Ногоочид 635 сая төгрөгийн борлуулалт хийжээ

Энэ жилийн “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Эрүүл хүнс-2014”, “Алтан намар-2014” үзэсгэлэн худалдааг Дүнжингарав худалдааны төвд, “Шилмэл мал-2014” үзэсгэлэн худалдааг Хүй долоо худагт зохион байгуулж, анхны цас орохын өмнөхөн хаалтаа хийж амжив.

Үзэсгэлэнгийн үеэр “Хүнсний ту­хай хууль”, “Хүнсний бүтээг­дэ­хүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль” болон хүнсний аюулгүй байдлыг хүнсний сүл­жээний бүх үе шатанд хангах зорил­гоор “Мал амьтан тэдгээрийн гарал­тай хүнсний түүхий эд бүтээг­дэхүүний ул мөрийг мөр­дөн тогтоох бүртгэлийн журам”-ыг үзэсгэлэнд оролцогч аж ахуйн нэгж, хэрэглэгчдэд сур­талч­лан таниулсан гэдгээ зохион байгуулагчид нь онцлов. Харин хэрэглэгчдийн таашаалд Мэргэжлийн хяналтын ерөнхий газ­раас хяналтын хөдөлгөөнт лаборатори ажиллуулж, үзэсгэлэнд орол­цогчдын бүтээгдэхүүний дээжид түргэвчилсэн аргаар шинжилгээ хийсэн нь ихэд нийцсэн юм.

“Эрүүл хүнс-2014” үзэсгэлэнд оролцогчдын бүтээгдэхүүнийг “Гран при”, “Шилдэг сүүн бүтээгдэхүүн”, “Шилдэг махан бүтээгдэхүүн”, “Шилдэг гурил, гурилан бүтээгдэхүүн”, “Шилдэг ундаа исгэлтийн бүтээгдэхүүн”, Шилдэг сав, баглаа боодолтой бүтээгдэхүүн“, “Шилдэг органик бүтээгдэхүүн”, “Ард түмний хүнс” номинацид нэр дэвшүүлэн шалгарууллаа. Энэ жилийн “Гран при” шагналыг АПУ, “Шилдэг сүүн бүтээгдэхүүн”-ээр “Сүү” компанийн “Миний Монголын элгэн тараг” бүтээгдэхүүн, “Шилдэг махан бүтээгдэхүүн”-ээр “Очир дагинас” компанийн “Улаанбаатар” бяслагтай хиам, “Шилдэг гурил, гурилан бүтээгдэхүүн”-ээр “Талх чихэр” компанийн “Аяны боорцог”, “Шилдэг ундаа исгэлтийн бүтээгдэхүүн”-ээр “Жем Хужирт” компанийн “Хужирт” эрдэст ус, “Шилдэг сав, баглаа боодолтой бүтээгдэхүүн“-ээр “Живэртийн оргил” компанийн “Шар доктор” байгалийн  чацарганы шүүс, бэлгийн багцны сав, баглаа боодолд “Органик Монгол” үндэсний хөдөлгөөний нэрэмжит “Шилдэг органик бүтээгдэхүүн”-ээр  Хөвсгөл аймгийн “Их тайга”, Завхан аймгийн “Завхан баялаг”, Сэлэнгэ аймгийн “Мон Апи”, нийслэлийн “Ган тамга” компанийн бүтээгдэхүүн,  “Ард түмний хүнс”-ээр “Монгол алтан тос” компанийн ”Алтан тос”  тус тус шалгарсан юм.

“Алтан намар -2014” үзэсгэлэн худалдаанд 17 аймаг, нийслэлийн таван  дүүргийн нийт 320 ногоочин, дөрвөн аж ахуйн нэгж, 12 хоршоо, дөрвөн төсөл төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ногооны үр, таримал болон байгалийн жимс, чимэглэлийн модны суулгац, эмийн ургамлаар оролцов. Мөн хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч найман аж ахуйн нэгж байгууллага 16 нэр төрлийн 52 ширхэг техник, тоног төхөөрөмжийг танилцууллаа. Тухайлбал “Тот ком сервис”, “Мон трак групп”, “Зүлгэн тээг”, “Агро трейд импекс”, “Ворлд фокус”, “Фотон ловол” зэрэг компани оролцож, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинээр нэвтэрч буй техник, технологийг хэрэглэгчдэд танилцуулсан юм.

Үзэсгэлэнд оролцогчид 634.7 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулж, 200 сая төгрөгийн гэрээ хэлцэл хийжээ.


Г.ГАНЧИМЭГ
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.