Адууны мах, аарц дархлааг дэмжинэ

Монголчууд бид адууны махыг  ханиад томуу, хатгаа өвчин тусахаас сэргийлэх эмчлэх зорилгоор хэрэглэдэг уламжлалтай. Адууны маханд цусан дахь гемоглобины хэмжээг нэмэгдүүлдэг миоглобины хэмжээ өндөр байгаа нь хүний бие организмын амьсгалах процессийг дэмждэг байна. Мөн адууны маханд үл орлогдох өөхний омега 6, омега 3 аминхүчлүүд, глобулины бүлгийн уураг, глютамины хүчил агуулагддаг учир аливаа өвчин үүсгэгч нянг устгах, бодисын солилцоог сайжруулан дархлааг дэмжих, чийрэгжүүлэх ач холбогдолтой юм. 

 Мөн амьсгалын замын халдвар өвчний үед аарц түлхүү хэрэглэх нь таны эрүүл мэндэд тустай юм. Аарцны найрлагад цус төлжүүлэх, биеийн эсэргүүцэл сайжруулах, зарим хорт бодисыг саармагжуулах үйлчилгээтэй үл орлогдох амин хүчлээр баялаг уураг,  С, А, В1, В2, Е, РР аминдэм, Са, Р зэрэг эрдэс бодис агуулагддаг. Халуун аарц ууснаар хүний биеийн дулаан нэмэгдэж, дархлааны эсүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Мөн халуун аарцанд шар тос нэмснээрээ А, Д, Е аминдэмийн агууламж нэмэгдэж, хүний биеийн дархлааг дэмжих ач холбогдолтой.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • йцжа 2020-02-20 06:23:23
    Гарал үүслийн бичигэээс болоод Улаанбаатар руу ААРЦ оруулж болохгүй болсон юм биш үүү