Эдгээр өдрүүдэд бид БНСУ-д болж буй 17 дахь удаагийн Азийн наадамд оролцож буй Монголынхоо баг тамирчдын гайхамшигт ялалтуудаар бахархаж сууна. Гэхдээ бидэнд энэхүү тэмцээн наадмыг үзэж сонирхох тал дээр нэлээд асуудал үүсч буйг нуух юун. Тодруулбал энүүхэнд болж буй Азийн наадмыг очоод сурвалжлаад харуулах телевиз Монголд үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй телевизээс нэг ч байсангүй. Тэр дундаа Үндэсний, олон нийтийн гэх тодотголтой МҮОНТ-ийн телевиз нь ч 230 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцож буй энэхүү тэмцээнийг сурвалжлан үзэгчдэд хүргэж чадахгүй байна гэхээр үнэхээр харамсмаар. Монгол улсад сэтгүүлзүй хөгжиж байна, өдөр бүр шинээр нээгдэж буй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн өрсөлдөөн ширүүсч байна гэдэг ч Ази тивдээ зохион байгуулагдаж буй спортын томоохон тэмцээнийг сурвалжлан үзэгч түмэнд цаг алдалгүй хүргэчихэж чадахгүй байхад энэ салбарын хөгжилийг ярих нь илүүц биз ээ.
Гэхдээ манайд хэвлэл мэдээллийн байгууллага жам ёсоороо хөгжиж чадахгүй байгаа нь эрхбаригчид,улстөрчид тэднийг бодлогоороо сөхрүүлж, эдийн засгийн чадамжгүй болгосонд байгаа юм. Төрөөс хэвлэл мэдээллийн байгууллагыг огтхон ч дэмждэггүй. Харин эсрэгээрээ гаргаж буй хууль журмаараа хэвлэлийнхний амийг хааж боох гэж оролддог. Энэ дундаас арилжааны хэвлэл мэдээлиийн байгууллагууд хэрхэн хөгжиж эдийн засгийн хувьд хөл дээрээ босох нь бараг л боломжгүй зүйл. Тийм ч учраас үзэгчдэд дуртай сонирхолтой зүйлийг нь үзүүлж харуулъя гэж бодсон ч боломжгүй болж буй юм. Тиймээс л бараг хажууханд гэж хэлж болохоор 17 дахь удаагийн Азийн наадмыг шууд дамжуулан үзүүлж чадахгүй байгаа хэрэг.
Тэгвэл нэг үеэ бодвол манай тамирчдын ур чадвар нэмэгдэж тив дэлхийд өрсөлдөх хэмжээнд оччихоод байгаа. Энэ хэрээр Монголын үзэгчид элэг нэгт тамирчдаа уухайлан дэмжиж тэмцээн уралдаан бүрт нь чих тавин чагнаж тэднээрээ бахархаж бардамнах болсон билээ. Тиймээс л энэ удаагийн Азийн наадмыг үзүүлж чадахгүй байгаа телевизүүдийг өдөр бүр шүүмжилж цахим ертөнцөд санал хүсэлтээ илэрхийлсээр байгаа юм. Тэгвэл үзэгчдийн ихэнх шүүмжлэл МҮОНТ-рүү чиглэж буйг дуулгах нь зүйтэй болов уу.
Ер нь тив дэлхийн томоохон спортын уралдаан тэмцээнийг шууд дамжуулах эрхийг авна гэдэг бол асар их мөнгөний ажил тул манай арилжааны телевизүүд бие даан авах нь тун хүндрэлтэй байдаг тухай байнга шахуу ярьдаг. Үзэгчдээ бодоод тэмцээн уралдаан дамжуулах эрхийг алдагдалд орон байж гаргадаг гэдгээ ч учирладаг.
Гэтэл нийслэлийн айл өрх бүрээс сар бүр төлбөр авдаг, улсаас жил бүр 10 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт адваг МҮОНТ л энэ бүх тэмцээн уралдааны хаагуур нь ч юм бүү мэд нүдэн балай чихэн дүлий өнгөрдөг нь үзэгчдийн уур уцаарыг дээд цэгт нь хүргэдэг.Олон улсын тэмцээн уралдааныг зохион байгуулагчид шууд дамжуулах эрхийг олгохдоо аль болох үндэсний томоохон телевизэд өгөх сонирхолтой байдаг байна. Тийм учраас Монголын пүүл телевизүүдийн холбоог /АBU/ МҮОНТ удирддаг. Ингээд тэмцээн уралдаан шууд дамжуулах эрх худалдах санал хүргүүлэхэд үндэсний телевиз эхний саналаар нь үнэтэй байнна хэмээн татгалздаг байна. Харин өнөөх арилжааны телевизүүд нь боломжийг хайн алдагдалд орон байж шууд дамжуулах эрхийг авдаг аж. Энэ бүхнээс үзэхэд үндэсний телевизэд үзэгчдийг гэх өчүүхэн төдий сэтгэл байхгүй байгаа нь харагдаж байгаа юм.
Эхний өдрөөсөө эхлэн Азийн наадмын аварга төрсөн энэ удаагийн наадмыг үзэхийг хүссэн иргэд интернетээр эх орныхоо баг тамирчдыг дэмжин омогшсоор байна. Тэгвэл үндэсний олон нийтийн телевиз энэ наадмын тухай мэдээлэхгүй байгаа гэхэд болно. Энэ том чухал ач холбогдолтой тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцож өдөр бүр л медалийн тавцанд зогсож байхад үндэсний телевизийн нэг өдрийн эфирт энэ наадмын тухай ганцхан цагийн нэвтрүүлэг байхгүй байгаа нь туйлын харамсалтай. Хагас шууд дамжуулах эрхийг авсан ETV телевизийг үзэх боломжгүй хөдөө орон нутгийн иргэдэд давуу эрхтай үндэсний олон нийтийн телевиз л энэ тухай мэдээллийг түргэн шуурхай хүргэж байх ёстой биш гэж үү.
МҮОНТ гэх энэ нүсэр байгууллагын үйл ажиллагаа жилээс жилд муудаж сандал суудлын төлөөх хэрүүл тэмцлээс өөр зүйлгүй болсон гэдгийг үзэгчид хэдийнээ мэдэрч энэ телевизээс урьдын адил чанар чансаатай уран бүтээл хүлээхээ больсон нь нууц биш. Гэхдээ үзэгчид хүсэхгүй байлаа ч тэднээс татаас авдагынхаа хэрээр тэдний оюуны мэлмийг шинэ соргог уран бүтээл, нийтлэл нэвтрүүлгээр хангаж байх үүрэгээ мартаж болохгүй баймаар.
Б.Сансартуяа
Оллоо.мн