ЗГ: НДШ-ийн алдангийг авахгүй, түрээсийн төлбөрийг нэг удаа чөлөөлнө
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг хийж чадаагүй тохиолдолд оногддог алдангийг авахгүй. Үүнийг УИХ-аар шийдвэрлүүлэхээр төсөл оруулж ирж байна. Мөн хугацаанд татвар төлөгчийн түрээсийн төлбөрийг нэг удаа чөлөөлүүлэх төслийг УИХ-д өргөн барьж батлуулна” гэлээ.

Тодруулбал, Засгийн газрын хуралдаанаар бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэл, татвараа тайлагнасан боловч хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги, торгуулийг нэг удаа чөлөөлөх хуулийн төсөл боловсруулж хэлэлцэхээр болсон байна. Мөн төвлөрсөн зах, худалдааны төв, үйлчилгээний газарт худалдаа, үйлчилгээний чиглэлээр түрээслүүлсэн татвар төлөгчийн түрээсийн орлогод ногдуулсан татварыг ч нэг удаа чөлөөлөх төсөл боловсруулах аж. Гэхдээ энэ нь бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд түрээсийнхээ төлбөрийг бууруулсан түрээслүүлэгчид л хамаарах юм. Улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа, ажил, үйлчилгээний авлагатай этгээд татварын өртэй бол авлагаас нь өрийг тухай бүр суутган тооцохыг зөвшөөрсөн байна.
 
О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-03-01 05:30:56
    Энэ тороос торсон тэрбумтангуудыг ахиж хэзээ ч буу сонгоорой 20 оны сонгуулиар
  • бөхмөрөн сум 2020-02-29 02:09:37
    манай сумын уурхайгаас олсон ашгаасаа бидэнд хувь өгөөчээ