''Оргил''-ийн Ж.Ганбаатарт ашигтай бол олон нийт эрсдэлтэй байх нь хамаагүй юу
 Энэ бол явган хүний замгүй “Оргил” худалдааны төвийн баруун талын машины зогсоолыг харуулсан зураг. “Камдер” ХХК-ны эзэмшилд байдаг “Оргил” худалдааны төв хэрхэн нийтийн эрх ашгийг зөрчиж байгаагийн бодит жишээ. “Камдер” ХХК-ны  62 хувийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар эзэмшдэг. Ж.Ганбаатарын хувьд УИХ-ын гишүүн болсноос хойш “Оргил” худалдааны төвийнхөө хэд хэдэн салбарыг нээсэн. Үүний нэг нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж буй БЗД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төв. 

Худалдааны төвийн энэ хэсгээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ахмад настан хүүхдүүд байтугай томчууд л зорчих аюултай, хөл тавих зайгүй машины зогсоолтой. Гэтэл үүнийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар болон түүний нөхөд харсан ч хараагүй юм шиг явсаар байна. Нийслэл болон дүүрэг, хорооноос удаа дараа явган хүний зам гаргах шаардлага хүргүүлсэн ч “Оргил”-ынхон ашиг орлогоо бодож, явган хүний зам гаргахаас татгалзан өнөөдрийг хүрээд байна.

Тухайлбал нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оргил” худалдааны төвийн баруун талд явган зорчигчийн хөдөлгөөний аюулгүй байдал хангагдахгүй байна гэх дүгнэлт гаргасан байдаг. Мөн Авто замын хөгжлийн газраас “Оргил” худалдааны төв нь явган хүний замын газрыг авто зогсоолоор ашиглаж байгаа тухай албан бичиг гаргаж, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас гаргасан зөрчлөө арилгах талаар “Оргил” худалдааны төвийг эзэмшдэг Камдер ХХК мэдэгдэл хүргүүлжээ. Иймээс Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэд "Оргил" худалдааны төвийн урд явган хүний зам гаргуулж өгөөч" гэх хүсэлтийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарт хүргүүлсэн ч үл тоож, өнөөдрийг хүрчээ. Ийнхүү Ж.Ганбаатар гэх эрх дархтай босстой “Оргил” худалдааны төв иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг ноцтойгоор зөрчсөөр байна.


Дүүрэгтээ хамгийн их хөл хөдөлгөөнтэй, хүүхэд хөгшдийн явган зорчдог хэсэгт автомашины зогсоол болгочихоод хэнэггүй царайлж суугаа эрхэм гишүүн  “Оргил”-ийн Ж.Ганбаатарт ашигтай л бол олон нийт эрсдэлтэй байх нь хамаагүй бололтой. Түүнд төр ард иргэдийнхээ төлөө тангараг өргөсөн үнэнч шударгаар ажиллах тангараг байгааг мартаагүй баймаар...
 
 О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2020-03-18 00:21:52
    Иймэрхүү мөнгөнөөс өөр юм мэддэггүй хүмүүсийг сонгохгүй л бол болно шүү дээ үнэн тэнэг юм ярьж явдаг нөхөр бас өндөр настангуудад боов тарааж байгаа хүн ална гэ...
    162.158.7.138
    Мэдэгдсэн Хариулах
  • awarga 2020-03-11 13:55:29
    parantsiig buudaj al 2 ynhantai n ok
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-03-09 09:41:14
    Намынхаа 2016 морийн хотолбортэйгээ - унш танилц - тэгээд битгий Шаагаад яваад бай
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • turuu 2020-03-07 12:15:15
    Turuuch turuuchiin bagsh gishuudiin surgamj ue zalgamjlaad yvaad irj bndaa . medeelel . medeld oirhon bj mundag bayjdag nomtoi gej heleegui yu?
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Khh 2020-03-07 00:45:04
    Сайхан талбай зогсоол узуулж байраа ондор унээр зарчихаад одоо бух цонх хааж ондор байшин барьж, зогсоолоосоо орд гарахад ч хэцуу байгаа даа шуналын тулам мнинь...
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Явган замгүй иргэн 2020-03-06 10:08:41
    Энд явган хүний зам байхгүй. Газрын албанд чөлөөлөх эрх нь байгаа шүү дээ. Ажлаа хий.
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • нэр 2020-03-06 09:44:06
    Энэ дэлгүүрийн ард байрлах Тайм тауэр хотхоны оршин суугчдын нарыг хааж Камдер гэх компани барилга барьж байгаа. Одоо болтол зөвшөөрөлгүй эхэлчихсэн байж байна
    162.158.7.136
    Мэдэгдсэн Хариулах
    • нэр 2020-03-06 09:45:12
      16 давхар барилгаас 9хөн мэтр гараж барьж байхад нийслэлийн засаг даргын найз гэдгээрээ түрүү барьж байгаа ганбаатар гэж хүний үйлдлийг зогсоож өгөөч ээ
      162.158.6.145
      Мэдэгдсэн Хариулах
      • нэр 2020-03-06 09:45:40
        *9хөн метр зайтай
        162.158.7.44
        Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-03-06 09:35:27
    Явган хүний зам байдаг байсан даа . Сэмхэн дэлсчихсэн бна ш дээ
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2020-03-06 06:18:38
    iim yumiig UIH d gargaj l baidag mon ch g Odoo ongorson Harin dahiad irwel ni hoogood ondog shideed yawuulah heregtei
    162.158.7.98
    Мэдэгдсэн Хариулах
  • suhee 2020-03-06 05:29:22
    ганбаатар бол зүгээр л наймаачин, өөрт нь ашигтай бол хэн ч байсан хамаагүй.
    162.158.6.61
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-03-06 05:02:26
    НЗДТГ-ынхан ажлаа хийхгүй байгаагийн тод жишээ. Энэ нөхөр хэн байх нь хамаа алга.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • hur 2020-03-06 04:49:56
    muu zaluu
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2020-03-06 04:33:59
    Дархахн - Уул аймгт байдаг сүлжээ дэлгүүрийн худалдагч кассууд нь ямар чүйлчилгээний соёлгүй хүмүүс байдаг юм билээ дахиж орохгүй болсон
    162.158.6.187
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-03-06 04:32:39
    явган хүний зам гаргаад өгвөл өөрт нь их л том буян болно доо,,
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • мнгл 2020-03-06 02:46:32
    Нийслэл гэж унхиагүй дуракнууд байна, хэн хаана юу барихыг нийслэл мэдэж баталдаг учиртай уг нь, энэ гишүүн байнауу хэн байнуу ямарч хамаагүй
    162.158.165.205
    Мэдэгдсэн Хариулах
    • нэр 2020-03-06 09:49:12
      Амарсайханы найз гээд нийслэлийн мэргэжилтнүүд гөл авдаг вм байгаа биз
      162.158.6.91
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-03-06 02:23:49
    Маш зов энэн нохорыг дахьж сонгож болохгуй шуу одоо бур давраад 35 давхар ондор барилга барих гээд томор рам зангидаад босноод байна нар хаана шуу
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2020-03-06 01:59:04
    Ene gazluu hunii nudtei nohor zowhon amia boddogoo bolioroi ! Ard tumen harj l baigaa shuu !!!!
    162.158.7.162
    Мэдэгдсэн Хариулах