Шинээр байгуулагдах усны асуудал хариуцсан агентлаг хэрхэн ажиллах вэ
 

Сүүлийн жилүүдэд усны хомсдол, бохирдлоос хүнсний аюулгүй байдал алдагдах, экосистем ундны усны хангамж муудах зэрэг олон муу үр дагаврууд гарсаар байна. Усны бодлого нь нийгэмд  ядуурлыг бууруулах болон бүс нутгийн хөгжил, эрчим хүч, хөдөө аж ахуй, байгаль орчин, эрүүл мэндийн  асуудлуудтай гүн гүнзгий холбоотойг мэргэжилтнүүд хэлдэг. Мөн манай улсын усны байгууламжууд хуучирч, муудсан, байгалийн эрсдэлүүд, уур амьсгалын  өөрчлөлт, байгаль орчны бохирдол зэргээс хамаарч устай холбогдолтой зөрчил, дутагдал улам ихэссээр байна. 

Манай улсын хувьд 1990 оноос хойш усны салбар эзгүйдэж байсан бол 2004 онд батлагдсан Усны тухай хуулиар усны асуудлыг Байгаль орчны асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагад хамааруулж, улмаар 2004 онд тухайн үеийн Байгаль орчны яамны харьяа Усны хэрэг эрхлэх газрыг байгуулж байсан түүхтэй.

Харамсалтай нь, Монгол орны усны салбарын бодлогыг нэгтгэн зангидаж байсан Усны агентлагийг 2012 онд татан буулгаснаар Монгол орны усны бодлогын асуудал нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын түвшинд зохион байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байв. Гэвч Монгол орны усны салбарын өмнө тулгарч буй томоохон асуудлууд, цаашид хэрэгжүүлэх ёстой төрийн бодлого зорилтуудын цар хэмжээтэй усны байгууллагын одоогийн бүтэц, зохион байгуулалт хангалтгүй байв.  Иймд усны асуудал эрхэлсэн бие даасан агентлаг байгуулж ажиллуулах ёстой гэсэн эрдэмтэн судлаачид, тус салбарын мэргэжлийн хүмүүсийн саналыг гаргаснаар энэ асуудал ажил хэрэг болсон юм. 

Тодруулбал, УИХ Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. 

Усны тухай хуульд томоохон хоёр өөрчлөлтийг оруулжээ. 

Нэгдүгээрт, Усны агентлаг байгуулахаар хуульд тусгасан. Уг агентлагийг байгуулснаар Монгол Улсын нутаг дэвсгэр дэх усны нөөцийг судалж тогтоох, нэмэгдүүлэх, зөв зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх бодлогыг хэрэгжүүлэх боломжтой болох юм. 

Хоёрдугаарт, 2015 онд татан буулгасан Усны үндэсний хороог  сэргээж, ҮАБЗ-ийн дэргэд Усны үндэсний зөвлөл байгуулахаар хуульчиллаа. Тус  зөвлөлийн дарга нь Ерөнхий сайд, нарийн бичгийн дарга нь БОАЖ-ын сайд байхаар тусгасан. Устай холбоотой харилцаанд олон яам, агентлаг оролцдог учир Ерөнхий сайдын дэргэд байлгаж асуудлыг шийдвэрлэнэ гэж үзжээ. 

Агентлагийг 38 хүний орон тоотойгоор, 600 сая орчим төгрөгийн төсвөөр байгуулах юм. 

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2020-02-21 02:22:08
    Усны агентлагийн гүйцэтгэх чиг үүргийг Монгол Ус ТӨААТҮГ гүйцэтгээд улсын төсөвт мөнгө төвлөрүүлж ашигтай ажиллаж байхад төсөвт дамарт учруулж байгааг юу гэж
    • нэргүй 2020-02-21 02:22:51
      мэргэжилтэй боловсон хүчин байхгүй яамны хэдэн хүнээр агентлаг байгуулна гэж юу байсын бээээ
  • Butehgui 2020-02-20 04:41:14
    Yostoi neg yavtsgui agentlaga baiguulj bna, huuchnaasaa doloo dordov, bolovson huchin n gologdson salbaraa mededgui odoo yamannd bga heden hun ochihoor hiisen
  • Бат 2020-02-19 06:49:06
    Бид л ойлгохгүй болохоос усны асуудал удахгүй алтнаас илүү анхаарал татна одоо адаглаад бохироо саарал усны шугамтай болгох гм
  • Иргэн 2020-02-19 02:17:21
    Сав газрын захиргааг ТХГН-ын захиргаатай нэгтгэх хэрэгтэй Н.б.д БОАЖ-ын сайд байж болохгүй
  • зочин 2020-02-19 01:23:09
    ойлгомжгуй ямарч ур бутээлгуй бутэц бол 29 усны сав газрууд заримынх нь нэр нь хуртэл солиотой халхын дундад талын гувээт толгод ч билуу бугдийг татан буулга