Д.Тэрбишдагва: Сайдтай чинь ярьчихсан, асуудал гарвал надад хэлээрэй

ЖДҮХС-гийн хөнгө­лөлт­тэй зээлийн 2018 оны хоёр удаагийн сон­гон шалгаруулалтад ал­бан тушаатнууд, эрх мэдэлт­нүүд нөлөөлөл үзүүлж, өөрсдийн “санал болгосон” компаниуддаа уг санхүүжилтийг ав­сан.  Эдгээр албан тушаалт­нуудын дийлэнх нь УИХ-ын гишүүд байгаа юм.

Өдөр тутмын со­ни­нуу­дын “Эрэн сурвалж­лагч” нэгдлийнхэн бид тэд­гээр УИХ-ын ги­шүүн, төрийн өндөр ал­бан тушаалтнуудын ХХААХҮЯ, ЖДҮХС-гийн­ханд ямар байдлаар, яаж нөлөө дарамт үзүүлж сонгон шалгаруулалтыг будилуулж, төслийг нэр цохон шалгаруулахад хүр­гэсэн талаарх мэдээллийг цувралаар хүргэж буй билээ.

Бид энэ удаад УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын нэр энэ зээлтэй хэрхэн холбогдсон талаарх мэ­дээл­лийг хүргэнэ. Тэрээр 2004-2007 онд ХХАА-н сайдаар ажиллаж байсан юм.

УИХ-ын гишүүн Д.Тэрбиш­дагва нь “Арвай хүрд” ХХК, “Хөх үзүүр” ХХК-ийн төслийг дэмжүүлэхээр ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хан­даж, төслүүд нь шалгарчээ.

Тодруулах юм бол, 2018 оны намрын буюу наймдугаар сарын 24-ний А/141 тоот тушаал гарахаас өмнө ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгийг өрөөндөө дуудаад  “УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын “Хөх үзүүр” ХХК-ийг тэмдэглээд ав” гээд цаасан дээр бичүүлсэн байна. ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг цаасан дээр “ТБД. “Хөх үзүүр” ХХК” гэж тэмдэглэжээ.

Ингэчихээд “Д.Тэр­биш­дагва гишүүн хаврын сонгон шалгаруулалтаар санхүүжилт авчихсан шүү дээ. Одоо дахиад сан­хүү­жилт авах юм уу” гэхэд нь сайд Б.Батзориг “Санхүүжилтэд багтаа” гэсэн үүрэг өгсөн байгаа юм.

ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг ингэж сайдаасаа үүрэг авсных нь дараахан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өөрөө түүн рүү утсаар ярьж “Сайдтай чинь ярьчихсан байгаа. Элдэв асуудал гарахгүй байх. Асуудал гарвал надад хэлээрэй” гэжээ. Тэгэхэд нь С.Төгсбилэг “Ойлголоо. Батзориг сайд надад хэлсэн” гэж хариу хэлжээ.

Ингээд “Хөх үзүүр” ХХК намрын сонгон шалгаруулалтад “тэнцэж” 250 сая төгрөгийн санхүү­жилт авахаар ХХААХҮ-ийн сайдын А/141 тоот тушаалд багтжээ.

Улмаар 2018 оны ес­дүгээр сарын 19-ний өдөр ЖДҮХС-гийн Төрийн банк дахь 100900037019 тоот данснаас “Хөх үзүүр” ХХК руу 250 сая төгрөгийн санхүүжилтийг шилжүүлсэн байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нь ХХААХҮ-ийн сайдын хаврын буюу 2018 оны тавдугаар сарын 14-нд гарсан А/88 тоот тушаалаар “Арвай хүрд” ХХК-ийг зүтгүүлээд 900 сая төгрөгийн санхүүжилтийг авсан байдаг.

2018 оны долдугаар сарын 31-ний өдөр ЖДҮХС-гийн дээр дурдсан данснаас “Арвай хүрд” ХХК-д 900 сая төгрөг шилжүүлжээ.

Үүнээс гадна ХХААХҮЯ-ны Хяналт-шин­жилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас ЖДҮХС-гийн 2018 оны зээл, төслийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд хийсэн хэсэгчилсэн шалгалтаар “Арвай хүрд” ХХК-тай холбоотой ноцтой зөрчил илэрчээ.

Тус компани 2016 оны есдүгээр сарын 3-ны өдөр “Үхрийн ферм” төслөөр арилжааны банкаар дамжуулаад 450 сая төгрөгийн санхүүжилт авсан байна. Уг зээлийнх нь хугацаа 2021 оны есдүгээр сарын 3-нд дуусах бөгөөд 320 сая төгрөгийн үлдэгдэлтэй байхад нь ийнхүү 900 сая төгрөгийн санхүүжилтийг нэмж олгосон байна.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • iimerhuu humuusiin gai 2020-02-21 03:08:57
    https://grabien.com/story.php?id=274419
  • вд 2020-02-19 13:50:16
    хогийн новш харагдаад байдийн их хун муутай хундээ энэ
  • ZOCHIN 2020-02-19 08:27:12
    MUU PIZDA UHEESEI. HUDLAA NOM ENE TER GARGALAA GEED BSAN.
  • Zochin 2020-02-18 09:32:33
    Tsuuhun mongolchuud evtei baij IH-iin gushvvd ni hvn baival deer baimasr...,
  • иргэн 2020-02-18 02:14:53
    тегсбилэгийн тэмдэглэлийн дэвтэр ч 76 - ийн хойтохыг унших нь дээ
  • !!!!!!!!!!! 2020-02-18 01:15:58
    Nowshnuudiig ydaj ingeed ner ustai ezen holbogdogchiddtoi ni zarlaad Ard tumen neg medeed awchihna biz ! Songuulid ner dewsheed orood irdeg yum bol l estoi MAI ...
  •  2020-02-18 00:57:25
    цаазлуулах ёстой ажил амаараа хийж дээ. цаазаа хүрт