Манай улс БНХАУ-ын Ухань хотоос эхлэн дэгдэж, дэлхийн хорь гаруй оронд тархаад байгаа коронавирусын халдвараас сэргийлэх бүхий л арга хэмжээг аван ажиллаж байна. Сургууль цэцэрлэгт хөл хорио тогтоож, төрийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм. Хэрэв бүртгэгдвэл эхний ээлжинд Халдварт өвчин судлалын үндэсний төв эмнэлгийг суллаж 200 ор гаргах, шаардлагатай бол Цэргийн төв эмнэлэг, хувийн хэвшлийн “Асралт мед” эмнэлэг, ОБЕГ-ын Жаргалант дахь сувиллын газрын барилгыг ашиглахаар болсон.
Тэгвэл Их аварга Д.Дагвадорж коронавирусийн халдварын үед хэрэглэх битүү хувцасыг Япон Улсаас авч явуулахаар болсон байна.
Тэрбээр энэ талаар өөрийн фэйсбүүк хуудаснааа “Аса чадлаараа л гүйлээ. Олон улсын чанарт нийцсэн онц ноцтой тахлын үед хэрэглэх 400 ширхэг битүү хувцасбэлдлээ! Энэхүү битүү хувцасыг эрүүл мэндийн яаманд өгөхөөр боллоо. Хэрэгтэй газартаа үтэр түргэн хүргэж өгөөрэй. Иргэний үүргээ биелүүлэх эх орноо гэх сэтгэл гэгэлзээд сайхан бнаа. Лхагва гарагийн Нарита-Улаанбаатарын нислэгээр авч явуулахаар боллоо! МИАТ ХК баярлалаа” хэмээн бичжээ.

О.ОНОН