Инчеон, Бусан чиглэлийн агаарын тээврийн үйлчилгээг зогсоолоо
Улсын онцгой комисс өнөөдөр цаг үеийн асуудлаар хуралдаж, БНСУ-ыг Инчеон, Бусан нисэх онгоцны буудлаас ирэх, явах агаарын тээврийн үйлчилгээг түр хугацаанд зогсоох шийдвэр гаргалаа.

Өнөөдрийн байдлаар БНСУ-д 833 хүн коронавирусийн халдвар авч, 7 хүн нас барснаас үүдэн тус улсад онц байдал зарлаад байна. Үүнтэй холбогдуулан Улсын Онцгой комисс хуралдаж дээрх шийдвэрийг гаргалаа. Тодруулбал, БНСУ-ын улсын Инчеон, Бусан нисэх онгоцны буудлаас ирэх, явах агаарын тээврийн үйлчилгээг маргаашнаас буюу 02 сарын 25-наас 03.02-ны өдөр хүртэл нийт 18 нислэг төлөвлөгдсөн байсныг зогсоохоор болжээ. Нийт 3,668 хүн тийзээ авсан байгаа бөгөөд 2,504 хүн явах захиалга өгсөн байна. Эдгээр тийзүүд үнэгүй буцаагдана. Авиа компаниудад хорио тавигдсан үед одоо авсан тийзээр явах бололцоог хангаж өгөх чиглэл өглөө.

Мөн онгоцонд халуунтай хүнийг суулгахгүй байх, халдварын голомтот бүсээс хүн авахгүй байх зэрэг арга хэмжээг авч ажиллаж байгаа юм байна. Одоогийн байдлаар зургаан улс БНСУ руу зорчих нислэгээ цуцлаад байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2020-02-25 00:46:07
    Энэ зөв шийдвэр өвчин тусахаас өмнө сэргийлэхэд л хамаг учир бий том гүрнүүд тэвдэж байхад бид бол баларна шүү