Монгол Улсын аварга С.Мөнхбат 20 сая төгрөгийн хандив өргөлөө

Монгол Улсын Үндэсний бөхийн 20 дахь аварга, Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат Сүхбаатарын Мөнхбат Улсын Онцгой комисст 20 сая төгрөгийн хандив өргөж, УОК-ын дарга Ө.Энхтүвшинд гардуулан өглөө.

Тэрбээр шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд дэмжлэг үзүүлж, халдварт өвчний эсрэг нэгдэж буйгаа илэрхийлж, Монгол Улсын Засгийн газар Улсын Онцгой комиссоос цаг үеэ олсон оновчтой шийдвэр гаргаж ард иргэдээ аюулт өвчнөөс авран хамгаалж буйд талархаж байна гэв.

Мөн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй мянга мянган албан хаагчиддаа талархалаа илэрхийлж, бөх сонирхогчид болон нийт ард иргэдээ төрөөс гарсан шийдвэрийг хүндэтгэн дагаж мөрдөн, өөрсдийгөө болон гэр бүлээ өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэний үүргээ биелүүлэхийг уриаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2020-02-29 13:12:52
    Монгол улс Бөхчүүд, Нийтийн дуучид, хошин шогийнхноо хайрлаж ,оройдоо залж байж л хөгжинө. Эхнээсээ сайд болоод манийгаа башийлгаж байна. Боловсрол хэрэггүй
  • ядрах цагт нөхрийн санар танигдана 2020-02-29 10:21:41
    Маш зөв. эх оронч хилчин аваргадаа их баярлалаа.С.Мөнхбат аварга энэ үйлсээрээ бүх бөхчүүд болон ард түмэндээ зөв уриа болж чадлаа.Ядрах цагт нөхрийн чанар тани...
    162.158.94.41
    Мэдэгдсэн Хариулах
  • Болдхуяг 2020-02-29 09:54:24
    Нийгмийн зовлон дээр дөрөөлж шоу хийж нэр хүнд олох санаатай юмнууд минь зүгээр гэртээ киногоо үзээд суу за. Хандив хандив гэсээр байгаад сургуультай нохой шиг ...
  • зочин 2020-02-29 04:24:21
    аваргадаа Монголын ард түмэн баярлаж байгаа жинхэн монгол эр хүний жудаг чанар гэж энэ л байхдаа баярлалаа
  • Иргэн 2020-02-28 17:41:20
    Баяр хүргэе
  • Иргэн 2020-02-28 16:36:29
    Энэ зөв жишэг Мөнхбат аварга бусад бөхчүүдийг уриалах хэрэгтэй гол нь хандив өгсөн мөнгөний зарцуулалтыг мэдэх хэрэгтэй шүү том дарга нар сонгуулдаа туучих шү...
  • zochin 2020-02-28 11:38:44
    Зан араншин нь бусад бөхчүүдээсээ арай л өөр харагддаг юм. Сайхан хүн юмаа. Амжилт.
  • Зочин 2020-02-28 11:26:25
    Эхэлж допингийн мөнгөө өг
  • бичээч 2020-02-28 08:34:18
    аргагүй жудагтай Монгол монголчууд ийм л хүмүүс бид энэ гамшигийг холуур өнгөрөөж чадна Мөнхбат аваргадаа баяраллаа
  • зочин 2020-02-28 07:59:38
    Мөнхбат аваргыг жудагтай, сайхан бөх гэж хүндэлдэг, аргагүй сайхан сэтгэл гаргажээ,
  • зочин  2020-02-28 07:49:50
    аргагүй л бөх хүн дээ сайн байна сайхан сэтгэлийн үзүүрт тос шүү дээ аварга минь
  • Irgen 2020-02-28 07:05:50
    Сайхан санаачлага гаргажээ. Амжилт хүсье Аваргадаа