МҮХАҮТ-аас Засгийн газарт хандан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийн дагуу МҮХАҮТ болон Монголын даатгагчдын холбооныхон “Үндэсний даатгалын корпораци” байгуулах тухай Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн байна.
Даатгалын салбар хувийн хэвшлийн оролцоог түшиглэн өнөөг хүртэл хөгжиж байгаа. Төр засгаас ч тэр, 1990 оны дараа төрийн өмчийн хоёр ч даатгалын компанийг хувьчилж, энэ салбарыг зах зээлийн жамаар нь хөгжүүлэхэд анхаарч ирсэн.
Мөн заавал даатгалын хууль зэргийг баталсан нь төрөөс даатгалын салбартаа анхаарсан зөв алхам болсон гэдгийг мэдэгдэлд дурьдсан байна. Гэхдээ ийм үед “Үндэсний даатгалын корпораци” байгуулах замаар хувийн хэвшлийнхний орон зайд халдахаар болж байгаа нь өнөөг хүртэл олсон амжилтаасаа ухарсан алхам болно хэмээн мэдэгджээ.
С.Саранзаяа
Оллоо.мн