Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Шинэ коронавирусын сэжигтэй 170 гаруй сэжигтэй тохиолдлыг ажиглалтад авч тусгаарлаад байгаа аж.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Замын-Үүдэд 103 хүн ажиглалтад 1 хүн тусгаарлалтанд, Гашуунсухайт боомтод 12 хүн тусгаарлагдсан, 15 хүн ажиглалтанд байна. Өчигдөр Завхан аймагт нэг хүн тусгаарлагдсан. Энэ тохиолдол бол энэ сарын 6-12-ны хооронд Гашуунсухайт боомтоор гарсан. Завхан аймагт 13-нд очсон. Улмаар халуурсан, хатгаатай учир тусгаарлагдсан. Шинжилгээ ирж байгаа. Мөн тухайн иргэнтэй автобусанд явсан 40 гаруй хүний ажиглалтад аваад, зөвлөмж өгсөн. ХӨСҮТ-д нэг сэжигтэй тохиолдыг тусгаарласан. Тяньжинд сурдаг оюутан энэ сарын 13-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн. Өчигдөр буюу 19-нд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн учир ХӨСҮТ-д хандаад тусгаарлагдсан байгаа” гэлээ.
О.ОНОН