Ц.Өнөрзаяа: БНСУ-д коронавирусийн хүчийг сулруулдаг “эсрэг биет”-ийг гаргаж авсан байна
БНСУ-ын Күүкминийн Их Сургуульд багш Ц.Өнөрзаяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

 
-Намайг Цогтоогийн Өнөрзаяа гэдэг. БНСУ-ын Хандонгийн Их Сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр бакалавр, Сөүлийн Үндэсний Их Сургуулийг олон улсын харилцааны мэргэжлээр төгсөж, Күүкминий Их Сургуульд эрх зүйч мэргэжлээр докторт суралцсан. Одоогоор БНСУ-ын Күүкминийн Их Сургуульд багшилж, мөн тус улсын нэгэн хууль зүйн фермд зөвлөгөө өгөн ажиллаж байна. 2006-2016 оны хооронд БНСУ дахь Монгол улсын гэрээт ажилчдын асуудал хариуцсан ажлыг хувийн байгууллага байхаас нь эхлэн төрийн байгууллага болох хүртэлх бүхий л хугацаанд хийж байсан.
 
-Сүүлийн өдрүүдэд БНСУ эрчимтэй тархаж буй коронавирусийн талаарх мэдээллийг таны фэйсбүүк хуудаснаас авч байна. Тус улсад нөхцөл байдал ямар байна. Хэрхэн арга хэмжээ авч байна вэ?
 
-Баярлалаа. Би ч гэсэн аль болох олон хүнд хүргэх гэж гол чухал гэж бодсон мэдээллүүдийг олж орчуулан фейсбүүк хуудсаараа тарааж байгаа юм.
БНСУ-ын Үндэсний Ассемблэй үүсээд байгаа коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор гурван ч хуулиндаа нэмэлт өөрчлөлт орууллаа. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай, Хорио цээрийн тухай, Эрүүл мэндийн тухай гэсэн гурван хууль байгаа юм. Ерөнхийдөө халдварт өвчний үед чухал шаардлагатай амны хаалт болон гар ариутгалын бодисын экспортод хязгаарлалт хийх, дотоодын хэрэгцээгээ эхэлж хангах, энэ чиглэлийн мэргэжилтнүүдийн тоог ихэсгэх, халдварт өвчин гарсан улсаас ирэх гадаад иргэдийн нэвтрэхийг хориглох шийдвэрийг Эрүүл мэндийн сайд болон Хууль зүйн сайд нар хамтарч бие даан гаргах эрх олгох, хилийн хянан шалгах мэдээллийн системээ эрүүл мэндийн мэдээллийн системтэйгээ холбох зэрэг олон чухал өөрчлөлтүүд орсон. Манай улс ч гэсэн цаашид үүнээс санаа авч өөр дээрээ хэрэгжүүлэх боломжтой асуудлууд гэж харж болно.
Мөн Засгийн газраас нь коронавирусийн өвчлөлийг хурдан хугацаанд дарах, ард иргэддээ ховордоод байгаа амны хаалтыг аль болох хүртээмжтэй хүргэх, энэ үеэр хямралд өртөж байгаа аялал жуулчлалын салбар мөн жижиг бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгч нарыг дэмжиж, тэдгээрийн үйл ажиллагаа явуулдаг байрных нь түрээсийн төлбөрийг 50 хувь бууруулсан түрээслэгч нарыг татвараас чөлөөлөх, хувь хүний автомашины татварыг 70 хувь хөнгөлөх, аялал жуулчлалын байгууламжуудын нэвтрэх тасалбарыг 50 хувь бууруулах зэргээр эдийн засгийн хүндрэлийг давж гарахад ард иргэдээ дэмжих хэд хэдэн бодлогыг боловсруулан ажиллаж байна. Мөн үүсээд байгаа нөхцөл байдлыг хурдан хугацаанд дарахын тулд эрүүл мэндийн салбар нь маш идэвхтэй ажиллаж байгааг харж байна. Халдварын голомт болсон Тэгү хот, Гёнгбук мужид эмч, эмнэлгийн ажилтнууд хүрэлцэхгүй байгаа учир улс орны өнцөг булан бүрээс сайн дурын эмч, мэргэжилтнүүдийг цуглуулан ажиллуулж байна. Халдвартай хүн явсан газар болгонд ариутгал хийж, энэ тухай тухайн газрын хүн ам, байгууллагуудад мессэж илгээх, утсаар ярих, телевиз, радио зэрэг мэдээллийн бүхий л хэрэгслээр мэдэгдэж, арга хэмжээ авч болгоомжлуулж байна. Хэрэв халдвартай хүнтэй ямар нэг байдлаар харилцсан бол шууд шинжилгээнд оруулах, явсан газруудад ариутгал хийх ажлыг маш шуурхай хийж байна. Дашрамд дурдахад шинжилгээнд зүгээр нэг хүссэн хүн орох боломжгүй. Халдварын ямар нэг сэжигтэй, тухайлбал, халуурсан, ханиаж хоолой нь хөндүүрлэсэн болон гадаад улс руу сүүлийн 14 хоногт зорчсон хүн, эсвэл эдгээр хүмүүстэй харилцсан хүмүүсийг оруулах журамтай. Байгууллага болгон үүдэндээ нэг хүн зогсоож, ирсэн хүн болгоны халууныг үзэж, овог нэр, утас, гэрийн хаяг, тухайн байгууллагад ирсэн шалтгаан уулзсан хүн бүрийн мэдээлэл зэргийг авч байна. Энэ нь цаашлаад хэрэв тухайн байгууллагад халдвартай хүн зорчсон нь мэдэгдвэл тэнд ирсэн бүртгэлтэй бүх хүнийг шинжилгээнд оруулж тусгаарлах зорилготой юм.
Ард иргэдийн хувьд гадуур зорчих байдал эрс багассан боловч огт байхгүй болсон гэж болохгүй. Олон сая хүн амтай учир энэ нь боломжгүй байдаг юм шиг байна. Мэдээллийн байгууллагаар байнга анхааруулж байгаа учир тодорхой хэмжээнд айдастай, гэхдээ Засгийн газрынхаа хийж байгаа ажилд бүрэн итгэлтэй учраас энэ бүх асуудал алга болж шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй харагдаж байна. Энэ нь өнөөдрийн гаргасан Засгийн газрын коронавирусын эсрэг явуулж байгаа арга хэмжээг ард иргэдийн 57хувь нь сайн байна гэж дүгнэсэн судалгаагаар харагдана.
 
-Таны бэлтгэн хүргэж байгаа мэдээллүүд доорх автор их анхаарал татсан. Күүкмин сургуулийн багш гэсэн байна. Хэзээнээс энэ сургуульд багшилж эхлэв?
 
-Би 2017 оноос эхэлж багшилж байна. Мэргэжлийнхээ дагуу Олон улсын байгууллага, Эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн онол ба практик зэрэг хичээлүүдийг Күүкминийн Их Сургуулийн Улс төр, удирдлагын сургуульд заадаг. 2016 онд төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа тус сургуулиас багшлах хүсэлт ирсэн юм.  

-Таны хувьд БНСУ-д ажиллаж амьдардаг Монгол иргэдтэйгээ ойр байдаг хүний нэг юм билээ. Тэдний хувьд тулгамдсан асуудлууд юу байна?
 
-Манай улсын 48,000 гаруй иргэн БНСУ-д оршин сууж байна. Энэ бол манай нийт хүн амын 1,5 хувь нь гэсэн үг юм. Маш их тоо. Бараг айл, өрх болгоны ямар нэг төлөөлөл энэ улсад байна гэсэн үг. Тулгамдсан асуудал гэвэл маш олон. Визний асуудал, гэмт хэрэгт холбогдох, өвдөх зовох, цалин хөлсний гээд тоочвол их. Гэтэл оршин суугаа энэ улс орон даяар яг ийм өвчин зовлон, гэнэтийн бэрхшээл тохиолдсон үед энэ тухай яривал арай л зохисгүй. Хамгийн чухал зүйл бол мэдээлэлтэй байж өөрөө өөрийгөө, гэр бүлийнхнийгээ урьдчилан сэргийлж, аюулаас зугтааж чаддаг байх асуудал гэж харж байна. “Ажил хийхгүй байж болохгүй, гэтэл ажил хийвэл байнга айдастай, амны хаалт өдөржин зүүгээд амьсгал давхцаад толгой эргээд хэцүү байна” гэсэн олон залуус байна. Хэдийгээр хэцүү ч гэсэн гэр бүлийнхнийхээ төлөө өөрийгөө хамгаалах, эрсдэлд орсон бүсээс хол явах, аль болох олон хүн цугларсан газраар явахгүй байх зэрэг нь яг одоогийн тулгамдсан асуудал гэж бодож байна.
Эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхэд манай улсын эдийн засаг болон иргэдийн асуудлын хувьд Хятад улсаас ч илүүтэйгээр хүндээр нөлөөлж болох улс орон бол БНСУ юм. Тиймээс ч би ийм эрсдэлтэй үед аль болох чухал мэдээллүүдийг цаг алдалгүй орчуулж өөрийн хуудсандаа оруулж, иргэддээ тарааж байна. БНСУ-ын ард түмэн бол түүхийн хэцүү цаг үеийг эх оронч үзэл, даван туулах чадварынхаа хүчээр амжилттай давж чадсан хүмүүс юм. Тиймээс дэлхийг айлгаж буй коронавирусийн асуудлыг ч гэсэн давж гарч бусад улс орнуудад үлгэр жишээ болж чадна гэдэгт би бүрэн итгэж байна. Коронавирусийн хүчийг сулруулдаг “эсрэг биет”-ийг гаргаж авсан тухай өнөөдрийн сайхан мэдээ ч үүнийг илтгэнэ.
 
-Андуураагүй бол таны нэр БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшсэн байсан билүү?
 
-Тийм ээ. Гадаад хэргийн сайд БНСУ дахь Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар миний нэрийг дэвшүүлж, Монгол улсын Ерөнхийлөгч, Монгол улсын Засгийн газар дэмжсэн. Харин УИХ дахь МАН-ын бүлэг дэмжээгүй. Мэргэжлийн бус гэж үзсэн гэсэн. Миний намтар, мэргэжлийг гүйцэд сайн хараагүй юм шиг байна лээ. БНСУ-д Монгол улсыг төлөөлсөн Элчин сайд томилогдоогүй 2 жил болж байна. Манай улс гадаад улс дахь дипломат төлөөлөгчийн газартаа тухайн улсдаа суралцсан, мэргэшсэн боловсон хүчнүүдээ ажиллуулж, улс орныхоо хөгжилд хэрэгтэй зүйлийг тэднээр олуулж, дэмжлэгийг авахуулж, маш сайн ашиглаж ажиллах ёстой гэж бодож байна. Ингэж чадахгүй, боломжийг олгохгүй байгаагийн жишээ нь олон сайхан мэргэжилтэй, боловсролтой залуучууд маань эх орныхоо төлөө ажиллах биш бусад улс орны хөгжилд хувь нэмэр оруулж, гадаад улсад ажиллацгааж байна. Бид өөрчлөгдөж, эх орноо бодох ёстой.
О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2020-03-09 05:01:50
    ХЭРВЭЭ ТИЙМ ВИРУСИЙН ХҮЧИЙГ СУЛРУУЛАГЧ ГАРГАЖ АВСАН ЮМ БОЛ ЯАГААД ХҮМҮҮС НЬ ҮХЭЭД БАЙНА, ЯАГААД ХҮМҮҮСТ НЬ ХАЛДВАРЛААД БАЙГАА ЮМ БОЛОО?ДЭМИЙ ЮМ БИЧИХЭЭ БОЛИОЧ
  • Зочин 2020-03-07 14:23:41
    С.Эрдэнэгийн л суганы үс хүүхэн. Улаан хэрүүлч.
  • Dorjderem 2020-03-06 08:25:30
    Minii medehiin udam saitai hunii huuhed bolovsroltou mongolchuudad ali bolohoor tusaldag gej bodoj yavdag solongost ene huuhdiin hiij buteesniig bitgii uguisge ...
  • Gena matar 2020-03-06 07:40:36
    kkkk taivshir uhlee yu chi
  • Gena matar 2020-03-06 07:02:14
    solongost huuli zurchsun neg nuhur l tuslaagui bolohoor ni l huvia bodogch gej uilagnaad bgaamaadaa...kkk
  • sergelen 2020-03-06 05:27:51
    Elchin saidiig bol Tsengel metiin mudakuudaas ilyu hiih baih shuu. Demjigdeeguid haramsaj bna.
  • Zochin 2020-03-06 05:05:13
    Ханиад томуу, цагаачлал,хүний эрх гээд сайхан ам өгч байгаад элчин болно гээд зүтгээд байгаа амбицтай авгай шдээ мэдэхгүй биш. Хувиа бодсон, бэртэгчин хүн дээ.
  • Gena matar 2020-03-06 01:25:51
    Tsogtoo bagshiin ohin yumuu,elchin said bol undesnii erh ashig tuluuldug yum,bolomjiin l hun bna,,odoogiin manai elchin nertuud bantangiin hutguur bolson doo.....
  • Баатар 2020-03-05 21:29:27
    Жаахан хувиа хичээсэн зантай л юм бна лээ. Боловсролтой л хүн. Дипломат алба, ёс гэж шаал ондоо л доо. Энэ хүүхэн барахгүй
  • oyunaa 2020-03-05 16:58:37
    ajild ni amjilt husie solongosd unheer ail buriin tuluulul amidarch bna ted nartaa setgel zurh ubduj bdah bodit medeeleliig zub zuitei oruulj bgaad bayrlalaa.
  • Абуу 2020-03-05 16:15:16
    За болидоо багшаа л хийгээчдээ.юун элчин сайд.худал үнэн юм яриад.чи яаж корона мэддийн
  • Иргэн 2020-03-05 15:18:17
    Мундаг ааа мундаг гэхдээ нэр төр хэт хөөцөлдөөд хэрэггүй дэээ .Элчин болчих гээд зүүдлээд явахын энд тэнд рекламдах чинь дэндлээ одоо болно
  • Ганболд,Сөүл хот 2020-03-05 14:46:25
    Элчин сайдад яг таарах хүн юм шиг байх юм.Чаддаг бол дэмжээд л явуулчих юмсан...
  • Зочин 2020-03-05 14:00:37
    Гадаад харилцаанд салхи оруульяа. Боловсролтой, мэдлэгтэй, ийм хумуусийг дэмжихгуйгээс энэ салбар дампуурсан нь унэн. Амжилт, урагшаа зоригтой.
  • Цэдэндорж 2020-03-05 11:54:05
    Тэд нар өөрснийхөө гар хөл болох хүнээ л томилно Эх орноо боддог бол ийм мэдлэг боловсролтой чадвартай хүмүүсээ томилох ёстой юмсан
  • зочин  2020-03-05 11:38:29
    ийм улсыг элчингээр явуулаж байвал зүгээр шүү дээ Цэнгэл өвгөн зайсанд хотхон бариад байсан залингийн авгай сеүл рестораны орчуулаг байсан Өнөрөө билүү Хурц ...
    172.69.45.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Жаргалсайхан 2020-03-05 10:55:24
    Ийм л хүмүүс элчин сайдаар томилогдон ажиллаж байх ёстой юм Х Баттулга eерөнхийлөгч Өнөр
  • Haliunaa 2020-03-05 10:40:53
    Uu chadaltai chadvartai emegtei. Derged ni baihad medleg chadvar l unertene. Iim humuusee bid demjij baih yostoin baigaam.
  • talarhaj baina!!! 2020-03-05 08:11:23
    saihan eh oronch emegteidee bayar hyrgye!eh oron bol eejiin syy,ynasan gazar ygaasan ys mini bilee!!
  • Hudulmuriin yam 2020-03-05 08:06:24
    Huvi hunii chadvar sain. Gehdee l bas uls turd orson bh. S.Erdeniin hun gedeg um bilee
  • Улаанбаатараас 2020-03-05 07:56:29
    Амжилт хүсье ! Зөв бодолтой, өндөр боловсролтой хүмүүс улам олон болох болтугай.
  • иргэн 2020-03-05 07:21:04
    Аав нь ҮХЦ ийн гишүүн АН угшилтай гээд МАН ын гишүүд дэмжихгүй байгаа биз. Уул нь зөв бодолтой чадвартай ийм хүнийг дэмжих хэрэгтэй л байх юм.
  • Байды 2020-03-05 07:20:43
    Намчингууд ноёлсон энэ цаг дор мэдлэгтэй ийм залуучууд гарах боломжгүйлдээ
  • Зочин 2020-03-05 06:52:31
    Нарангэрэл акедимичийн ярилцлагыг уншиж байхад аргагуй л ондор боловсрол ой, монгол оо гэсэн залуу боловсон хучин бна гэж бодож байлаа. ИЙМ хуний элчинд нэр дэв...
  • zochin 2020-03-05 06:48:36
    Mash undur bolovsroltoi, Solongos dahi Mongolchuudiinhaa tuluu ih zuil hiisen mundag busgui. Koronovirusiin tallaar medeellel shuurhai irgeddee hurgej bgaad tks...
  • Bolderdene 2020-03-05 06:45:20
    Zorilgo, uil heregt ni amjilt husey
  • Мina Kim 2020-03-05 05:59:03
    Tiimee minii duu uneheer mundag. daanch Mkngolin tur iim nubdag humuusee tohirih ajild ni bhuviarkaddagguidhuuder
  • Zochin 2020-03-05 04:03:53
    mash mundag hvn bna manai tur sohor bna
    • Дорж 2020-03-05 05:34:13
      Манай төр сохор биш манангийн хулгайч нар л Өөрийнхөө хүнийг хамаатан садандаа хүртээх учиртай юм бишүү
      172.68.47.123
      Мэдэгдсэн Хариулах
  • Amjilt  2020-03-05 04:00:26
    Amjilt husey. Elchin said bolooroi.
  • Zochin 2020-03-05 03:20:03
    Amjilt
  • зочин  2020-03-05 03:02:39
    энэ удаа хийж байгаа ажлыг дэмжиж байна. Харин тэр элчин сайд гэдэг нь сэрүүн зүүд байна даа Өөр чадна гэжээ Боль доо
    • 123 2020-03-05 06:46:24
      Чадварт нь эргэлзэх зүйл алга. Сөүл хотын хүндэт иргэн шагналыг авч байсан хүн. Хэр баргийн элчин сайдууд хүртээгүй л юм даа
  • Zochin 2020-03-05 02:49:02
    Мундаг залуу байна. Амжилт хүсье.
  • Зочин  2020-03-05 01:35:37
    Яасан мундаг юм бэ Эх орноо гэх сэтгэлтэй ийм залуусаа дэмжиж ажиллах хтэй шдээ.Элчин сайд бхад тохирсон хүн бнаа дэмжээ ч.МАН хуучин сэтгэлтэй хүмүүс тул дэмж...
  • Басаа 2020-03-05 00:47:37
    Хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа ажилд нь амжилт хүсье
    • 도야 2020-03-05 06:30:44
      Сайн мэдээлэл оруулж байгаад баярлалаа амжилт
      141.101.85.104
      Мэдэгдсэн Хариулах