МҮИС, “Энигма”, “Универсал” зэрэг компаниудын даварсан эрх мэдэл хэзээ дуусах вэ
Зайсангийн аманд МҮИС, “Энигма”, “Универсал” политехникийн коллеж нэрээр 40 гаруй га газар ашиглахтай холбоотой маргааш үргэлжилсээр байна. Тодруулбал, нэг эзэнтэй Монголын үндэсний их сурууль нэртэй НҮТББ, Политехникийн коллеж нэртэй НҮТББ гэгч хуулийн этгээдүүд нэр дээрээ 40 гаруй га газрыг Богдхан ууланд хашчихаад газрын төлбөр төлөхгүй, үйл ажиллагаа явуулахгүй өнөөдрийг хүрсэн. Тусгай хамгаалалттай газар нутагт иргэн, ААН газрыг зөвхөн ашиглах эрхтэйгээр тодорхой хугацаагаар тусгай зөвшөөрөл гаргуулдаг. Гэтэл дээрх нэр бүхий компаниуд хугацаагүйгээр дураараа дургисан хэвээр өнөөдрийг хүрээд байна.
 
Маргаан 2017 оноос эхтэй.  БОАЖЯ-аас Богдхан уулын Зайсангийн аманд 264 автомашины зогсоол барих шийдвэр гарсан.  Үүний дараа Богдхан уулын дархан цаазат газар 42 га газар эзэмшиж байгаа “Энигма” компанийн газраас гурван га газрыг нь төрийн мэдэлд авна гэсэн шийдвэрийг эсэргүүцэж Монголын үндэсний их сургууль /МҮИС/-ийн оюутнууд тус яамны үүдэнд жагсаал хийж, шийдвэрээ цуцлахыг шаардаж шуугиан дэгдээж байсан. Ингээд  Богдхан уулын Зайсангийн аманд баригдсан авто зогсоол дээр ариун цэврийн байгууламж барих шийдвэрийг БОАЖЯ-аас гаргаж, ажлаа эхлүүлэх гэтэл бас л маргаан дэгдэв.  Хэдийгээр “Энигма”, “Универсал политехник коллеж”, “Монголын үндэсний их сургууль” гэсэн нэрээр Зайсангийн аманд 40 гаруй га газар ашиглах эрх авсан компанийн эрхийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын тушаалаар цуцалсан ч шүүхэд хандаж тухайн байгууллага 4 удаа ялалт байгуулсан байдаг юм. 
 
Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт шүүх хурал товлогдсон ч хойшлогдсон байна.  Шүүх ямар шийдвэр гаргахаас хамаарч тухайн газарт нийтийн эзэмшлийн ариун цэврийн байгууламж барих уу, иргэдийн амрах тухтай сүүдрэвч барих боломжтой болох уу гэдэг асуудал шийдэгдэх ёстой байв. 
 
Ийнхүү асуудал сунжирсаар МҮИС, “Энигма”, “Универсал” зэрэг компаниудын даварсан эрх мэдэл хэзээ дуусах эсэх нь тодорхойгүй байна. 


О.ОНОН

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Оюунхорол авгай 2020-02-19 22:52:13
    Унтаа Оюунхорол сайд байхдаа бас дээрэмдээд байсан биз дээ .Эд ер нь ханадаггүй юм байхдаа Хөөрхий монголчуудыг минь энэ сайд нэртэй луйварчид ёстой баллах юмаа...
    108.162.219.45
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin  2020-02-19 22:47:16
    Mongol deerem luivar gedeg ih onoson ner bna. Kkk
    108.162.219.115
    Мэдэгдсэн Хариулах
  • Unen 2020-02-19 22:42:37
    Songuuliin uyiin mongo bosgoh deerem l bna Uuniig Mongol deerem gedeg yum
    162.158.62.236
    Мэдэгдсэн Хариулах
  • Olloo 2020-02-19 22:38:36
    Holsnii bicheech avilgachdiin deerem ingej ornodog yumaa gedgiig ard irgeddee anhaaruuliya kkk.Bas horongoo deeremduuleh geed bgaa humuus nadaas zovlolgoo av
    162.158.18.127
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-02-18 18:38:52
    Байгаль орчны яам газрын наймааны үүр болсон газар. Байгаль хамгаалах биш газрын наймаа, ан, самарны чэнж болжээ хөөрхий
    108.162.229.9
    Мэдэгдсэн Хариулах
  • Төр  2020-02-18 16:27:54
    Төрийн нэр барьсан сайд нэртэй луйварчидыг зогсоо Батялалт уйлах аргаггүй ард түмээн
    162.158.167.131
    Мэдэгдсэн Хариулах
  • Asralt 2020-02-18 16:17:03
    MANiin luivarchin casino Batekh luivar hj bna shuu
    172.69.135.25
    Мэдэгдсэн Хариулах
  • Боажя 2020-02-18 16:12:49
    Байгаль орчны сайдын ганц чаддаг ажилдаа, сонгууль ойртсон бололтой
    162.158.7.140
    Мэдэгдсэн Хариулах
  • АРД 2020-02-18 16:03:01
    МАНын сонгуулын мөнгөө босгох ажил эхэллээ.Сонгууль дөхөнгүүт баахан газар цуцлаад л хөлсний бичээчдээ ажлуулж эхэллээ дээ
    172.69.134.132
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-02-18 11:37:44
    Төр төмөр нүүртэй гэдэг оргүй ч үг биү шүү. Ингэж давруулж болохгүй дээ. Хууль байхад шүүх хэнд үйлчилж байна????
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-02-18 05:25:10
    арай хэтэрхий юмаа
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • ? 2020-02-18 05:15:07
    Лиценз цуцлахдаа та нар хуулийн техникийн алдаа гаргадаг учраас шүүхэд ялагдаад байна шүү дээ!!! Яамдууд хуулийн олигтой зөвлөхгүй байдаг юм байх даа??
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2020-02-18 11:40:54
      Тийм ч тал бий. Цүнх баригчид байгаа нь нууц биш. Хууль байхад шүүх зөв шийд гаргах үгдэстэй шүү дээ. Байгаль орчны яам газрын зөвшөөрөл олгодгийг болих нь зүй
      172.69.45.145
      Мэдэгдсэн Хариулах
  •  2020-02-18 05:02:59
    цааз л өгөх хэрэгтэй ард түмэн удахгүй дэлбэрч цөмийн бөмбөг болно шүү.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
    • иргэн 2020-02-18 08:30:20
      Хонинууд дэлбэрээд хаа хүрэхэв дээ,
      172.69.252.143
      Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬЧ  2020-02-18 04:29:42
    ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД ЗӨВХӨН МОНГОЛ УЛСЫН ИРГЭД 0,7 ГА ГАЗАР ӨМЧИЛЖ БУСАД СУБЬЕКТ ГАЗАР АШИГЛАДАГЫГ МЭДЭХГҮЙ ШҮҮХ МОНГОЛД ХЭРЭГҮЙ ДЭЭ
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Хүрлээ 2020-02-18 04:11:56
    Тэрбишдагвын нөлөөгөөр Энигмагийн эзэн л дураараа дургиж байгаа юм бишүү
    172.68.47.237
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-02-18 03:58:41
    дархан цаазат газарт анхнаасаа яах гэж азар егсен юм бэ богд уул туул гол устаж байхад хотын байгаль орчны даргыг олон улсаас шагнаж байх юм доромжлох юмаа
    162.158.166.58
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2020-02-18 10:05:21
      харин тийм
      172.69.252.149
      Мэдэгдсэн Хариулах