БНСУ-д 24 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төв өнөөдөр 10:00 цагт ээлжит мэдээлэл хийж тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол өчигдөр 17.00 цагаас хойш 334-өөр нэмэгдэж нийт 1,595-д хүрснийг мэдэгдэв.

Шинээр Сөүл хотод 6, Дэгү хотод 307, Дэжөн хотод 3, Улсан хотод 2, Кёнги мужид 4, Умард Чүнчон мужид 2, Өмнөд Чүнчон мужид 4, Умард Гёнсан мужид 4, Өмнөд Гёнсан мужид 2 тохиолдол тус тус илэрсэн байна.

Одоогийн байдлаар 57,990 (+4,437) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 35,298 (+3,722) иргэний хариу сөрөг гарч, 21,097 (+381) иргэний хариу хүлээгдэж байна. Нийт 24 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан бол 12 иргэн нас барсан. Одоогоор 1,559 (+334) иргэн тусгаарлагдсан байна гэж Сөүл дэх Монголын ЭСЯ-наас мэдээлээ.

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine