Халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх үүднээс явган эргүүлүүд ажиллана
Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар нийслэл рүү орж гардаг найман товчоод дээр хяналт гарган ажиллаж байгаа аж. Мөн Нийтээр цагаан сар тэмдэглэхгүй болсонтой холбоотойгоор хяналт шалгалт, халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх үүднээс явган эргүүлүүдийн хотын төв болон нийслэлийн гэр хорооллын гудамжуудаар явган эргүүлүүд гаргаж, анхааруулга зөвлөмж өгөхөөр болсон байна. Эдгээр эргүүлүүд иргэдэд маск зүүх, нус цэрээ хаяхгүй байх зэрэгт тавьж ажиллана хэмээн НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга Г.Нэргүй мэдэгдлээ.

Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил "Барьцалдуулагч тасарсан гэх мэдээлэл гарсан. Өдөрт 100-200 тонн барьцалдуулагч урдаас орж ирж байгаа. Тэгэхээр барьцалдуулагч тасарсан гэсэн ойлголт байхгүй. Барьцалдуулагч болон шахмал түлшний хомсдол үйлдвэрлэлийн явцад одоогоор үүсээгүй" гэв.
 
О. ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ннн 2020-02-17 06:54:23
    Төр, засгийн зүгээс зөв зүйтэй арга хэмжээ их авч байна. Хувь хүн үүрэг хариуцлагаа биелүүлье.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах