс хэтэрлээ. Арга хэмжээ аваачээ!!!
    172.69.134.132
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-03-09 10:14:25
    magtuulaad, eeriigee magtaad baisan, AN-iin ner gutaasan iim zasag darga baigaad haramsaj baina, esvel tanii ajliig ddemjdeggyu yum uu
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-03-09 05:46:53
    За ийм л байна даа
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • навчаа 2020-03-09 05:10:03
    хорооллын эцсээс 10р хороолол руу шууд явган яваад орчихдог бсан далангйин замыг засна гээд сүйтгэж хаяад холуур тойрдог болгосон ард иргэдийг бодоогүй тэгснээ ...
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!!!!!!!!!!!!!!!!! 2020-03-09 04:47:32
    Bayngol duureg uneheer hezuudlee Odontuya awgai archaagui yu hc hiideggui bas setgelgui uneheer oronzog gedeg ni haragdsaar l b na Bayngolchuud orowdmoor b na
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • мнгл 2020-03-09 04:36:25
    хот дүүргийн ажил бол аж ахуйн ажил энэ авгай улс төр ярихаас өөр юу чадахгүй.
    162.158.165.205
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-03-09 04:20:10
    БГД 3,4-р хороолол ямар цэвэр сайхан байлаа одоо яанаа хог, баар ,золбин ноход л их бн..Баар савыг хаасан гэсэн баянгол захын өөдөөс харсан баар онгорхой бн
    172.69.45.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэн үнэн 2020-03-09 03:48:18
    Зөв зөв 6-р хорооны айлын цонхон доорх хогийн цэгийг хаагаад өгөөч ирээд үзээч гэхээр СӨХн дарга руу шийдчихсэн бгаа юм Амарсайханд нь дуулгах юмсан
    162.158.7.62
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-03-09 03:28:17
    Дэндүү дэндүү, баар сав, хог новш, ил худалдаа, ТҮЦ, бөбөөчиддөө дээрэлхүүлцэн хогийн дүүрэг. Хархорин, 10, 3-4, бичил, төмөр зам гээд төсөөл дөө.
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах