Б.Баасандорж: Цахим золголт хийхдээ цахим орчныхоо аюулгүй байдлыг хангаарай
System center сургалтын төвийн захирал, мэдээллийн аюулгүй байдлын зөвлөх Б.Баасандоржоос цахим орчны аюулгүй байдлаар талаар дараах асуултад хариулт авлаа.

-Манай улсын иргэдийн хувьд цахим хэрэглээ өндөртэй. Гэвч цахим халдлагад өртөхгүй байх талын мэдээлэл багатай. Тэгэхээр ярилцлагаа цахим халдлагад өртөхгүй байх ямар ямар  боломж байдаг талаар эхлүүлье?
 
-Хувь хүмүүс  өдөр тутамдаа багадаа таван сошиал сүлжээг ашигладаг. Үүнтэй холбоотойгоор эдгээр сошиал сүлжээнүүдийн аюулгүй байдлыг хангах асуудал хөндөгдөж байгаа юм. Дэлхий дахинд олон IT-гийн топ компаниуд байгаа ч хүмүүс мэдээллээ алдсаар байдаг. Гэхдээ тухайн компани мэдээлэл нь алдаад байгаа гэхээс илүүтэй хүмүүс өөрсдөө янз бүрийн эрсдэлтэй үйлдлүүд хийдэг. Линк дагаж орох, файл байвал татаж үзэх, эх үүсвэр нь баталгаагүй веб сайт болон сошиал сүлжээний мэдээлэл рүү өөрсдийнхөө хувийн мэдээллийг оруулах гэх мэтээс үүдэн эрсдэл үүсдэг. Миний зүгээс цахим орчинд аюулгүй байдлаа хангахын тулд эрсдэлтэй линк, файлыг татаж авахгүй байх нягталж үзэх гэдгийг тайлбарлаж, ойлгуулахыг хичээдэг. Халдагч буюу хакер нь таны анхаарлыг татахуйц, тухайн цаг үетэйгээ ойрхон халуун сэдвээр сонирхолтой хуурамч мэдээ мэдээлэл гаргаж хохирогчдыг тухайн мэдээллийн линк дээр дарж орохоор хийгддэг.
Тэгэхээр ятгах тусам нягтлах хэрэгтэй болж байгаа гэсэн үг. Хакеруудын хувьд  сонирхолтой гарчгаар хүмүүсийг дагуулах л хүсэлтэй, гол зорилго нь тэр. Мөн хувь хүмүүст тухайн үндсэн вэб сайтыг жинхэнэтэй нь адилхан юм шигээр харагдуулахаар хийдэг. Ингээд таныг тэр вэб хуудас руу дарж оруулаад нэвтрэх нэр нууц үгийг авангуутаа жинхэнэ сайт руу нь дамжуулчихдаг. Ингэж ганцхан удаа нэвтэрсэн тохиолдолд та хувийн мэдээллээ анзаарахгүйгээр  алдчихаж байгаа юм. Эдгээр халдлага нь ихэвчлэн имэйл, сошиал мессенжерээр дамждаг. Энэ линк дээр дараад өгөөч, энэ линкээр нэвтэрч ороод санал өгөөч гэх байдлаар...Тэгээд санал өгөх гээд орох үед хуурамч веб сайтруу нэвтрэх нэр болон нууц үгээ ашиглаад нэвтрэхийг санал болгодог. Тухайн иргэн миний нэвтрэх нэр нууц үгийг асууж байгаа юм байна гээд анзаарахгүйгээр оруулж  хакердуулдаг. Twitter, Facebook, Google, Microsoft, Linkedin гээд өргөн ашигладаг 60 гаруй сошиал болон клауд үйлчилгээнүүдийг бүгдийг нь адилхан харагдуулж, хууран мэхлэх боломжтой.
 
-Сүүлийн жилүүдэд манай улсад Facebook чатаа хакердуулж, эдийн засгийн хохирол амссан хэргүүд гарах болсон.  Энэ нь иргэн өөрийн мэдээллээ алдсанаас үүдэлтэй  гэж ойлгож болох уу?
 
-Тийм. Хакерууд урьдчилан бэлдсэн хуурамч Facebook-р хохирогчдийг нэвтрэхийг ятгадаг. Хэрэв хэн нэгэн мэдээллээ хуурамч сайтруу оруулснаар мэдээллийг хуулбарлан авна. Дараа нь мэдэгдүүлэхгүйн тулд жинхэнэ сайтруу дамжуулж хакерууд хэрэглэгчдэд анзааралгүй үлддэг. Олж авсан нэвтрэх нэр нууц үгийг ашиглан жинхэнэ Facebook-руу нэвтэрч найз нөхдөөс нь мөнгө зээлэх гэх мэтээр тухайн хүний нэр хүнд болон санхүүгийн гэмт хэрэгт оруулдаг. Мөн таны чатад чухал зураг,ведио бичлэг, чат, voice дата байвал түүнийг нь барьцаалж танаас мөнгө нэхэх гэх мэт хэргүүд их гарч байна. Тухайн хүний хувьд  хувийн мэдээллээ олон нийтэд ил болгохгүйн тулд цагдаад хандаж чаддаггүй. Өөр сувгаар энэ үйл ажиллагааг зогсоох оролдлого хийдэг.
 
-БНХАУ-аас дэгдэж, дэлхий дахинд тархаад буй коронавирусаас үүдэлтэй энэ жил манай улс цагаан сарын баяраа гэр бүлийн хүрээнд тэмдэглэх шийдэлд хүрсэн. Үүнтэй холбоотойгоор цахим золголт хийхийг уриалж байгаа. Энэ үед цахим орчин дахь аюулгүй байдлаа хэрхэн хангах ёстой вэ?
-Цахим золголт бол үр дүн. Үүний шалтгаан нь вирус. Ер нь  нийгэмд хүмүүсийн анхаарлыг татсан үйлдэл нь хакеруудын хувьд өгөөш байдаг. Энэ үед янз бүрийн тэр анхаарал татсан үйл явцад бэлтгэгдсэн мэдүүлгүүдийн өгөөш болгодог. Тухайлбал, ДЭМБ-ын мэдээллийг энэ линк дарж ороод авна уу гэх мэт. Яг үүнтэй холбоотой кэйс БНХАУ-ыг тойрсон орнуудад болж байна. Одоогоор Японд эмотец гэх вирус, хортой кодыг өргөн ашиглаж байна. Энэ нь Японд ийм өвчнөөр хүн нас барлаа, ийм өвчин гарлаа гэх гарчигтайгаар видео болон зураг, word хэлбэрээр хортой кодыг тарааж байна. Word файл бол энгийн шиг харагдаж байгаа юм. Татаж аваад дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү гэх тайлбартай. Улмаар тэрхүү файлыг нь татаж авангуут компьютерт хадгалагдчихдаг. Ийнхүү хортой кодыг компьютертой суулгаснаар чухал мэдээллүүдээ алдах,  түүнийг олон нийтэд зарах байдлаар хохирол учруулдаг. Иймээс  аюулгүй байдлаа хангаж цахим золголтоо хийх хэрэгтэй гэдгийг зөвлөж байгаа юм. Цахим золголттой холбоотой янз бүрийн хортой линкүүд руу орж хохирогч болох вий.
 
-Цахим орчинд ихэвчлэн шар мэдээний гарчиг тавиад “энэ линкээр орж үзнэ үү” гэх зааварчилгаатай байдаг л даа. Энэ ч мөн эрсдэл дагуулж байгаа гэсэн үг үү?
-Тэгэлгүй яах вэ? Монголчуудын хувьд сөрөг болоод шар мэдээллийг түгээдэг. Эрсдэлтэй зүйл бол энэ мэдээлэлд бүгд ханддаг. Энэ тохиолдолд хакеруудын өгөөшийг хялбархан хүлээж авчихлаа гэсэн үг.
Төвөгтэй асуудал бол дэлхий даяараа датаны үнэ цэнийг тодорхойлж чадахгүй байгаа. Таны алдсан word-ийн файл-ыг үнэлэх боломжгүй гэсэн үг.  Цахим өгөгдлийн үнэ цэнийг санхүүгийн хэлээр илэрхийлж чадахгүй байгаа хохирлын хэмжээ нь хэр хэмжээний вэ гэдгийг тодорхойлоход хүндрэлтэй байна.
Тэгэхээр нэгдүгээрт, анхаарал татсан линкүүдийг дагаж орохгүй байх, энэ линк нь албан ёсны мөн эсэхийг баталгаажуулах хэрэгтэй. Хоёрдугаар тэр линкийг хэн илгээсэн бэ гэдгийг анхаарах. Илгээсэн хүнээс нь баталгаажуулах шаардлагатай. Гуравдугаарт ийм төрлийн халдлагаас сэргийлэх сургалтыг тогтмол, мэргэжлийн байгууллагаас хувь хүн болон байгууллагаар авч байхыг зөвлөж байна.
 
О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2020-02-23 03:47:00
    Цахим золголт гэж элий балай юм ярихаа болиоч.Монголчууд шинэ цагаан сар гараад анх уулзахдаа л золгодог уламжлалтай.Хэзээ ч хорио тавигдахгүй юм шиг юм ярих.
  • цэцэрхэгчид ээ боль 2020-02-22 11:33:35
    цахим зоголт гэж ямарр илэнцэг нь байдаг юм хол хорои тавигдахаар очоод ззолгоно шүү дээ ийм балай юм бичдгээ больцгоо дайн хажуугуур дажин гэж