Эмират улсын анхны эмэгтэй нисгэгч Лалын улсын баазуудыг бөмбөгджээ
Арабын нэгдсэн Эмират улсын Америкт суугаа бүрэн эрхт элчин сайд Юсеф Отайба энэ сарын 27-ны өдрийг хүртэл долоо хоногийн хугацаанд Лалын хэт даврагч бүлэглэлийн Сири дэх бааз руу хийх агаарын дайралтыг Арабын нэгдсэн Эмират улсын анхны эмэгтэй сөнөөгч онгоцны нисгэгч удирдаж байсан талаар мэдээллээ.

Тэрбээр Америкийн MSNBC телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр энэ тухай дуулгасан байна. Сирийн нутаг дахь лалын шашинт суннитуудын хэт даврагч Лалын улс бүлэглэлийн баазууд руу АНУ-аас гадна Арабын нэгдсэн Эмират зэрэг ойрхи дорнодын холбоотон улсууд нэгдэн агаараас цохилт өгч эхлээд байгаа билээ. Тэрбээр энэхүү  агаараас хийх довтолгоонд нэгдсэн шалтгаанаа тайлбарлахдаа "Дундыг баримтлагч арабчууд, дундыг баримтлагч лалын шашинтнууд болох бидний хувьд ч гэсэн  Лалын улс бүлэглэл аюул занал учруулж ирсэн гэдгийг онцлон тэмдэглэх нь чухал гэж бодож байна.

Тэдний аюул занал зөвхөн улсад ч биш амьдралын хэв маягт ч нөлөөлж байна” гэж ярьжээ.  Эмират улсын анхны эмэгтэй нисгэгчийг Мариам Мансури гэдэг бөгөөд тэрбээр хошууч цолтой юм байна. Өмнө нь CNN агентлаг энэ бүсгүйг нэвтрүүлэгтээ урьж яагаад заавал нисгэгчийн мэргэжил сонгох болсон талаар нь асууж байсан удаатай аж. Мариам ахлах сургуулиа төгссөнөөсөө хойш сөнөөгч онгоцны нисгэгч болох зорилгыг өөртөө тавьж байсан боловч,  эмэгтэй хүнд боломж тэр бүр олдоод байдаггүй болохоор арван жил хүлээх хэрэг гарч байжээ. Тэрбээр батлан хамгаалах үүрэг хүлээхэд эрэгтэй эмэгтэй хүнд ямар ч ялгаа байхгүй хэмээн боддог нэгэн аж. 
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.