Ажлын өрөөндөө архидсаны улмаас хүн нас барсан байж болзошгүй хэргийг шалгаж байна
 

Говь-Алтай аймгийн Тамгын газрын байранд өнгөрсөн шөнө буюу энэ сарын 18-19-нд шилжих шөнө иргэн Б учир битүүлгээр нас барсан тухай эх сурвалжууд мэдээллээ. Тодруулбал, тус аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б учир битүүлгээр нас барсан байдалтай машин дотроосоо олдсон байна. Эх сурвалжуудын мэдээллээр аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж Б-г гэрээс нь дуудаж ажлын байран дээрээ архидсан байна. 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Мөнхшүр “Өнөөдөр өглөө буюу хоёрдугаар сарын 14-ний өдрийн өглөөний 04 цаг 20  минутын орчимд ГАА-ийн Есөнбулаг суманд иргэн автомашиндаа нас барсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Тус дуудлага мэдээллийн дагуу ГАА-ийн жижүүрийн бүрэлдэхүүн мөн ахлах мөрдөгч нарын ахалсан бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллалаа. Тухайн хэргийн газарт 30 настай иргэн Б гэгч нас барсан нь тогтоогдоод шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Урьдчилсан байдлаар аймгийн Засаг дарга удирдлагууд болон нэр бүхий субъектүүд аймгийн Засаг даргын албан өрөөнд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй гэсэн нөхцөл байдал тогтоогдоод шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Талийгаач Б нас барсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор шүүх эмнэлэгт задлан шинжилгээг томилоод шинжээчийн дүгнэлт гарахыг хүлээж байна.Одоогоор гэм буруугүйн асуудал ярихад эрт байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэлээ. 

 

О.ОНОН

 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-02-25 14:39:59
    ГАА засаг дарга асан В.Рэнцэндорж гэдгийн хариуцлагын цаана ГАА-аас сонгогдсон гэж юуч хийгээгүй Ч.Раднаасэд гэгчийг УИХ-аас шууд эргүүлэн тат,нэр дэвшүүлэхгүй,...
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
    • Мира 2020-02-25 14:49:22
      Үнэхээр ГАА-ийн ард иргэд сүүлийн 10-аад жил засаг даргад ч тэр УИХ-д ч тэр Нэг ч өөдтэй хүн сонгогдож байгаагүйн нотолгоо энэ ээЧ.Раднаасэд,Амарбаясгалан
      172.69.252.135
      Мэдэгдсэн Хариулах
  •  2020-02-21 01:51:26
    camer baihad teriigee l gollooch arilgasan bol shudd hun alaad gargaj hayasan zuil nemegdene
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • z 2020-02-20 07:02:14
    hor ogchihson yum bolov u. arhi uudaggui hun baisan gee bizde
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-02-20 04:52:54
    ЯАЧИХСАН СЭТГҮҮЛЧ Ч ЮМ НЭГ БОЛ 19 ГЭЭД НЭГ БОЛ 14 ГЭЭД БҮТЭХГҮЙ ЭЭ
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • B 2020-02-20 03:33:56
    Shono duudsan zasag darga no toi
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Мэдлэггүй хүн 2020-02-19 16:02:33
    Засагт хан гэдэг нь Монголд юу хийсэн хүн бэ. Эсвэл ард түмнээ мөлжөөд л жаргаж суусан хүн үү
    172.69.34.117
    Мэдэгдсэн Хариулах
  • Уншигч 2020-02-19 13:08:13
    Ийм л хогийн боловсрол дутуу цүнх бариач нар даргын суудал дээр сууж байна даа!!! Төрийн байгууллагууд бүгд адил!!!
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-02-19 06:30:16
    онон мал сар едрее зев бич нэг ижил утгатай хэдэн ч егуулбэр байгаа юм оллоод дандаа мэдээ ч бичиж чадахгуй малнууд ажиллах юмаа одоогийн сэтгуулчдийн ур чадвар...
    162.158.167.167
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-02-19 06:13:40
    Ямар сонин юм нэг болохоор 18-19 нд нас барьсан мэдээлэл огсон нь 14 гээд бичих юм сайн нягтлаад мэдээгээ бичиж бай
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах