Будаа, элсэн чихрийг НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг өргөн барина
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар стратегийн гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүн болох үрийн улаан буудай, хүнсний улаан буудай, цагаан будаа, шар будаа, гурвалжин будаа, ургамлын тос, элсэн чихэр импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцсэн байна. Улмаар хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болсон гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.
 
Дээрх хүнсний бүтээгдэхүүнийг импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлснөөр өргөн хэрэглээний үнийн өсөлт бий болгохгүй байх, хүнсний бүтээгдэхүүний зардлыг бууруулах ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.



О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бб 2020-03-04 07:45:32
    сахар идэхээ боличихёоо эрүүл мэндэд хэрэгтэй юм байхгүй. Сахар идээгүй гд тураад үхчихгүй
  • !!! 2020-03-04 03:28:08
    Татвараас чөлөөлсөн ч үнэ нь хэвээр байдаг шүү!!! Үүнд төр засаг хатуу хяналт тавих хэрэгтэй!!