Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар тус өвчнөөр 3283 хүн нас барж, халдвар авсан хүний тоо 95424-д хүрсэн бол 53351 хүн эдгэрчээ.
Манай улсын хувьд халдварын тохиолдол илрээгүй ч шийдвэр гаргах түвшинд шуурхай арга хэмжээ авч төрийн алба хаагчид эрвийх дэрвийхээрээ зүтгэж буй. Гэтэл зарим нэг иргэдийн хувиа хичээсэн, муйхар үйлдлээс болж төрийн албан хаагчдын ажилд хүндрэл учирч байгаа тохиолдлууд гарч байгааг албаныхан хэлж байна.
Тухайлбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэд гарах шаардлага тавьсан, онгоцноос буусан иргэн Налайх руу зугтсан, Итали улсаар дамжин ирсэн Ш, А гэх хоёр иргэн бага насны хүүхэдтэйгээ явсан газраа тодорхой хэлэхгүй нууж, буруу мэдээлж, ажилдаа явсан, хоёрдугаар төв эмнэлэгт тусгаарлагдсан иргэд архи уусан гэх мэт зөрчлүүд дарааллан гарчээ.
Төр иргэдээ халдварын аюулаас хамгаалахын тулд боломжит бүхий л шийдвэрийг гаргаж, төрийн албан хаагчид цаг нар наргүй ажиллаж байгаа. Гэтэл иргэдийн дураараа, хувиа хичээсэн үйлдлүүд гарсаар байгаа юм. Хэдийгээр дээрх үйлдлүүдэд холбогдох байгууллагууд хариуцлага тооцох ч улсаараа хичээж байгааг ойлгох хэрэгтэй байна, зөрчил гаргагчид аа.
О.ОНОН Манай улсын хувьд халдварын тохиолдол илрээгүй ч шийдвэр гаргах түвшинд шуурхай арга хэмжээ авч төрийн алба хаагчид эрвийх дэрвийхээрээ зүтгэж буй. Гэтэл зарим нэг иргэдийн хувиа хичээсэн, муйхар үйлдлээс болж төрийн албан хаагчдын ажилд хүндрэл учирч байгаа тохиолдлууд гарч байгааг албаныхан хэлж байна.