Ардчилал шинэчлэлийн намыг бүртгэлээ
Ардчилал шинэчлэлийн нам /АШН/-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Э.Бямбацэрэн нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцэв.

Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэв. Ингэснээр Ардчилал шинэчлэлийн нам нь Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүх даалгажээ.

Ардчилал шинэчлэлийн нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 36 дахь нам болж байгаа юм.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2020-02-21 06:47:13
    шезо иргэдийн нэгдсэн эвсэл нам /шинэ нам/, одоо адилхан шезочуудын нам / ашн/ хамгийн хэрэггуй юм юу вэ нам л байх шивдээ юун найман зуун гишуун найм ч байхгуй...
  • Бат 2020-02-21 05:48:06
    Одоо нам болж тоглох нам бүртгэдэг байгуулага байх хэрэг байна уу Монголчууд олон намтайгаараа генесийн номонд бүртгүүлэх болсон энэ гэхдээ бахархах зүйл биш
  • зочин 2020-02-21 05:14:46
    Үхсэн ацных нь шинээр нам нэмэх, бүгдийг нь татан буулгавал таарна