Япон улс Ирак, Украинд тусламж үзүүлнэ гэв

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Ирак, Ук­раинд идэвхтэйгээр тус­­лах төдийгүй дэлхий да­хинд энх тайван тогтоох бусад асуудалд оролцохоо хэлсэн аж. 

Тэрбээр Токио хотноо өнгөрсөн баасан гарагт болсон хэвлэлийн бага хур­лын үеэр “Япон улс тер­роризмтэй тэмцэхэд ту­сална гэдгийг Иракийн Ерөнхийлөгч Фуад Масумд биечлэн дам­жуулсан. 

Түүнээс гадна бид Ук­раины нөхцөл байдлыг тогт­воржуулахыг үргэлж­лүүлэн дэмжих болно. Япон улс олон улсын ний­гэм­лэгүүдийн хамтаар дэлхийн энх тайвны асууд­лыг шийдэхэд хариуц­ла­га­тай оролцож, өмнө нь оруулж байсан хувь нэмрээ идэвхжүүлнэ” хэмээн мэ­дэгдлээ. 

НҮБ-ын Ерөнхий Ас­самб­лейн 69 дүгээр чуулганд оролцох үедээ Японы Ерөн­­хий сайд “Токио Аф­ри­кийн улс орнуудад тарх­сан эбола хумхаагийн халд­­­вартай тэмцэхэд 50 сая ам.дол­лар болон эм­нэл­гийн ажилтнуудын хам­гаалалд зориулсан 500 мян­ган хэ­рэгслийг яаралтай тус­ламж болгон явуулна. 

Түүнчлэн Ирак зэрэг улс “Ис­ламын улс” террорист бүлгийн үйл ажиллагаанд өртсөн бүс нутгуудад хү­мүүнлэгийн тусламж бол­гон 50 сая ам.долларыг ил­гээнэ” гэж хэлжээ. 

НҮБ үүсэн байгуу­лагд­саны 70 жилийн ойг угтан хийж байгаа “НҮБ нь XXI зууны үүрэг даалгаврыг бие­лүүлэхэд нийцүүлэх зо­рилго бүхий Аюулгүйн зөв­лөлийн шинэчлэлийг Япон улс дэмжиж байгааг Шинзо Абэ нэмж хэлсэн байна. Япон нь НҮБ-ын Аюул­гүйн зөвлөлийн байн­гын гишүүн Герман зэрэг улсын хамт тус ши­нэчлэлийг эх­лүүлсэн ор­нуудын нэг юм.
 

Өглөөний сонин
Н.Тунгалаг

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.