Т.Мөнх-Оргил: Гудамжны мангар бацаан Хотын даргыг шүүхэд өгдөггүй л байхгүй юу
Хотын дарга Э.Бат-Үүл жиргээчдийг ёс бусаар доромжиллоо гэж олон хүн дургуйцлээ илэрхийлэх болсон. Тухайлбал, Хотын дарга нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа жиргээчдийг “Лалрууд, галзуучууд” гэж хэлсэн байдаг. Жиргээчдийн төлөөлөл болох иргэн Т.Мөнх-Оргил нийт жиргээчдийнхээ нэр хүндийг сэргээх, цаашлаад ийм үйлдлийг дахин гаргуулахгүйн тулд Э.Бат-Үүл даргын эсрэг гомдлыг Дүүргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд гаргасан. Бид түүнээс болсон үйл явдлын талаар тодруулж ярилцсан юм.

-Хотын дарга Э.Бат-Үүлийн эсрэг та гомдол гаргаад байгаа. Энэ хэрэг ямар шатандаа явж байна вэ?

-Энэ сарын 10-нд Хотын даргын эсрэг шүүхэд гомдол мэдүүлсэн. Гом­дол мэдүүлэх болсон үндэслэл нь нэг хэ­сэг жиргээчдийг “Лалрууд, гал­­зуучууд” гэх мэтээр до­ромжилсон учраас түүнийг шүүхэд өгсөн. Төрийн өндөр албан ту­шаал хашиж буй хүмүүс олон нийтийн ца­хим хэрэгслээр ард түм­нээ ингэж доромжилж бо­лохгүй биз дээ.

Үүний хор уршиг юу болох вэ гэдгийг тэрбээр маш сайн мэдэж байгаа. Ту­хайлбал мэдээлэл тараад ирэхээр жир­гээ­чид гэдэг чинь “Галзуучууд, лалрууд” байдаг юм байна гэсэн ойлголт нийгэмд үүсээд байна шүү дээ. Тиймээс л би энэ хүнийг энэхүү үгэндээ уучлалт гуйх ёстой гэж үзэж байгаа юм.

-Та түрүүн хэллээ. Хэсэг бүлэг хү­мүүсийг дором­жилсон гэж. Түүний хэлсэн үгэнд таны нэр хүртэл орсон байгаа юм уу. Нэг ёсондоо нэр зааж хэлсэн гэсэн үг үү?

-Үүнд ямар нэгэн нэр, хаяг дурь­дагдаагүй. Хэсэг бүлэг жир­гээч­дийн дотор л ийм нэгэн “Лалрууд” байна аа гэдгийг л хэлээд байгаа юм.

-Энэ талаар Э.Бат-Үүл даргатай уул­заж үзсэн үү?

-Ерөөсөө уулзаагүй. Ямар нэгэн байд­лаар энэ үгэндээ уучлалт гуйх ёс­той гэсэн шаардлага ч тави­а­гүй. Мэ­дээж энэ асууд­лыг шүүх л шийдэх ёстой юм байна гэж бодсон.

Аливаа асуудал хүний эрх болон, хүний эрхэнд ямар нэгэн байдлаар халдаж байгаа нөхцөлд энэ ардчилсан нийгэмд шүү­хэд өгөх нэг арга хэрэгсэл нь шүү дээ.

-Жиргээчид Хотын дар­гын нэр хүндэд халдсан учраас тэгж хэлэх болсон юм биш үү?

-Нийгэмд болж бүтэхгүй зүйлийг жиргээчид ил гаргаж тавьдаг. Өөрийг нь шүүмжилсэн хүмүүсийг ингэж дором­жилж байна. Бид нар энэхүү бүдүүлэг үг хэллэгийг ойлгохдоо төрийн албан хаагч ард иргэдийн амыг барих гэж оролдож байна. Үүний эсрэг би тэмцэж байна. Түүнээс Э.Бат-Үүл даргад юу бодогдож байгааг би мэдэхгүй.

Харин түүний илэрхийлж байгаа өнгө аяс нь “Энэ хүмүүс болохгүй бай­на. Жир­гээчдийг хав­чих хэрэгтэй. Нийгмээс ял­га­варлан гадуурхах хэрэгтэй байна” гэж ойлгогдож бай­на.

Тухайлбал, “Бидний үед тиймэрхүү хүмүүсийг “Лалрууд” гэдэг байсан. Одоо та нар юу гэж нэрлэхээ өөрсдөө мэдэцгээ. Тэгээд тэр хүмүүсийг нийгэмд ямар нэгэн ажил хийх, эрх мэдэлтэй байхыг нь зогсоо” гэсэн утгатай үг хэлээд байна шүү дээ. Тэгж болохгүй. Э.Бат-Үүл ард ир­гэдийнхээ нэг хэсгийг ин­гэж ялгаварлаж болохгүй.

-Таны энэ үйлдлийг жиргээчид дэм­жиж байгаа юу?

-Зарим нь дэмжиж бай­гаа. Гэхдээ ингэж байж л хү­мүүнлэг ардчилсан ний­гэм бүрдэнэ гэж үзэж байгаа хүмүүс нь олон байгаа.

-Олон нийтийн зүгээс таныг ямар их завтай хүн бэ. Ер нь Т.Мөнх-Оргил гэж хэн юм бэ гэж сонирхож байгаа байх?

-Би хэн нэгэн дарга боссын доор долдой болж явснаас гудамж цэ­вэр­лээд явсан нь дээр гэж боддог. Гудамж цэвэрлэнэ гэдэг хамгийн нэр хүндтэй ажил шүү дээ. Би хэнээс ч дутахгүй амьдарч өөрийн гэсэн орон зай болон санхүүгийн асуудлаа өөрийнхөө хэм­жээнд ший­дэж хэрэглээнийхээ боол болохгүйгээр л явж байна.

-Таныг АНУ-д ажиллаж амьдарч бай­сан гэж сонс­сон. Ер нь та хаана ямар боловсрол эзэмшсэн бэ?

-ШУТИС-ийг Уул уур­хайн инже­нерээр, МУИС-ийг удирдлагаар төгс­сөн. 2002-2006 онд АНУ-д сурч амь­дарч байсан. Тэнд ажиллаж байхдаа монголчууд яаж амьдарч байна яг л тэр жишгээр явсан даа.

-Таныг АНУ-д ажиллаж байхдаа нэг ном гаргасан гэж сонссон юм байна?

-АНУ-д байхдаа “Америкийн шо­рон­гоос хувьсгалын зам руу” гэсэн ном бичиж, өнгөрсөн онд олон нийтийн хүртээл болгосон. Чи бод л доо зүгээр л нэг гудамжны ман­гар байцаан Э.Бат-Үүл тэр тусмаа ардчил­лын том лидерийг шүүхэд дууддаггүй л байхгүй юу.

Тэгэхээр би энэ номоо их л учир утгатай бичсэн. Энэ нь тус улсад бичсэн улстөрийн үзэл бодол, өөрийн орны улстөрийн үзэл бодол гээд бүгдийг нь хөндөж бичсэн л дээ.

-Монголд хүмүүнлэг ардчилсан ний­­гэм байж чадаж байна уу?

-Монголд хүмүүнлэг ардчилсан нийг­мийг сүүлийн 20 гаруй жил мартсан байна. Бид энэ нийг­мийг бай­гуулахын тулд их олон зүйл ёс сур­тахуун, уламж­лалт хэм хэм­жээнээсээ татгалзах ёстой. Яг энэ үед л ард түмэн “Та буруу ярьж байна” гэж зоригтой хэлэх ёстой” л доо. Яг ингэж хэлсэн хүмүүсээ л Э.Бат-Үүл дарга гутаан доромжилж ёс зүйгүй ааш авир гаргалаа шүү ээ.

Уг нь би асуудлын цаадах учрыг нь олж харчихаад яваад байгаа юм. Ардчилагчид чинь өөрсдөө эргээд ард­чиллаа нухчин дарах гээд байгаагийн нэг хэлбэр нь илэрч эхлээд байна.

-Тэгэхээр таны эцсийн зорилго Э.Бат-Үүл даргыг уучлалт гуйлгах гэж ойлгож болох уу?

-Э.Бат-Үүл дарга нийт жиргээчдээс уучлалт гуйх ёстой. Тэрбээр жиргээч­дийг “Би юм хийж байна. Та нар дуугүй сууж бай” гэх гээд байна. Тэр хүнд тийм эрх байхгүй.

Тэр дундаа нэг хэсэг хүмүүсийг “Лал­рууд” гэж дуудах эрхгүй гэдгийг л хэлэх гэсэн юм.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • David White 2016-10-16 14:27:48
    Сайн уу, Хэрэв та ямар ч зорилгоор таны бизнес, эсвэл санхүүжүүлэх яаралтай зээл хэрэгтэй юу? Бид баталгаажуулсан байна зээлийн зээлдүүлэгч тусгай зөвшөөрлийн ...
    197.210.28.1
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-09-29 09:36:18
    Bat-Uul l hotod ih zuil hiij bna sh dee umnuh darga nar yu hiisen yum be dolir enhbold, alimaa, buunii nohoi munhbayar geed l dandaa gazriin naimaachid ene neg yum odoo 2 deed surguuli tugschihuud amerikt ochij ayaga tavag ugaagaad odoo gudamj tseverleh y
    103.229.123.195
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-09-29 08:51:23
    Бат уул оорийгоо хэлсэн юм биш уу ???? Ккк
    103.229.123.230
    Мэдэгдсэн Хариулах
  • hotiin ard tumen 2014-09-29 08:12:45
    salga tsagaan tolgoit taniig 2016 onii 6 sar taniig zailuulah bno
    202.179.11.58
    Мэдэгдсэн Хариулах
  • Дурак 2014-09-29 04:31:18
    Бат Үүл юу юм. Элбэгдоржийн баатар болохоос биш. Энэ хүн өөрийнхөө үзэл бодол, чиг шугамаас урвасан болтой билээ. Зөвхөн барилгаар жишээ авахад хотын дарга болж барилга барих ажлыг журамлана гэж хошгирсноос нь хойш хичнэн хүнийг бурхан болгов доо.
    203.91.112.66
    Мэдэгдсэн Хариулах
  • ха ха 2014-09-29 04:27:49
    Энэ өөрөө яадаг мангар дурак вэ?
    203.91.112.66
    Мэдэгдсэн Хариулах
  • zoro 2014-09-29 04:11:28
    darga gekheree hun bolgonig dooshon hideg bj bolokhuu echin dund nuguu ardchilal haan bna sain yarival nuguu muulaad bsan социализмийн дарга нарасаа илүү эрх ямба дээрэнгүй баян тансаг рхудалч луйварчин улсын
    202.179.20.172
    Мэдэгдсэн Хариулах