844.3 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ
2014 оны 8-р сарын байдлаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл 655.4 мянган тонн, нүүрсний үйлдвэрлэл 13.4 сая тонн, алтны олборлолт 5.9 тонн, Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 7.011.4 кг, хайлуур жоншны баяжмалын үйлдвэрлэл 260.8 мянган тонн байна. Мөн төмрийн хүдрийн үйлдвэрлэл 4.8 сая тонн, цайрийн баяжмалын үйлдвэрлэл 65.1 мянган тонн, газрын тосны үйлдвэрлэл 4.7 сая баррель байна.
           

Өнгөрсөн оны 8-р сарын байдалтай харьцуулвал зэсийн баяжмалын үйлдвэрлэл 42%, төмрийн хүдрийн үйлдвэрлэл 24.8%, хайлуур жоншны баяжмалын үйлдвэрлэл 66.6%, газрын тосны үйлдвэрлэл 55.5%-иар тус тус өссөн байна.Нийтдээ, 2014 оны 8-р сарын байдлаар Уул уурхайн салбараас төлбөр, хураамж, татвараар улсын төсөвт 802.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрөөд байна.
           
Түүнчлэн энэ оны 8-р сарын өссөн дүнгээр 12.2 сая тонн нүүрс экспортлоод байгаа бол зэсийн баяжмал 844.3 мянган тонн, молибдений баяжмал 2.2 мянган тонн, жонш 207.1 мянган тонн, төмрийн хүдэр 3.8 сая тонн, цайр 68.7 мянган тонн, газрын тос 4.4 сая баррелийг тус тус экспортлоод байна. Өнгөрсөн оны 8-р сарын байдлаарх экспортын дүнтэй харьцуулвал нүүрсний экспорт 27.6%, газрын тос 45.5%-иар, зэсийн баяжмал 2 дахин өссөн үзүүлэлттэй байна.
 

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • амьдрал сайжрахгүй байгааг анхаараач 2014-09-29 06:19:16
    Зэсийн баяжмал 2 дахин өсөөд байхад ард бидний амьдрал сайжрахгүй байгаа нь ямар учиртай вэ засаг төрийн сайд дарга нар аа
    183.177.97.21
    Мэдэгдсэн Хариулах