ХӨСҮТ-д тав, Дархан-Уул аймагт гурван хүнийг ажиглалтад авсан гэв
Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ажиглалтад аваад байгаа иргэдийн биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Гуравдугаар сарын 4-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээгээр вирус илрээгүй. Энэ сарын 5-нд сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д таван хүн, Дархан-Уул аймагт гурав, нийт найман хүнийг ажиглалтад аваад байна. Өнөөдөр Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдийн биеийн байдал хэвийн ч халуурсан, ханиалгасан зовиуртай тул ажиглалтад авсан" гэв. 

Өнөөдрийн 11.00 цагийн байдлаар коронавирусийн халдвараар 3383 хүн нас бараад байгаа мэдээллийг ЭМЯ-аас өглөө. Халдвар авсан хүний тоо 98222-д хүрсэн бол 55533 хүн эдгэрчээ.


О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.