Газар хөдлөлт иргэдэд хүчтэй мэдрэгдсэн ч хохирол учраагүй

Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн “Урд булаг” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 6 км/-т 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 15:16 цагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс 15:27 цагт ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл нэлээн хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж мэдээлсэн байна.

“Эрдэнэт үйлдвэрт осол гарсан, тэсэлгээ хийсэн" гэх мэдээлэл ташаа бөгөөд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа аж. Мэргэжлийн хүний хэлснээр газар хөдлөлтийн давтамж 3-4 минут байдаг байна. Давтамж илрээгүй учир иргэд тайван байж болох гэнэ.

2020 он гарсаар улсын хэмжээнд 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 9 тохиолдол бүртгэгдсэн. 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Орхон аймгийн Жаргалант суманд 1 тохиолдол бүртгэгдсэн байна.

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.