ШИНЭ нам: СОНГУУЛИЙН ЗАРДАЛ ХЭТ ӨНДӨР БАЙНА
УИХ дахь ШИНЭ намын Зөвлөл өнөөдөр намын байрандаа хуралдлаа. Хуралдаанаар онцгой нөхцөл байдлын үеийн эдийн засаг ба улсын төсвийн орлого, төсөв тодотгох тухай, Үндэсний аудитын газарт Сонгуулийн зардлын дээд хэмжээ,  Эвслийн намуудын хамтын ажиллагаа гэсэн гурван асуудлаар хуралдсан байна.

Хуралдааны дараа ШИНЭ намын удирдлагууд болон Эвсэлд нэгдсэн намын удирдлагууд мэдээлэл хийлээ.


Коронавирусийн тархалтаас үүдэн ААН-үүд хүнд байдалд орж, улсын төсвийн орлогын тасалдал үүссэн. Иймээс УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж төсвийн орлого, зарлагын асуудлыг эргэн харж, төсвийн тодотгол хийх шаардлагатай хэмээн үзэж байгаагаа ШИНЭ намын дарга Ж.Батзандан хэллээ.

Үүнтэй холбогдуулан ШИНЭ намын Ерөнхий зөвлөлийн гишүүн эдийн засагч Х.Батсуурь “Эдийн засагт онцгой нөхцөл үүссэн үед урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой. Гэвч урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй удаашралтай байна. Үүнээс үүдэн төсвийн орлогын тасалдал 3,4-5 хувьд хүрэхээр болчихлоо. Төсвийн алдагдал цаашид өсөх шинжтэй байна.Төсөвт сардаа дунджаар нэг их наяд төгрөг орж ирж байж тасралтгүй бүрэлдэх ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар сар 200 орчим тэрбум төгрөгийн дутагдалтай явж байна. Энэ нөхцөл цаашид үргэлжлэх юм төсөв нэг их наяд төгрөгөөр тасалдах нөхцөл байдал үүслээ. Ийм учраас тодотгол хийх шаардлага үүссэн” гэлээ.
ШИНЭ намын Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Үндэсний аудитын газарт Сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоосон тухай юм. Энэ талаар намын дарга Ж.Батзандан “Аудитын байгууллагаас тогтоосон сонгуулийн зардлын хэмжээ хэт өндөр байгааг улстөрийн намууд,  иргэд үзэж байна.  Тухайлбал, БЗД-т нэг нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дээд  хэмжээг 700 сая төгрөгөөр тогтоосон байгаа аж. Гурван мандаттай тойрогт 700 сая төгрөгөөр тооцох юм бол 2,1 тэрбум төгрөгийг сонгуульд зарцуулна гэсэн үг юм.  Энд зогсож байгаа 10 гаруй улстөрийн намуудаас сонгуулийн зардлын талаар СЕХ болох Аудитын байгууллага руу явуулсан санал бол сонгуулийн зардлыг нэр дэвшигч тус бүрээр биш тойргийн зардлыг тогтоох нь зүйтэй гэж саналаа явуулсан. Эдийн засгийн хямралтай энэ үед хэт өндөр зарлагатай сонгууль явуулах ньулс орны эдийн засагт хор хөнөөлтэй юмаа гэж үзэж байгаа юм” гэлээ.

 Үүнтэй холбогдуулан ШИНЭ намын дэд дарга Б.Баттуяа “Үндэсний аудитын газраас өнгөрсөн сарын 28-ны өдөр Д.Занданбатын тушаалаар УИХ-ын сонгуулийн дээд зардлыг тогтоосноо зарлалаа. Гэтэл ямар шалгуур аргачлал ашигласан нь тодорхойгүй байна. Эдийн засагт хохирол учруулах зардлын тооцоолол гаргасныг бид эсэргүүцэж байна. 2020 оны УИХ-ын сонгуульд зарцуулах зардлын хэмжээг нэр нам эвслээс 5,9 тэрбум төгрөг, нэг нэр дэвшигчийн зарцуулах дээд хэмжээг 775 сая төгрөг хүртэл гэж тогтоосон байна. Энэ 2016 оны сонгуулиар нэг дахин өссөн байна. Өнөөдөр УИХ-ын гишүүний нэг сарын цалин 1,2 сая төгрөг. Дөрвөн жилээр тооцоход 57 сая төгрөг. Тэгэхээр 57 сая төгрөгийн цалинтай ажлын байранд өрсөлдөхийн тулд яагаад 775 сая төгрөг зарцуулах ашиг сонирхол үүсгэх ёстой юм бэ? Сонгуулийн мөнгө чанар утгыг алдагдуулж шударга өрсөлдөөнийг бууруулж байна” гэлээ.

Энэ үеэр эвсэлд нэгдсэн намуудын төлөөлөл байр сууриа илэрхийллээ.

МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл “Улс рон даяар энэ хүнд нөхцөлд зардлаа хэмнэх шаардлага бий болоод байна. Энэ оны төсвийг 2 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. Эдийн засгийн өсөлтөөс нөхнө гэж тооцсон. Гэтэл эдийн засгийн өсөлт 1-2 хувиар буурахаар байна. Иймээс бид аль болох зардал багатай сонгууль явуулах ёстой. Өнгөрсөн сонгуулиудаас харахад 500 орчим хүн нэр дэвшдэг. Нэг хүнээс 500 орчим сая төгрөг гэж бодох юм бол 250 орчим тэрбум төгрөгийг сонгуулийн сурталчилгаанд зарах төлөвлөж байгааг хумих ёстой” гэлээ.

БНН-ын дарга Б.Жаргалсайхан “Хүний төлөө мөнгө эдийн засаг гэх зүйлийг бий болгох уу? Мөнгөний төлөө хүнээс золиосонд тавих уу?гэх хоёр зүйлийн ирмэг дээр ирчихээд байна. Төрийн байгууллагуудын зардлыг бууруулах тухай Засгийн газар яаралтай арга хэмжээ авах нь зүйтэй байх. Сонгуулийн зардлын хувьд 700 сая төгрөгөөр гэж үлгэр яриад хэрэггүй. Нэг хүн нэг л хуудас тараахад болно шүү дээ. Ирэх сонгуулийн бага зардлаар хийхийг уриалж байна” гэлээ.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-03-02 11:55:40
    Сонгуулиас өөр амин чухал зөндөөа суудлууд байна, kорона вирусээс болж суларсан эдийн засагт.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • zeb!!! 2020-03-02 11:40:08
    songyyliin zardal bagatai hii!esbel heniigch songohgyi ee!!
    108.162.229.9
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2020-03-02 08:54:10
    ТАНАЙ НАМ СОНГУУЛИЙГ ОГТ ЗАРДАЛГҮЙГЭЭР ХИЙЧИХЭЭЧ БАТЗАНДАН БОЛДОО .ШИНЭ НАМЫН ШИНЭ АРГААР СОНГУУЛЬ ХИЙЧИХ БОЛДОГ ЮМ ГЭДЭГИЙГ ХАРУУЛЧИХ.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-03-02 08:20:09
    шезо батзандан ухсэний чинь сонгууль ухэж далд ормор минь чамайг сонгох манатай муу хуурийг замын шалганд ажиллуул ажиллахгуй гэвэл буудчих
    162.158.165.9
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2020-03-02 07:42:05
    Maskaa zuu malnuudaa
    162.158.89.28
    Мэдэгдсэн Хариулах
  • бичээч 2020-03-02 07:00:11
    Энэ жилийн сонгуулийг онцгой байдлын улмаас цуцалж дараа жил явуулах хэрэгтэй сонгуулийн зардалгүй нэг төгөрөг царцуулахгүй хийхгүй юү
    162.158.183.132
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-03-02 06:42:21
    Ta hed suraggui baihaa ene udaagin songuuliar MAN yalalt baiguulna. Songuulin daraa uimeen samuun degdeeh ym bol Batzandan . Jargalsaihan hoerig urshuulgui arga...
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
    • haha 2020-03-04 09:20:32
      2016 морийн хотолбороо биелуулж чадаагуй танай нам гарах уу битгий шаа жду концесс 60
      172.69.252.149
      Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-03-02 06:37:11
    2020 оны сонгуулиар ард түмэн минь намчирхал яахав Шинэ нам шинэ хүмсийг дэмжэцгээе хуучин төрийн хуулийн механизм хөдөлгөхгүй энгээд төр зөв ажиллаж ард тү...
    162.158.90.183
    Мэдэгдсэн Хариулах
  • Хуулиа сайн уншчихаад улс төржмөөр юм 2020-03-02 06:17:44
    Хуулиар сонгуулийн зардлын дээд хэмжээ тогтоохоор заасан. Өөрөөр хэлбэл, үүнээс дээш мөнгө зарж болохгүй ээ гэсэн үг. Доошоо хэдийг зарах нь та л мэдэх хэрэг шт...
    162.158.88.11
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-03-02 06:10:56
    Аудит зардлыг 3 дахин нэм
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах