Дэлхийн шатрын холбооноос С.Билгүүнийг Их мастер болсныг албан ёсоор зарлав
Шатрын спортын олон улсын мастер Сумъяагийн Билгүүн Их мастер цолтон болсон тухай Шатрын холбооноос зарлалаа. 

2018 оны наймдугаар сард зохион байгуулагдсан “Biel Master Tournament” олон улсын өндөр зэрэглэлийн нээлттэй тэмцээний дараах байдлаар С.Билгүүний гадаад чансаа 2503 хүрээд байсан юм. 

Тэгвэл энэхүү амжилт нь 2020 оны хоёрдугаар сарын 27-29-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо зохион байгуулагдсан Дэлхийн Шатрын холбооны 90 дэхь Конгресс дээр Их мастер цолны дөрвөн нормын болзол биелүүлэх үндэслэл болсон тул Дэлхийн шатрын холбооноос түүнийг ийнхүү Их мастер болсныг албан ёсоор зарлажээ. Ингэснээр С.Билгүүн нь МУ-ын Эрэгтэйчүүдийн тав дахь мастер болж байгаа юм. 

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.