Намьяанжу хотын дарга иргэддээ маскаа зүүж, хувийн ариун цэврээ ягштал сахихыг сануулав
БНХУ-д коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон 35 настай Монгол залуугийн тухай Ёнхап агентлагийн мэдээлснийг бүрэн эхээр нь орчуулав. 

-БНСУ-ын Гёнгги мужийн Намьяанжу хотын Бёлнэ хороонд амьдардаг 35 настай Монгол улсын иргэн коронавирусийн халдвартай болох нь батлагдлаа гэж 25-ны өдөр мэдэгдлээ. Намьяанжу хотын хувьд энэ удаад коронавирусийн халдвар тээгч нь анхны тохиолдол бөгөөд халдвар авсан замыг олж тогтоож чадаагүй байна. Энэ залуу одоогоор Бундан дахь Сөүлийн Их Сургуулийн эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж байна. Энэ залуу өнгөрсөн 20-ны өдөр Монгол улсаас ирсний дараа бие нь тааруу өвдөөд байсан учир гэрээсээ гадагшаа гарч чадаагүй байсан гэж үзэж байна. Энэ залуу элэгний өвчин болон бөөрний дутагдлаас болж гэртээ сувилуулж байсан бөгөөд өвчин нь хүндэрч өглөөний 6 цагт Куян хотын Мёнгжи эмнэлэгт хүргэгдэн коронавирусийн шинжилгээгээр халдвартай болох нь нотлогдлоо. Энэ хүнтэй хамт амьдардаг эхнэр болон төрсөн эгч мөн шууд харилцаанд орсон Монгол улсын 6 иргэнд вирусийн халдварын шинжилгээ хийсэн ба золоор бүгдэд нь илрээгүй байна. Гэхдээ ойрын хүмүүс дунд нь ойролцоо их сургуульд суралцдаг Монгол оюутан хүртэл байгаа ба тус их сургуульд энэ талаар мэдэгдэж эдгээр хүмүүстэй харилцаанд орсон бусад хүмүүсийг нэмж судалж байна. Намьяанжу хотын захиргаа энэ хүний гэр болон ойр орчимд ариутгал хийж хамт байсан гэр бүлийнхнийг нь хүн тус бүрээр тусгаарлах арга хэмжээ авлаа. Энэ залуу нь өнгөрсөн оны 12 сарын 8-нд Намьяанжу хотоос гарч амьдарч байгаад Монгол улс руу хил гарсан байна. Мөн хотын захиргаанаас Гёнгги мужийн Халдварт өвчин судлалын төвийн Арга хэмжээ авах албаныхантай хамт энэ хүний Намьяанжу хотод ирэхээс өмнө уулзаж харилцсан хүмүүс зэргийг судалж байна. Хотын дарга Жу Гван Хан хэлэхдээ "Коронавирусийн  нэвтрэлтийг хамгаалах гэж бүхий л хүчээ дайчлан ажиллаж байгаа боловч хотын иргэддээ харамсалтай мэдээ сонсгох гэж байгаадаа хүлцэл өчье" хэмээгээд "вирус тээгчтэй ойрхон байсан хүмүүсийг олж тогтоох бүрдээ вэб хуудас болон мессэжээр зарлах болно" гэлээ. Ингээд "Коронавирусийн тархалтыг нэвтрүүлэхгүйн тулд чадах бүхнээ хийх болно" гээд "Энэхүү асуудлыг намжтал бүгд маскаа зүүж, гараа угаах зэрэг хувийн ариун цэврийг ягштал сахих хэрэгтэй ба халуурах, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрвэл заавал дүүргийн Эрүүл мэндийн төв болон Зөвлөгөө өгөх 1339 дугаар руу залгах"-ыг хүслээ. 
 
БНСУ, Сөүл хот Ц.Өнөрзаяа Күүкмин Их Сургуулийн багш
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.