Үлгэр жишээч хамтын ажиллагааг дэлхий дахинаа харуулсан

БНХАУ-ын CCTV өчигдөр өглөөний мэдээгээрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад албан ёсны айлчлал хийх болсон талаар мэдээллээ. Үүнийг манай улсын Гадаад харилцааны яамнаас баталгаажуулснаар Ерөнхийлөгч урд хөршид айлчлал хийх мэдээг албажууллаа. Олон нийтийн зүгээс голомтын бүс нутаг руу эрсдэл үүрэн айлчлал хийхийг эсэргүүцэж байсан ч нөгөө нь мөнхийн хөршдөө хэцүү үед гараа сунгах нь хийх ёстой алхмын нэг хэмээн хүлээн авав. Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд 10 гаруй хүн багтав. Энэхүү айлчлал нь Covid-19-ийн тархалтын үед БНХАУ-д болж буй анхны Төрийн тэргүүний айлчлал болж, хөрш улсдаа хүчтэй дэмжлэг үзүүлж буйг тус улсын хэвлэлүүд онцолж байв. 

Х.Баттулга: Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивлаж байна

Ши Жиньпин: Надад дуслыг өгсөн ч би голыг эргүүлэн өгнө

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр (2020.02.27) Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-д хүрэлцэн очиж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй уулзлаа.

Энэ удаагийн уулзалт нь хоёр улсын Төрийн тэргүүний тав дахь удаагийн уулзалт юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд “…БНХАУ-д шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ний тархалт гарч, Хятадын ард түмэн сэтгэл санааны хохирол амссан явдалд эмгэнэл илэрхийлж, монголчууд “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал”, “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж ярьдаг шигээ эртний сайхан ёсоор энэ удаад хүрэлцэн ирлээ хэмээн найрсгаар яриа дэлгэн мэндчиллээ.

Мөн эрхэмсэг ноён Ши Жиньпинээр удирдуулсан БНХАУ-ын ард түмэн коронавирусний тархалтыг удахгүй ялан дийлж, цаг зуурын бэрхшээл сорилтыг давж чадна…” гээд БНХАУ-ын шинжлэх ухаанд суурилсан тэмцэл, хичээл зүтгэлийн хүчээр цар тахлыг ялан дийлэх нь дэлхий нийтэд ч тустай үйл болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн БНХАУ-тай хуурай газраар хамгийн урт хиллэдэг (4709,6 км) хөрш орны хувьд коронавирусний асуудалд Монголын ард түмэн ч санаа зовж байгаа бөгөөд цаг үеийн байдалтай холбогдуулан хоёр орны хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарласан хэдий ч коронавирусний тархалт буурсны дараа иргэдийн зорчих хөдөлгөөн хэвийн болж, худалдааны эргэлт, эдийн засгийн хамтын ажиллагаа улам сайжирна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Мөн цар тахлын дэгдэлтийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй хандивын аян өрнүүлж буйгаас гадна Монголын ард түмэн, аж ахуйн нэгжүүд сайн дурын санаачилгаар сэтгэлийн хандив цуглуулж БНХАУ-ын талд хандивласан, мөн энэ удаагийн айлчлалын хүрээнд Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивлаж байгаа нь мөнгөн дүнгээс илүүтэй хоёр улсын гүн бат харилцааг хэмжих юм гээд БНХАУ-ын ард түмэнд сайн сайхныг хүслээ.

БНХАУ-ын Дарга Ши Жиньпин БНХАУ-д үүссэн нөхцөл байдлаас үл хамааран Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг эх оронд нь хүрэлцэн ирсэн явдалд гүн талархал илэрхийлж, “Надад дуслыг өгсөн ч би голыг эргүүлэн өгнө” хэмээх Күнзийн сургаалийг, мөн Монголын “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн зүйр үгийг иш татан чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Мөн халдварт өвчин гарснаас хойш  БНХАУ-д хийсэн Төрийн тэргүүний анхны айлчлал гэдгийг онцолж, энэ удаагийн айлчлал нь Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаандаа шинэ боломж гаргах завшаан хэмээн тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр талууд коронавирусний асуудал нь ганцхан улсын асуудал биш тул хамтран ажиллах нь зүйтэй гээд цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

БНХАУ-д коронавирусний халдвар гарч, Хятад улс даяар өвчний тархалттай тэмцэж буй хүнд хэцүү цагт болсон энэ уулзалт нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа дээд түвшиндээ хүрснийг нотолж, хөрш орнуудын үлгэр жишээч хамтын ажиллагааг дэлхий дахинаа харуулсан явдал боллоо хэмээн талууд уулзалтын төгсгөлд дүгнэв.

Ерөнхийлөгч 14 хоног тусгаарлагдана

Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн айлчлалаа өндөрлөж, тусгай үүргийн онгоц 22:20 цагт "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд газардсан байна. Ерөнхийлөгч болон түүнийг дагалдан явсан албан ёсны төлөөлөгчдийг  УОК-ийн шийдвэрийн дагуу  ирсэн дариуд нь тусгаарлав. “Тэдний 14 хоног тусгаарлах оношлогоо, шинжилгээнд хамруулна” хэмээн албаныхан мэдэгдээд байгаа юм.

 Ерөнхийлөгч Х.Баттулгыг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт тусгаарлаад байгаа бол Гадаад харилцааны сайд Д. Цогтбаата, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нарын айлчлалын бусад бүрэлдэхүүнийг ОБЕГ-ын харьяа амралтад тусгаарласан байна.

 

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2020-09-15 05:12:08
    КОВИД ТУСААД БАЛАРЧ БАЙХАД НЬ ТУСАЛСАН МОНГОЛЧУУДЫН ХЭЛ СОЁЛЫГ УСТГАХ АЖИЛ ХИЙСЭН ХЯТАД УЛСЫГ ӨӨРИЙГ НЬ ЗАДЛАХ БОЛОМЖТОЙ ЮМ ШҮҮ
  • G 2020-02-29 01:50:12
    Daruuhan baitsgaaya... hetervel doog toohuu boloh bish uu
  • Монгол хүн. 2020-02-28 10:28:38
    Зовох цагт нөхрийн чанар танигданаа гэж. ........
  • Зочин 2020-02-28 07:31:20
    Зөв зүйл хийжээ. Үргэлж гуйж гувшдаг улсууд хааяа ч гэсэн зөв цагт өгсөн юм багадахгүй ээ. Амьдрал үзсэн хүний зөв шийдвэр байна аа. Улам их амжилтыг хүсье...
  • иргэн 2020-02-28 03:53:10
    ганц зөв юм хийж дзз
  • зочин  2020-02-28 03:48:39
    өгч л байг 90-ны үед давснаас өөр идэх зүйлгүй байхдаа Хятад улсын хүчээр амь зууж байснаа та нар мартаагүй биз дээ
  • Зочин 2020-02-28 03:16:14
    Амиа бодсон айлчлал , нөгөө 2 нэг л бодож бгаа бх даа
  • зочин 2020-02-28 02:46:37
    Ёстой зөв айлчлал болжээ.
  • zochin 2020-02-28 01:59:55
    Мах импекс ч ажил ихтэй болж дээ. 30000 хонь нядлах гээд
  • !!! 2020-02-28 01:59:30
    Eronhiilogch mash zow alham hiisen Zowoh zagt nohriin chanar tanigdana !
  • Хүрэлбаатар 2020-02-28 01:56:46
    Амьдаар нь гаргахгүй. Жэнкогийн мах импексээс л өгнө биз. Манай сангийн яам төсвөөс нэг ч төгрөг өгөхгүй
  •  2020-02-28 01:49:16
    Улаан махны Улаан сайдаар л битги й дамжуулж амьдаар нь бүү өгөөрэй. хятадууд ягална шүү малыг.
  • зочин 2020-02-28 01:38:42
    Амьдаар н өгөхгүй бхаа,
  • Хүрэлсүх 2020-02-28 01:15:06
    Намайг амьд байгаа цагт хэнбугай ч халуун хошуутай монгол малыг амьдаар нь хил давуулахгүй шүү. Мах импексээсээ өгөөрэй