Ардын намд зөвлөе, Ц.Нямдоржоос асуу

Намрын нэрмэлд цохиулж цамнасан согтуу шиг тал тал тийш үсчсэн Ц.Нямдоржийн хэрүүлийг өнгөрсөн долоо хоногийн турш ард түмэн зурагтаар үзлээ. Хүсэлтээ гаргаж сайдаас чөлөөлөгдсөн Х.Баттулгыг “...Солонгост сүйрсэн онгоцны ахмад шиг багаа хаяад зугтаж байна. Энэ бол Х.Баттулгын чаддаг ажил. ..”, “...Удахгүй ард түмэн чиний үнэн төрхийг олж мэднэ”, “... Ийм увайгүй этгээд сайдын ажлаа өгч байгаа нь зөв”, “... Энэ Засгийнханд хандаж хэлэхэд Х.Баттулгаас салж байгаад нь бас баяр хүргэе...” гэх мэтээр хэлсээр Байнгын хорооны хуралдааныг дуусгаж байгаа харагдав.

Маргааш нь пүрэв гаригийн чуулганы хурал дээр О.Баасанхүү гишүүн Х.Тэмүүжинийг огцруулах төслөө эргүүлэн татсныг мэдсэн Ц.Нямдорж дахиад л цамнаж гарлаа.  Тэрээр О.Баасанхүүг “...Оймсонд хавчуулагдаж үсрээд УИХ-д орж ирсэн хүн...” хэмээн нэрлэв. О.Баасанхүү  рүү дайрахтайгаа зэрэгцүүлэн хэдэн жилийн өмнө Л.Гүндалай Үйлдвэр худалдааны сайд байсан Б.Жаргалсайханыг огцруулна гэж байсныг ч дурдаад авна лээ.

Ийн өдөр дараалан агсам тавьж чуулганы танхимд хурц, шүүмж­лэлтэй гэхээсээ агсарсан согтуу үг урсган суусан Ц.Нямдорж гишүүн олон хүний уур унтууг хүргээд авах шиг болов. Уг нь тэр туршлагатай парламентч. Насаараа шахам УИХ-д суусан, бүр УИХ-ын дарга хүртэл байсан. Хэзээ, хаана, юу гэж дуугарахаа хамгийн сайн мэдэхээр хүн. Мэддэг ч байлаа. Харин энэ удаад тэр өөрийн мэдэлгүй л ингээд “урсгачихсан” бололтой юм.

Х.Баттулгын хувьд Ц.Нямдоржийн яг өнөөдрийн эвлэршгүй дайсан. Учир нь Х.Баттулга 2-3 жилийн өмнө Ц.Нямдоржийг айлын байр түрээслэж амьдардаг юм байна гээд олонд зарлачихсан. Энэнээс болж Ц.Нямдоржийн нэр хүнд навс унасан. Тиймээс тэр цагаас хойш “Женко” Х.Баттулгыг үзэхээ болиод байгаа. О.Баасанхүүд ч бас тэр тун дургүй.

Л.Гүндалай УИХ-д байхдаа Ц.Нямдоржтой бас л “үздэг” байсан. Энэ нь явсаар Ц.Нямдоржид үзэн ядуулах шалтгаан болжээ.

Уг нь Ц.Нямдоржийг нөгөөдүүл нь янз бүрээр хэлж амар заяаг нь үзүү­лэхгүй байгаа юм харагдаж үзэгддэггүй. Л.Гүндалай түүнийг тагнуулч, орондоо хууль засдаг энэ тэр гэхээ болиод зөндөө удаж байгаа. Сайд байхдаа яаж манаргаж явсан, хэн хэнтэй “дотно” харьцаатайг нь “Женко” Х.Баттулга ярьдаггүй. 2012 оны сонгуулиар хэний далбаан дор яаж явж, юунд хавчуулагдаад УИХ-д “үсрээд” орж ирснийг нь О.Баасанхүү бүр ч ярьдаггүй.

Харин мань Ц.Ням­дорж нэг л “зуусан” бол тавих дургүй ажээ. Бүр хорхойтой араандаа зуучихаад, эхнэр чавган­цын хэрүүлийн үгээр ч болов дийлж байж санаа­гаа амрааж, сэтгэлээ хуур­даг хүн бололтой. Гадаадаар үүнийг кайф гэнэ.

Ц.Нямдоржийн өс хонзонгоо кайфтайгаар авсан энэ өдрүүдэд Монгол Улсад олныг цочирдуулсан нэгэн харамсалтай юм болсон нь Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан Урьдчилан хорих төвд амьсгал хураасан явдал юм. Одоогийн байдлаар олон удаагийн хүсэлтийг нь огоорч “Таныг битгий эмчил гэж дээрээс тушаасан...” гээд гэдийж суусан шоронгийн ерөнхий эмчид эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл бий. Түүнээс биш ерөнхий эмчид хэн гэдэг эрхэм дээрээс үүрэг өгсөн нь бүрхэг хэвээр л байна. Чухамдаа хэргийн гол зангилаа нь тэрхүү “дээрх” хүн юм. Хэрэгт хяналт тавьж байсан прокурор О.Сарангэрэл үү, эсвэл хамт шалгагдаж байсан эрхмүүд үү гэдгийг удахгүй тогтоох биз гэж найдъя.

Ер нь Д.Амарсайхан агсны хэрэг олон нуугдмал хаагдмал, хуулийнхны хэлээр бугшмалыг илчлэх байх. Ил болсон дээрх бол нэгээхэн хэсэг нь. Бодоод үз дээ, яахаараа тангараг өргөсөн эмч хүн “Таныг эмчлэхгүй, битгий эмчил гэж дээрээс тушаасан...” гээд сууж байна вэ. Тэр үүрэг тушаал өгсөн хүн нь Эрүүл мэндийн яам хавиас биш гэдэг нь тодорхой. Эмч бол эмч. Эмч бол шоронгийн ажилтан, эсвэл мөрдөн байцаагч, прокурор, шүүгч биш. Эмч бол өвчтөнийг ялгах учиргүй. Магадгүй, тэр өргөст торны цаана сууж байгаа олон зуун залууст хүн сэтгэлээр ханддаг, зөөлөн эерүү харагддаг цорын ганц хүн нь эмч байх нь лавтай. Харамсалтай нь мань эмч тэгсэнгүй. Хонины арьс нөмөрсөн гэдэг шиг...

Яг үнэндээ Д.Амар­сайханы амь хохирсон энэ хэргийн цаана ердөө л хуулийн байгууллага дахь бугшсан холбоо сүлбээ, танил талаа харсан тушаал шийдвэрүүд байгаа нь илэрч байгаа юм. Үхээгүй л болохоос хэчнээн хүнийг битгий эмчил гэсэн тушаал шоронгийн эмчид ирдэг бол. Тэр эмчийн дээрээс ирсэн тушаалын хэдийг нь хэрхэн биелүүлсэн бол. Олон асуулт байна.

Хуулийн байгууллага дахь шинэчлэлийн талаар их ярьж байгаа. Шинэчлэгдэх юм огт байхгүй мэт PR, тархи угаасан мэдээлэл ямар ч их явав даа. Гэтэл байна аа. Шинэчлэх шаардлагатай юмнууд. Байх байхдаа хүний амиар нааддаг гажиг тогтолцоо газар авсан нь ил болж байна. Хууль бол хүний эрхийг баталгаажуулах гэж л байдаг. Бусдаас нь хамгаалах гэж, хооронд нь зохицуулах гэж... Гэтэл  түүнийг хэрэгжүүлэгчид нь өөрт ашигтай хэрэгсэл болгоод ашиглачихаар хэн хамгаалагдаж, хэн хэнийг зохицуулах вэ дээ.

Гэхдээ ийм л болчихож. Хамгийн гол нь ийм байдал зөвхөн өнөөдөр үүсээд, илэрч байгаа юм биш. Ужгирсан, бугшсан үзэгдэл. Өөрөөр хэлбэл, хэдэн жилийн өмнө үүссэн, байсаар ирсэн, одоо байгаа зүйл. Харин ирээдүйд байж болохгүй тогтолцоо. Тиймээс үүнийг хамгийн сайн мэдэх хүн бол Хууль зүй, дотоод хэргийн сайд насаараа шахам хийсэн Ц.Нямдорж гишүүн. Энэ хүн Монголын хууль зүйн салбарыг сүүлийн 10 гаруй жилд хаанчилсан. 2002 онд батлагдаад өнөөг хүртэл хэрэглэж байгаа хуулиуд ч түүнээр овоглон “амьдарсаар” байгаа. Хуулийн салбарын гавьяаг өмчилдөг шигээ гайг нь үүрэх зориг Ц.Нямдоржид байх учиртай. Тиймийн учир нам нь ч бас “бай”-гаа зөв хараалах хэрэгтэй. Д.Амарсайханы үхлээр энэ нам улс төрийн шоу маягтай зүйл хийгээд эхэллээ. Янз бүрийн арга хэмжээ зохиогоод л. Бас Ерөнхий сайдад шаардах бичиг хүргүүлсэн. Ингэ­хийн оронд сайд асан Ц.Ням­дорждоо шаардлага өгч, Ц.Нямдоржоосоо яа­гаад гэж асуугаач гэж МАН-ын дарга нарт зөвлөе.

Б.ДАМДИН-ОЧИР
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • z 2014-05-20 04:18:56
    АН огцор
    183.177.97.21
    Мэдэгдсэн Хариулах
  • er hun 2014-05-19 10:41:14
    minii huugiin ner nyamdorj lam hairalsan ner tegeheer huu mini tangad tsustai yu dooh bgaa setgedel bichigchee
    103.26.194.9
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-05-19 09:58:15
    Нямдорж уул нь үнэн үг хэлээд байгаа юм.Даанч үнэн үгээ дэндүү хатуу хүний дургүй хүргэж уур хүргэмээр байдлаар илэрхийлэх юм даа.Одоо ийм байдлаар хандахыг хүмүүс хүлээж авахаа больчихсон шүү дээ.1996-2000 онд бол өөр байсан.Тэр үед бол хатуухан үг хэл
    202.179.11.42
    Мэдэгдсэн Хариулах
  • Б.ДАМДИН-ОЧИРt  2014-05-19 07:51:06
    Bitgii bogs doloo
    202.21.113.140
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2014-05-19 07:30:33
    ҮНЭН ҮГ ХЭЛСЭН ХҮНД ХҮН ӨСТЭЙ. ОДОО ҮЕД НАМУУХАН, ДАРУУХАН ХЭЛЭЭД ХЭН Ч СОНСОХГҮЙ. ТЭР ДУНДАА УИХ-Д НАСААРАА СУУЖ, БҮХНИЙГ МЭДЭХ БОЛСОН НЯМДОРЖ ИНГЭЖ ХЭЛЭХЭД ЮУН БУРУУ БАЙГАА ЮМ БЭ? ЭНЭ МУУ ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ СЭТГҮҮЛЧИНЦЭР ЗҮГЭЭР Л АЖЛАА ХИЙ. ЮУ БОЛСНЫГ СЭТГҮ
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-05-19 07:26:39
    Нямдорж яаж ч бодсон Дамдинжаагаас илүү байх аа сүрхий хүн болох гээд шогтчих юм аа
    202.179.11.98
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-05-19 07:24:30
    Дамдин ч аргагүй л үнэнийг өмөөрдөг сэтгүүлч байна да сэтгүүлч хүн ийм байхад монголын нийгэм цэвэршилгүй яахав дэ. Ёстой бөөлжис цутгачихлаа. Нямдоржийн хэлж байгаа худлаа юм уу сэтгүүлч гуай. УИХ-ын гишүүн төрийн сайд хүн тийм уйвайгүй байж болдог юм уу
    202.179.11.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Ард 2014-05-19 06:44:31
    үнэн үг хэлсэн хүнд ямар их өширхөнө вэ Сэтгүүлч хүртэл хөлсөлж бичүүлж байгаа юм шив дээ АН-хаан идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадаг гэж Нямдорж гишүүнд амжилт хүсье
    183.177.97.21
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2014-05-19 06:28:55
    vnen hetsvv bolj bn sh de.heleh vg oldohgvi buhimdaj bgaa haragdana lee nyamdorj gishvvn.olon hvn demjij bna lee temts.toroor toglono gedeg ard tvmneer togloj bna gej oilgoj bna.
    202.179.7.38
    Мэдэгдсэн Хариулах
  • Хөнжил  2014-05-19 06:13:08
    УИХ батласан хуульд хөнжилдөө редакц хийдэг өөрөөс нь бусад хүнийг юу гэж хэлэх бол сонсох юмсан. Бас өөрийнх нь татаж гаргаж ирсэн хүмүүс эргээд бөгс рүү нь өшигөлбөл юу гэх бол \Энхбаяр-Нямдорж\.
    203.194.117.1
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-05-19 06:04:53
    ene Damdindorj heden tugruguur enehuu niitleliig bichseniig shalguul bas hen ingej bichij ugvuu ineedtei ym AN-iihaaaaaaaaaaaaaan ta nar ard tumnee ymarhuu bgaag medej bnuu maluudaaaaaaaaaaaa6 uursduu sou hiigeed yvahiin Bayngol duurgiin turiin alban haag
    202.179.20.204
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-05-19 05:51:02
    үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтөй гэдэг нь нотлогдож байна.Нямдорж яг л үнэнийг шудрагаар хэлсэний төлөө яасан их сандрах юм.Дамдиндорж гуай та хэдэн халтар төгрөг аваад бууны нохой болжээ ийм хүнийг бууны нохой гэдэг юм мэдэж ав .Та сэтгэл мэдэрлийн сизон
    182.160.35.208
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2014-05-19 04:30:55
    ЗӨВ ДҮГНЭЛТ ХИЙСЭН БАЙНА.ХҮН НЭГ АЛБАНД УДХААРАА БУГ БОЛЧИХДОГ ГЭСЭН.НЯМДОРЖ ТИЙМ Л ШУДАРГА ХҮН ЮМ БОЛ ГАНЦХАН ӨДӨРТ 260-ААД ГАЗРЫН ЛИЦЕНЗ ЗАРСАН ХҮНИЙГ НЭРЛЭЭД ГАРГААД ӨГЧИХӨӨЧ.ХАРЖ Л БАЙЯ
    112.72.11.101
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2014-05-19 04:30:55
    ЗӨВ ДҮГНЭЛТ ХИЙСЭН БАЙНА.ХҮН НЭГ АЛБАНД УДХААРАА БУГ БОЛЧИХДОГ ГЭСЭН.НЯМДОРЖ ТИЙМ Л ШУДАРГА ХҮН ЮМ БОЛ ГАНЦХАН ӨДӨРТ 260-ААД ГАЗРЫН ЛИЦЕНЗ ЗАРСАН ХҮНИЙГ НЭРЛЭЭД ГАРГААД ӨГЧИХӨӨЧ.ХАРЖ Л БАЙЯ
    112.72.11.101
    Мэдэгдсэн Хариулах
  • сандаг 2014-05-19 04:19:11
    Майн Рид энэ үед байсан бол ПРАЛАМЕНТАД СУУДАЛТАЙ ТОЛГОЙГҮЙ ГИШҮҮД гэдэг роман бичих байсан байх даа ганц үнэн үг хэлдэг хүнээ тал талаас нь боорлож яахнав дээ та нар захиалгат нэг нийтлэлэрхүү юм бичдэг гэвч уншигчид болон монголын ард түмэнд энэ хүн
    103.26.194.1
    Мэдэгдсэн Хариулах
  • er hun  2014-05-19 03:37:39
    onoodriin ene muutai niigmiin oodoos nyamdorj shig zorigtoi unen ug dugarch bgaa hun haa bna chi hudaldagdsan setguulch bna. Nyamkad bayr hurgie unen hezeed yaldag
    103.26.194.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Tsengoo Tangad ner Mongol bish 2014-05-19 03:31:00
    Uurtei ni sanal niilehgui humuusiig ner hoch ugch doromjloh ni Tsengoo nariin tarhinii hemjee.Ene humuust Mongoliin Huuli zuin said yamar hun baih,Amaersaihan yagaad nas barsan ni jijeg asuudal bailgui yahav.Tsus ni Tangad urd zugiinh yum chini.
    202.55.191.130
    Мэдэгдсэн Хариулах
  • zochinII 2014-05-19 03:28:48
    Нямдорж монголын ард түмний төлөө үнэнийг хэлж байхад Дамдиндорж та хэдэн мөнгөөр өөрийгөө худалдаж бууны нохой болж байгаад харамсаж байна. Монголын төрд Нямдорж шиг хүн хэрэгтэй болохоос Энхбаяр шиг авилгалч ,хутган үүмүүлэгч, өөрийн эрх ашгийн төлөө
    202.131.231.66
    Мэдэгдсэн Хариулах
  • tsengoo 2014-05-19 03:23:37
    чавганцын хэрүүлд дуртай сонсох сонирхолтой хүмүүст Нямдорж таалагддаг байх улсын их хуралд ийм жижиг явган хэрүүл хийж байгаа нь хэр сэтгэж юунд санаа зовдог нь харагдаж байгаа юм бишүү
    202.21.106.105
    Мэдэгдсэн Хариулах
  • Ha ha 2014-05-19 03:15:24
    Hun uhehee hurvel haana ch uhne.Zagalmailsan etseg luivarchin Battulginhaar bol Amarsaihanii uheld Nyamka buruuutai yum baina l daa. Argagui shuu dee Mongolchuudad mani Tulgaa luivarching Mongoliin tumur zamiig 7 jil gatsaaj Orosiig Hyatadad nuurs gargada
    202.55.191.130
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-05-19 03:11:55
    unen.ug.helsen.shuu.de.hyamdor.shig.shuud.uneniig.heldeg.hun.76.dotor.bhgui
    103.10.22.42
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-05-19 03:11:51
    unen.ug.helsen.shuu.de.hyamdor.shig.shuud.uneniig.heldeg.hun.76.dotor.bhgui
    103.10.22.42
    Мэдэгдсэн Хариулах
  • BBD 2014-05-19 02:47:56
    Unen yum helsen sh dee. Ene bol zahialgat bichleg bna oo. Damdin-Ochir guai mongonii toloo ard tumniig munhruulah gej oroldood hereggui ee. Nyamdorj muu hun bj bno oo terentei margahgui ee harin onoodor maniig bodvol uneniig gashuun ch gesen helj bgaa yum
    202.179.10.34
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2014-05-19 02:20:19
    mongoliin turiig hutgan uimuulegch
    103.9.90.228
    Мэдэгдсэн Хариулах
  • toogii 2014-05-19 01:40:49
    Nyamka mash zov zuitei zuiliig hunii oi toind buutal unen helsen shuu Damidandorjoo. harin chi ih haralgan bogood genen baagii baina uu daa.
    112.72.13.75
    Мэдэгдсэн Хариулах
  • 1 2014-05-19 01:17:30
    морь унасан толгойтой хүн
    182.160.4.162
    Мэдэгдсэн Хариулах