Хамба  лам Д.Чойжамц гуайн мэдэгдлийн эргэн тойронд

Манай хамба бол жир нэгэн иргэн биш Буддын шашны Монголд дэлгэрсэн том урсгалын тэргүүн, монгол угсаатнуудын дунд нөлөө бүхий шашны том зүтгэлтэн билээ. Тиймээс иймэрхүү мэдэгдлийг хариуцлагатай л хийж таараа.

Хамбын хэлснээр бол ...одоогийн гарч байгаа өвчлөлийн тухайд 700 жилийн өмнө судар дээр ирээдүйд цаг цөвүүн болох үед  сарьсан багваахайгаас хурц өвчин гарч амьтан хүнийг зүдрээнэ гэсэн байсан. Эртнээс анхааруулсан энэхүү айхтар өвчин гарсан энэ үед сүсэгтэн олон нийтээрээ үүнийг хүлээж авах хэрэгтэй. Төр засгаасаа гаргаж байгаа шийдвэр бүрийг дагаж, хэрэгжүүлэх ёстой. 

Би Цагаан сарыг цуцлах гэдэг үгэн дээр жаахан дургүй байгаа.
Эх болсон зургаан зүйл, тэр дундаа Монголчууд, бид бүгдийн сайн сайхны төлөө бурхан багшийн айлдсан уншлага номоо зориулж байна. Ялангуяа далдын мэдэлтэнгүүдийн хэлсэн ирээдүйд ийм ханиад гарна, тийм амьтнаас үүснэ гэж бичсэн бурхны номуудыг унших, өвчнөөс хамгаалсан үрэл, утлага, сахиус бурхныг хийж ард түмэнд түгээх нь бидний ажил. Бидэнтэй адилхан шашинтай улсуудад ямар арга хэмжээ авч байгааг бид судалж байна. Үрэл, утлага сахиусыг хийж эхэлсэн. Гандан 14 салбартай. Энэ салбаруудад гүрэм дором хийх, Лхам бурхныг тахих зэргээр ажил хөдөлгөөнийг өрнүүлж байна....гэсэн байх юм.

Хэрэв энэ аюултай өвчнөөс хамгаалах үрэл хийсэн юм бол ядарч зовж байгаа Уханий иргэдэд илгээвэл том буян болно доо. Тэгээд ч эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд гэсэн бурхны шашны зарчмын дагуу туслах нь зүйтэй.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон ДЭМБ-ын нэр хүнд бүхий зөвлөх хүн эмчлэх эмийг гаргаж авч чадаагүй байна, дор хаяж хэдэн сар орно, дэлхийн хүн амын гуравны хоёр нь халдвар хүртэх магадлалтай, халдвар маш олон хэлбэрээр түгдэг гээд байдаг. Үрэл утлагаасаа хятад руу илгээж өвдсөн хүмүүсийг эмчилж чадвал шинэ эм гаргаж авах гэж зарж буй хөрөнгө, цагийг, олон хүний амийг аврах юм даа.

Хамбын мэдэгдсэнээр бол 700 жилийн өмнөх сударт эмчлэх жор,үрэл/эм/ арга нь бичээстэй байсан болж таарч байна. Яаж эмчлэх эсвэл урьдчилан сэргийлэхийг нь мэдсээр байж туслахгүй бол бурхны шашны нэр хүндэд халтай болно. Тэгээд ч манай лам нарын хийсэн үрэл нь эмчилж чадвал маш их орлого Ганданд орох нь дамжиггүй /мөнгө талаас нь бодвол шүү дээ/,  монгол лам нарын мэдлэг чадварт итгэх итгэл, будддын шашны дэлгэрэн түгэх, цаашдаа монгол улсын эдийн засаг, олон улсын нэр хүндэд чухал нөлөөтэй.

Тэр судар нь Төвдөд нь байхгүй зөвхөн монголд байсан байж таараад, эмчлэх эм /үрэл/ арга чаргыг нь монголын лам нар мэддэг, бүтээдэг байвал төр засгаас ч хөрөнгө оруулалт хийгээд хүртээмжтэй тоо хэмжээгээр нь бүтээлгэж болох. Хятадын засгийн газраас маш их хөрөнгийг эм тан гарган авах, урьдчилан сэргийлэх, хяналт хязгаарлалт хийхэд зарцуулж байгаа бөгөөд манай лам нарын гаргасан үрэл/эм/ утлага, танг худалдан авах нь эргэлзээгүй зүйл.
Хамбын хэлж буйгаар маш их сүжигтэй, итгэсэн хүнд л үрэл утлага нь үйлчилнэ гэж гэснээс үзэхэд өвдөж зовсон амь амьдрал нь хутганы ирэн дээр байгаа хүн эргэлзэхгүй итгэж  хүртэж  таараа.

Хамбын мэдэгдэл одоо дэлхийн олон оронд түгэж бараг монголын лам нар эм гаргаж авчээ, аль эртнээс эмчлэх аргыг мэддэг байжээ гэх байх. Харин эмчилж, ядаж эерэгээр нөлөөлж чадахгүй бол манай Хамбын, монгол лам нарын, том агуулгаараа буддын шашны, монгол улсын нэр хүндэд асар халтай болно. Хэрэв Хамба маань сүжигтнүүдээ ихээр татах зорилгоор үрэл тараана гэсэн бол бүүр ч ичгэвэртэй жигшүүртэй хэрэг болно оо.
 
Эргэцүүлэл бичсэн:    TS_MJL

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-03-04 13:16:15
    Наад үрлээ өвчин гараад хэцүүдэж байгаа улсуудад явуулах зөвшөөрөл хүсэлт гаргаач дээ
  • Зочин 2020-03-04 10:28:43
    Энэ үрэл гээч чинь туршилтанд орж баталгаажсан ДЭМБ-аар хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой биз дээ. Хүн болгон лам болгон үрэл гаргаж мунхруулбал яах вэ?
  • иргэн 2020-02-19 01:59:01
    лам нарын яриа
  • zochin 2020-02-18 05:33:22
    буддын онол, бурханы ном нтр нь хөгжмөөр юмаа.
  • зочин 2020-02-18 02:25:54
    Тэр үрэлээ зун наадмаар тарааж үз. тэр үед энэ вирус нэг тйишээгээ болно байх. Одоо бол аль болохоор нэг дор олон хүн цуглуулахгүй байх нь хамгийн зөв байх.
  • зочин 2020-02-18 01:58:00
    Хурдагаараа хурна, хэнээр ч заалгахгүй... Попроод байна уу, томроод байна уу.
  • Б 2020-02-17 18:37:24
    TV9 гадаад мэдээний тоймоор Гантулга гуай Монголын засгийн газар өвчинийг нуун даралдуулж байна гэж өдөр бүр мэдээлээд байна. Олон нийтийн суваг шүү дээ. Өдөр б...
  • Zochin 2020-02-17 15:23:25
    ЦАГ ЗУУРЫН ЗУДАНД ХӨӨРХИЙ МУУР БАГШ МААНЬ БАГАА АВЧ ҮНЭН ТӨРХӨӨ ХАРУУЛЖЭЭ. ХЭЗЭЭ Ч МОНГОЛЧУУДЫН ТҮҮХЭНД УРУУДАЖ ДОРОЙТОХОД ГАЙ БОЛСОН ШАРЫН ШАШИН.
  • зочин 2020-02-17 12:23:54
    Хэзээ энэ шар хувалзнуудаас салах юм болоо.
  • Yun Hytad tyslah be?Hytadiin sasinn bide 2020-02-17 12:16:39
    yuch medehgyi baij yumnii tyryy syymjlej hynii ner tor ynagah sanaatai ataarhyy bodoltoi zolig be?chi....Hamba lam bysadiin tysiin tyld helsenees gajyyd yum alg...
  • Shariin shain hotsrogdoj  2020-02-17 10:01:51
    Hamba ard tumendee unegiu unshina, zainaas nom zasliig hiine gesen bol onobchtoi baih bailaa. Shariin shashin tsag uyeesee hotsorchee . heleh ug alga
  • лам нар мөнх наслах нь яасан юм 2020-02-17 09:49:22
    Монголын лам нар мөнгө орлогын төлөө юу ч гэж хүн хуурдаг болсоны нэг нотолгоо энэ юм.Үрэл уугаад өвчин тусдаггүй байсан бол эмнэлгээр яах юм.Лам нар мөнх насла...
  • Цуурай 2020-02-17 08:00:30
    Юмыг өнгөрсөн хойно нь тэр судар номд тэгж тэмдэглэсэн,Ванга тэгж хэлсэн гэх нь утгагүй зүйл.Харин түрүүлж сэрэмжлүүлсэн үед тэр зүйл нь тохиовол гайхамшиг мөн
  • иргэн 2020-02-17 06:13:17
    сэжиг сужиггуй амьтад сарьсан багваахайнаас юуны ялгаа бна муу коментерний у лдэгдэл бат уулийн хамаатан л ийм юм бичих байх эх болсон зургаан зуйл хамаг амьтны...
  • Gena matar 2020-02-17 06:10:17
    materiallag zuil ih yaridag gavj baigaa yum,buddiin gun uhaan ug ni hooson chanariin tuhai pilosophi yumsan daa...
  • Баолд 2020-02-17 06:01:17
    Нэг бизнес хийж байгаа өвгөний санааг юу г нь шүүмжилдэг юм бэ. Чадаж байгаа юманд арга байхгүй гэж амьдрах нийгмийг сонгоцгоосн биз дээ бид чинь.
  • Зочин 2020-02-17 05:59:36
    Хамба ламын хэлснийг битгий гуйвуул. Үүнийг чинь л буруу үзэл гээд байгаа юм.
  • Ард түмний нэг  2020-02-17 05:55:19
    Эдгээх тухай үрэл биш ариутгах, хамгаалах үрлийн тухай ярьсан байх гэж бодож байна. Түүнээс биш тэр халдвартай өвчнийг эдгээх үрэл байгаа гэж хэлээгүй байх.
  • зочин 2020-02-17 05:34:38
    Ламба гуай сүсэгтэн олны уншуулах номонд тариф тавьцан байгаа нь хүнлэг биш байгаам даа. Гэтэл хаа холын ламтан Монгол хүүхдүүдэд эмнэлэг бариулж.
  • Mongol 2020-02-17 04:15:42
    Муу шар хувалз,бас ичихгүй олон юм ярьж хүн амьтныг бурууюманд уриалаад.Тусгай үрэл хүртсэн, утлагаар утчихсан юм чинь гээд сүсэгтэн хүмүүс болгоомж алдвал яана...
    • хэхэ 2020-02-17 06:32:41
      сүжиггүй, итгээгүй болохоор томуу халдсан бөлгөө гээд алтан савыг нь нээнэ биз
  • Mash zuv 2020-02-17 03:48:08
    Uneheer zuv yum bichjee.
  • зочин 2020-02-17 03:06:33
    Сүжиглэж чадаж байвал муу юм зайлжил таараа ,сүшиг гэдэг юунаас ч хүчтэй.Үхэх гэж бгаа хүнийг босгоод л ирнэ.
  • иргэн 2020-02-17 03:00:12
    Л.Түдэв гуайн ОРОЙГҮЙ СҮМ романыг уншицгаа жаахан зүйл ойлгох байх өөр ч юмгүй дээ
  • ! 2020-02-17 02:55:39
    Хамбын хэлснийг мушгих хэрэггүй! "Сэжгээр өвчилж, Сүжгээр эдгэдэг" гэдэг мэргэн үг сэтгэл зүйн шинжлэх ухааны бас үндэслэлтэй шүү!!!