Монголчуудаа аюулт өвчнөөс хамгаалж чадаж буй тэд магтуулах эрхтэй
Төр муу менежер гэх хандлагыг өнгөрсөн өдрүүдэд гаргасан төрийн шийдвэрүүд өөрчилж чадлаа. Дэлхий дахиныг бүрхсэн “Covid-19” вирус манай улсад илрээгүй байгаа нь Монгол төрийн цагаа олсон шийдвэр тогтоолуудын үр дүн. Эдийн засгийн хувьд томоохон хохирол амсах ч Монгол Улс БНХАУ-тай хиллэдэг боомтой бүрэн хааж, эрсдэлийн өмнөөс сөрлөө. Яг үүн шиг нийгэм, эдийн засагт эрсдэлтэй хэд хэдэн шийдвэрүүдийг Улсын онцгой комисс, Засгийн газраас гаргаж, хэрэгжүүлснээр өнөөдөр Монгол Улс дэлхийн олон улсуудад жишиг болгон яригдаж байна.

Өмнөд хөршид  “Covid-19” вирусийн тархалт эрчимжиж эхэлснээс эхлэн Монгол төр бүхий л бололцоот арга хэмжээг аван ажиллав.
 

Тухайлбал,

2020.01.24: Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн  үйл ажиллагааг өмчийн хэлбэр үл харгалзан 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл зогсоохоор болов. Сурагчдын хичээлийг телевиз, радио, цахим хэлбэрээр тодорхой хуваарийн дагуу зааж эхэллээ. Улмаар Засгийн газрын 2020.02.19-ний өдрийн шийдвэрээр сургууль, цэцэрлэгийн хөл хориог энэ сарын 30-ны өдрийг хүртэл сунгалаа.

2020.01.26: Эрсдэл өндөр байгаа учир их, дээд сургууль, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болон олон улсын хүүхдийн “Найрамдал” төв-ийн үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 02 хүртэл зогсоосон байна.

2020.02.01 БНХАУ-ын Ухань хотод хорио цээрийн дэглэмд ороод байсан  32 нь оюутан нэг нь бага насны хүүхдийг эх оронд нь авчирлаа. Оюутнууд болон Ухань хотод очиж ажилласан ГХЯ, ХӨСҮТ-ийн албан хаагч нарын хамтарсан баг, нисэх багийн бие бүрэлдэхүүнийг ХӨСҮТ-д 14 хоногийн хугацаанд эмнэлгийн тусгай хяналтад авч, тусгаарлах ажлыг амжилттай зохион байгууллаа.

2020.02.12 Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргалаа.

2020.02.14 БНХАУ-тай хил залгаа боомтуудаар орох, гарах агаарын болон төмөр замын зорчих хөдөлгөөнийг зогсоов.

2020.02.20 Улс, хот хоорондын автомашин, галт тэрэгний зорчих хөдөлгөөнийг 2020 оны 02 дугаар сарын 23-ны 08:00 цагаас 27-ны 08:00 цаг хүртэл түр хаахаар шийдвэрлэв. Энэ шийдвэрийг хоёрдугаар сарын 26-ны Засгийн газрын хуралдаанаар дахин сунгалаа. Ингэснээр нийслэл рүү орох гарах хөдөлгөөнийг хязгаарлах буюу орон нутгийн замыг 3 дугаар сарын 3 хүртэл үргэлжлүүлэн хаахаар болсон юм.

 

Энэ зуур Эрүүл мэндийн яамнаас цаг, минут тутамд иргэдээ аюулт тахлаас урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэж, системээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд нойроо хоолоо умартан зүтгэж байна. Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын онцгой комиссынхон ч цаг наргүй ажиллаж холбогдох шийдвэрүүдийг гарган ажиллаж байна. Цагаа олсон, цаг үеэ мэдэрсэн дээрх шийдвэр, тогтоолыг хэрэгжүүлэхээр Төрийн албан хаагчид  өндөржүүлсэн бэлэн байдалд өдөр шөнийг ялгалгүй ажилласаар...

Төр сайн менежер хийж, төрийн албан хаагчид үүргээ өндөр түвшинд гүйцэтгэж байна. Тэдний энэ их хичээл зүтгэлийн ачаар өнөөдөр Монгол Улс дэлхийд гайхагдахаар ажиллаж чаддаг төртэй гэдгээ харуулж байна.

Төрийг ард түмэн гэх тодорхойлолт бий. Тэгвэл ард түмнийхээ эрүүл энхийн манаанд эрсдэл бүхнийг сөрөн зогссон ТӨРИЙН АЛБАН хаагчдаа магтмаар байна. Тэр дундаа Д.САРАНГЭРЭЛ сайдтай Эрүүл мэндийн яамны эрэлхэг цагаан нөрмөгтнүүддээ алга нижигнүүлэн баяр хүргэе. Сөрөг гарсан шинжилгээ бүхний төлөө тэд магтуулах эрхтэй

Та бүхний зөвлөмж, зөвлөгөөний ачаар масктай, цэвэрхэн гартай монголчууд бид аюулт тахлаас холуур хулгана жилээ угтлаа. Амны бэлгээс ашдын билэг гэдэг дээ. Ирэх жилийн цагаан сараа элбэг хангалуун, эрүүл энх, элэг бүтэн угтахын төлөө, дахиад хичээцгээе, монголчуудаа.

МОНГОЛ ХҮН ТА, МАСКАА САЙН ЗҮҮГЭЭД, ГАРАА УГААГААД ХАЙРТАЙ БҮХНЭЭ АЮУЛТ ӨВЧНӨӨС ХАМГААЛААРАЙ!!!
 

О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-03-05 10:59:40
    Чишш чимээгүй Онгироод биеэ тоочих бий дээ
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Эмч 2020-03-03 05:11:43
    Гхдээ яг үнэндээ эд нар нэг их юм хийдэггүй юм шүү. Ажиллаж бгаа хүмүүс нь Газар, хэлтсийн дарга нар байдаг. Тгээд эмч ,байцаагч цагдаа ..гм гардаж ажилладаг.
    162.158.6.19
    Мэдэгдсэн Хариулах
  • мишка 2020-03-02 14:43:20
    монголчууд жаахан ханиад хүрэнгүүт аптекаас антибиотек авч уугаад дараад сурчихсан нь их хэрэг болж байна даа.
    162.158.74.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Minii MONGOLd 2020-03-02 12:58:36
    Bayarlah ert b.a,Virus teegchid haluurch,hanialgahgui,nuuts b.laar naad zah ni 28 honoj bj ilerdeg gej New York iin medeend bichsen b.a Vitamin C,D,B,sarmis id...
    108.162.219.11
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-03-02 11:55:53
    Magtah tsag oldoh bailgui dee. Hugatsaa hariulna. Ene bol turiin huitsetheh yostoi ajil. Busdiig no bas ingej hiivel hugjinu l duu
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2020-03-02 11:55:49
    Эд нарт залбирч мөргөөд баршгүй ээ
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • magtah yostoi syy!!! 2020-03-02 11:47:32
    Mongoliin tor zasag eryyl mendiin yamand bayarlaj talarhah ni zyi yosnii hereg s dee!!tembyytei l bis?bol?....Tembyynii haldbartai hymyys bol bygdiig harluulna?...
    108.162.229.191
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-03-02 10:32:00
    Hvrelsvh said Enhtuvshin,Sarangerel, Badral, erunhiilugch, Zandanshatar, Oyun-Erdene bolon busad bvh turiin alban haagchid emch suwijlagch nartaa bayarlalaa
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2020-03-02 09:27:15
    хууль дүрэм гаргаж хариуцлага сайн тооцож чадвал монголчууд ажиллаж хэрэгжүүлж чаднаа төрийн албан хаагчдад баярлаж байна амжилт
    172.69.45.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol 2020-03-02 08:38:11
    AJLAA L HIIJ BAINA. ULAM HASHIR NYAGT BAIH HEREGTEI. BUH ZUIL ARD ULDSEN HOINO L MAGTAH ESEHIIG YARIH HEREHTEI.
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-03-02 07:46:10
    Бүгдийг нь магтах хэрэгтэй, иргэд бид баярлаж байгаа, Хүрэлсүх сайд, Энхтүвшин дарга, Сарангэрэл сайд та бүхэндээ маш их баярлаж байгаа шүү? Амжилт хүсье.
    172.69.134.228
    Мэдэгдсэн Хариулах
  • гандаа 2020-03-02 07:45:56
    Пялдаганууд минь тайвшрах магтах болоогуй байна
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
    • Иргэн 2020-03-03 05:13:50
      Харин тийм. Энэ хэд яг хийж харагдаач. Уншиж бгаа бичиг нь хүртэл ажлаа хийсэн хүмүүс л бэллэж өгдөг шүү дээ.
      162.158.6.181
      Мэдэгдсэн Хариулах
  • Sanal 2020-03-02 04:11:43
    Ажил албан тушаалыг мэрэгжлийн чадвартай хүн хаших нь ямар их хэрэгтэй байна гэдэг нь харагдаж байна, дээр нь дүрэм журам чанд сахих нь үр дүнтэй байгаа
    162.158.92.199
    Мэдэгдсэн Хариулах
    • ХУУЛЬЧ  2020-03-02 04:45:17
      ЯГ ЗӨВ ,,,,,
      172.69.252.147
      Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬЧ  2020-03-02 03:59:17
    АЖИЛ ХИЙЖ БАЙГАА ХҮНИИГ МАГТАХ НЬ ЗҮЙН ХЭРЭГ ,ТЭР МАГТААЛЫГ ДААХ НЬ БҮР ЧУХАЛ ДАА,,, ,МАГТААЛ ,болон ЗОХИХ ЁСООР АЛБАН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХ ХОЕР ЯЛГААТАЙ ,,,,,,
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • ийм хүнийг төр ажиллуулах хэрэгтэй  2020-03-02 03:28:53
    Энэ бол Энхтүвшин даргын удирадах авъяас чадвар туршлагатай шууд холбоотой иймээс төрийн томоохон хариуцлагатай албан тушаалд маш их туршлагатай удирдах авъяаст...
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-03-02 02:48:19
    тиймээ !тэд магтуулах ёстой ..бас магтуулах дуртай .бид ч малгай өмсгөөд л магтаад .... нэгэн бол эсэргээрээ газар доогуур ортол ни муулж .баална шүү ...
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-03-02 01:01:17
    Хамгийн зөв шийдвэр гаргаж байгаа нь Хүрэлсүх сайд маань шүү. Түүнийг хэрэгжүүлж байгаа олондоо бас баярлах хэрэгтэй.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-03-02 00:50:31
    Монгол орны хуурай хүйтэн бидний сийрэг суурьшилт вирус тархахгүй байх таатай нөцөл болж байна
    162.158.88.89
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-03-02 00:37:40
    УОК Энхтүвшин дарга ОК
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах