Х.Баттулга: Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын уудам нутагт эрүүл энх, элэг бүтэн амьдрал өнөд оршиг
XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүллээ.

“Амархан сайн байцгаана уу, монголчууд аа

Ахмад настан буурлууд минь тавтай сайхан хаваржиж байна уу?

Монгол сайхан уламжлалаараа та бүхний амар амгаланг айлтгаж “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн баярын мэнд дэвшүүлье!

“Өвчингүй бол жаргал” хэмээх өвгөдийн сайхан сургаал байдаг.

Эрхэм дээд баялаг болох эрүүл мэндээ хайрлан хамгаалж, азай буурлууд, алдрай үрсээ аюулт өвчнөөс сэргийлэхийн тулд энэ цагаан сараар биечлэн золгохгүй байхыг төр засгаас уриалж, нийтийн хөдөлгөөнийг хязгаарлахаас өөр аргагүй эрсдэлтэй нөхцөл байдалд байгааг монголчууд маань уужим сэтгэлээр ухамсарлан ойлгож, уриалан дэмжиж байгаад талархалтай байна.

Ахмад буурлууд аа!

Монголын төр настан буурлуудаа халамжлан тэтгэх нандин уламжлалаа умарталгүй, хичээн гүйцэлдүүлэхээр чармайн ажиллаж байгаа.

Саяхан батлагдсан Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль бол үүний тодхон илэрхийлэл бөгөөд дараа дараагийн шат дараалсан арга хэмжээний зөвхөн эхлэл юм.

“Амны бэлгээс ашдын бэлгэ” гэдэгчлэн Монгол түмэн бид хамтын хүчээр дэлхий нийтийг түгшээсэн энэхүү сорилтыг даван туулж, энх цагийг ам цагаан хулгана жилийн эхэнд авчрахын төлөө иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд нүд цавчилгүй зогсож буй онцгой байдал, эрүүл мэндийн салбарынхаа ажилтан, албан хаагчдын хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Төр засгийнхаа шийдвэрийг үлгэрлэн дагана гэдэгт гүнээ итгэж байна.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын уудам нутагт эрүүл энх, элэг бүтэн амьдрал өнөд оршиг” гэжээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • үз 2020-02-26 12:35:42
    төмөр замын мөнгө идчихсэн, олон чингэлэг спирт ус болгоод зарчихсан, ТОМ ХУЛГАЙЧ
  • Mongol 2020-02-26 07:09:56
    Mongol hundee Hujaatai suugaaguid talarhiya Mongoliin telee amia ergesen cor ganc undesten ami negtei ahduus shuu
    • Сундуй 2020-02-26 16:23:56
      Тэнгрийн хучин дор ч гэх шиг худлаа хуцаад л.odoo boli za.zugeer hun shig amidar hun shig ajil hii tegeed bolno
  • Оюунболд 2020-02-26 04:33:44
    Женкогийн бах нь ханаж байгаа байх даа. Хятад, Солонгосын хилээ хаачихсан. Одоо Владивосток руу зөөх л үлдлээ.
  • Zochin 2020-02-26 02:06:13
    Zailaa
  • ах 2020-02-25 13:46:55
    этт төрийн ногдол ашиг болох 800 тэрбумаар оюутны зээл, оюутны сургалтын төлбөрийг чөлөөлнө үү. оютнууд ахмад настангуудын адил зээлтэй дарамттай байна...
  • Zochin 2020-02-25 10:11:25
    Ene uneher mudag jum aa buu temdegleh gesnee ooroo mendelchigee yariad hurdan husaad ogmoor jum
  • иргэн 2020-02-25 03:20:19
    Бүх стратегийн ордуудын хувьцааг иргэдэд эзэмшүүлж ногдол ашиг хүртээх бонд босгох замар оюутны болон цалингийн зээлийг яаралтай тэглэх арга хэмжээ авна уу...
  • zochin 2020-02-24 12:03:29
    "Хужаагийн эрлийз" гэж өөрийг нь шүүмжилсэн хүн болгоныг доромжлоод суудаг гэсэн
  • Buruu 2020-02-24 04:51:40
    Tanii zeel tegleh shiidver buruu blaa...