БНХАУ-тай хиллэдэг боомтуудаа 100 хувь хааж, З.Энхболд ажлаа хүлээлгэн өгсөн долоо хоног

 Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д дэгдсэн шинэ коронавирусийн тархалт огцом нэмэгдсэн юм. Харин манай улсад бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлууд бүгд үгүйсгэгдэв. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.

Сар шинийн баярыг гэр гэртээ тэмдэглэнэ

XVII жарны Хотол хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлигийг долоо хоногийн эхэнд гаргалаа. Энэ дагуу коронавирусын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгосон юм.Энэ дагуу Засгийн газар хуралдаж, Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзлээ. Харин иргэд зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд, аль болох цомхон тэмдэглэх нь нээлттэй. Гагцхүү золгуут хийхээр айл хэсэхгүй, олноороо нэг дор цугларахгүй байж болзошгүй эрсдэлээс өөрийнхөө болон бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалахыг Засгийн газраас уриалав өмнө нь Цагаан сарын баяраар бөхийн барилдаан зохиох, төрийн, нутгийн зөвлөл, байгууллагуудын золголт зэргийг хориглосон шийдвэр гаргаад байсан юм. Мөн хуралдаанаас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 02 дугаар сарын 13-аас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжүүлэв. Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд гамшгийн зарлан мэдээлэх дохиог иргэдэд хүргэх, хэвлэл мэдээллийн байгууллагууд гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг нэн даруй дамжуулах, хүн хүч, техник, материал хэрэгслийг дайчлах, хорио цээрийн дэглэм тогтоох, гамшгийн нөөцийг нэмэх зэрэг арга хэмжээ авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Цагаан сарын баярт зориулан үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, телевиз, радиогоор зар сурталчилгаа явуулахыг хориглов.

Хил хаалаа

Мөн өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн БНХАУ-тай хил залгаа боомтуудаар орох, гарах агаарын болон төмөр замын зорчих хөдөлгөөнийг зогсоолоо. Гэхдээ бараа бүтээгдэхүүний экспорт, импорт хэвийн үргэлжилж байна. Хилээр зорчих хөдөлгөөнийг бүрэн зогсоосноос хойш БНХАУ-д байгаа монгол иргэдийг тусгай нислэгээр авчрах шаардлага гарч болзошгүй. Энэ тохиолдолд шаардагдах зардлыг тухайн иргэн өөрөө хариуцах бөгөөд ирсэн тохиолдолд тусгаарлана гэдгийг холбогдох албаныхан мэдэгдлээ

НӨАТ-ын 2019 оны буцаалт долоо хоногийн даваа гарагаас эхлэн иргэдийн данс руу шилжиж эхэллээ. НӨАТ-ын тухай хууль, “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журам”-ын дагуу жил бүрийн нэгдүгээр улиралд өмнөх онд бүртгүүлсэн Ибаримтын 2 хувийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлдэг билээ.Энэ жилийн тухайд нийт 911707 иргэний 146.1 тэрбум төгрөгийн буцаан олголтыг татвар төлөгч иргэдэд олгох тооцоо гарсан болохыг Татварын ерөнхий газраас мэдээлсэн юм. Хэрэв таны НӨАТ-ын буцаалт орохгүй байвал системд хэрэглэгчийн мэдээллээ дутуу бүртгүүлсэн байж болзошгүй тул мэдээллээ нягтлаад дараах зааврын дагуу засварлах боломжтой юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын 2020 оны сонгууль нэр дэвшихээр өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Харин түүний оронд Хөлбөмбөгийн холбооны дэд тэргүүн Ө. Шижир томилогдлоо. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга долоо хоногийн баасан гарагт “Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” зарлиг гаргалаа. Зарлигт “Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Зандаахүүгийн Энхболдын өөрийнх нь хүсэлтийг үндэслэн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, Өлзийхүүгийн Шижирийг мөн өдрөөс Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалд томилсугай” гэжээ. ЕТГ-ын даргаар Ө. Шижир томилогдлоо.

О.Онон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2020-02-18 05:04:38
    З.Энхболд одой бусад нь улсад хор учруулж байхад юу харж байсан сохор дүлий гөлийчий бэ
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Б 2020-02-17 18:40:16
    TV9 гадаад мэдээний тоймоор Гантулга гуай Монголын засгийн газар өвчинийг нуун даралдуулж байна гэж өдөр бүр мэдээлээд байна. Олон нийтийн суваг шүү дээ. Өдөр б...
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • ganbold 2020-02-16 08:37:23
    hmmm
    172.68.47.87
    Мэдэгдсэн Хариулах
  • teg 2020-02-16 07:35:06
    odoo tegeed yah um
    162.158.74.12
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-02-15 04:55:24
    2020 оны сонгуулиар ард түмэн минь намчирхал яахав Шинэ нам шинэ хүмсийг дэмжэцгээе хуучин төрийн хуулийн механизм хөдөлгөхгүй энгээд төр зөв ажиллаж ард тү...
    162.158.93.210
    Мэдэгдсэн Хариулах