Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдсон шүүгч С.Төмөрбат ХОМ-ээ өгөөгүй байна
АТГ-т улсын хэмжээнд төрийн захиргааны болон нутгийн захиргааны нийт 110 байгууллагын 41686 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж бүртгүүлэхээс хуулийн хугацаанд 41685 албан тушаалтан мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаж баталгаажуулжээ. Харин 1 мэдүүлэг гаргагч буюу Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлээгүй байна.  С.Төмөрбат хувьд өнгөрсөн онд бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 12 шүүгчийн нэг юм. Тэдгээрийн 11 нь ХОМ-ээ өгсөн байна. Учир нь түдгэлзүүлсэн гэдэг нь ажлаас халагдсан гэсэн шийдвэр биш тул 2019 оны ХОМ-ээ зайлшгүй өгөх ёстой юм. Иймээс С.Төмөрбат шүүгчийн хувьд ХОМ-ээ өгөөгүй нь хүндэтгэн үзэх шалтгаан биш хэмээн үзэж байгаа аж.

Сануулахад, Салхитын ордын хэрэг болон хөрөнгөө нуусан гэх үндэслэл тогтоогдсон 17 шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн Ерөнхийлөгчийн зарлигт С.Төмөрбатын нэр бий. Тэрбээр Ерөнхийлөгчийн зарлиг гарсан өдөр буюу 2019 оны зургадугаар сарын 27-ны орой Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор хил давсан. Үүнээс долоо хоногийн дараа АНУ-ын хил дээр их хэмжээний валют авч яваад саатуулагдлаа гэсэн мэдээлэл цацагдсанаас хойш хагас жил өнгөрч буй. С.Төмөрбатыг АНУ-аас авчрах ажлыг АТГ хариуцан ажиллаж байгаа юм.   

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2020-03-03 14:48:50
    Нэг хэсэг нь хууль баталж нөгөө хэсэг нь хууль зөрчиж мөнгө хийж сайхан байна даа дампуурсан төр гэж иймэрхүү
  • иргэн 2020-02-18 03:46:52
    Төмөрбат С Баяр ахаасаа л туршлага хурдан судлах болж дээ
  • Mongol 2020-02-18 02:47:03
    Амар юм болждээ, хулгай хийж хууль зөрчихөөд гадаад гараад амар жимэр амьдарч байдаг. Хэчнээн хүн ингэж ял завшиж байнаа????????????????
  • иргэн 2020-02-18 02:21:46
    битгий шогтоод бай терийн ендер албан тушаалтнууд хом гаргадаг болохоос оргодол хулгайч гаргадаг хууль хаана байнаа
  • зочин 2020-02-18 01:47:24
    Оргуулж алдчихаад юун ХОМ оо өгөөгүй байна гэж.Өнгөрсөн борооны хойноос эсгий нөмрөв гээч болж дээ
  •  2020-02-18 01:02:05
    ийм хүмүүсээ хаа байгаа газарт нь цаазлаад байвал зугтааж зулрахаа болино доо._