Прокуророос сайд асан Б.Батзоригт нэг жил хорих ял төлөвлөжээ

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн холбогдсон ЖДҮ-ийн гэх тодотголтой хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дахин шилжүүлжээ. 

Уг хэргийг өмнө нь тус шүүхэд шилжүүлэхэд УИХ-ын гишүүн Б.Батзоригтой хамт шалгагдаж байсан зургаан хүний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж, торгуулийн ял оноосон байдаг. Харин энэ удаад Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нийт есөн аж ахуйн нэгжид 8.6 тэрбум төгрөгийн урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэр гарган бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан гэж Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт нийтийн албанд томилогдох эрхийг 5-8 жил хүртэл хугацаагаар хасаж,10,000-40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг.

Прокурор яллагдагч Б.Батзориг гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргахдаа түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, нэг жил хорих ял оногдуулах, хохирол гаргуулах үндэслэлгүй, хохирлыг хариуцвал зохих хуулийн этгээдийг хариуцагчаар татах шаардлагагүй гэж үзэн ял тохиролцон хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны гуравдугаар сарын 3-ны өдөр хүргүүлжээ.

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Anhaar 2020-03-09 06:16:29
    Arai ch bishee
  • Зочин 2020-03-09 02:50:43
    За даа жирийн иргэн ингэсэн бол дор хаяж 10 жил байлгүй энэ улс төрч нар новш юм даа
  • м 2020-03-09 00:20:17
    1 жил нь явсаар сарын тэнсэн блоод дуусна гэсэнч энэ новшд улс төрд гишгэх газар баыхгүй
  • Зочин 2020-03-08 12:05:25
    За битгий ард тумэнийг доромжил яагаад буцван толохгуй нэг жил ял авах юм тэгж байгаад аягуй бол тэнсэн болох юм байна л даа арлын нам арайл байна шуу
  • 10 жил хорь 2020-03-08 01:24:57
    муу тэнэг банхар нохойг
  • Лорд 2020-03-07 21:01:18
    Өө ердөө л үү? Энэ муу авилгач луйварчиг ганц жил үү? Гишүүн байсан сайд байсан гээд аймаар харж үзүүлж байгаа юм уу? Шаана биз!
  • kkk 2020-03-07 03:15:38
    Хохирол гаргуулах үндэслэлгүй гэжээ.. Тэгээд хохиролгүй юм бол яагаад хориод байгаа юм бэ? Наадах чинь өч төчнөөн мөнгө авилгаар авсан байгаа шүү дээ. Мэдээж...
  • zochin 2020-03-07 00:50:08
    jujig nogoon Batzorig ch ix yum xulgailsandaa amaaraa butsaj gartal idsen dee
  • иргэн 2020-03-07 00:25:18
    терийн нарийн болон тегсбилэг гэж еерийн толгойгуй амьтад бас чирэгдэнэ дээ за яах вэ олон цеен жил нь хамаагуй нэг нь ч гэсэн шийтгуулвэл шодорго ес тогтоход х...
  • Зочин 2020-03-06 13:40:33
    МАН ийм л болсон.
  • zochin 2020-03-06 09:47:25
    Шийдвэр гараагүй байхдаа ийм байгаа юм чинь гарах үедээ юун ял одон медаль болох байлгүй.
  • Иргэн 2020-03-06 09:37:54
    Ядарсан эмэгтэй 3 мянган төгрөг авчихаад буцаагаад өгөчихөөр хулгайч гээд 8 жилээр шоронд явуулдаг байхаа. ГЭТЭЛ ИЙМ ЮМ ХИЙЧИХЭЭД 1 ЖИЛ АВДАГ. МӨН Ч СОНИН ЮМ...
  • ах 2020-03-06 09:00:37
    арай ч дээ гэмт хэргийн гол эзэн биздээ шүүх сөнөтүгэй
  • зочин 2020-03-06 08:26:16
    бусад төрийн албан хаагч нар нь яасан бас л хэрэгсэхгүй болгосон уу
  • Ялтангуудыг бүгдийг нь чөлөөл !!! 2020-03-06 08:23:53
    За за, авилга хээл хахуул авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, улсад их хохирол учруулсан бол алтан гадасаар шагнана, хүн алсан бол хөдөлмөрийн баатар аан....
  • хүн 2020-03-06 08:10:22
    хохирол гаргуулах үндэслэлгүй гэнээ... зааз хэн ч хохироогүй юм байна л даа
  • бат 2020-03-06 07:52:50
    өө,за за