Гуравдагчдын орон зай хаяагаа тэлсээр

-Ийнхүү ШИНЭН бүх жижгүүдийг нэгтгэж, хүчээ зузаалсан нь айсуй сонгуульд хүчтэй өрсөлдөгчдийн тоонд зүй ёсоор орж байна-

Ардчилсан намаас гал таслан, буйраа засаад буй ШИНЭН өдрөөс өдөрт эгнээгээ тэлж байгаа тухай эх сурвалж дуулгалаа. Иргэний байгууллага, гудамжны тэмцлээс их улс төрд хөл тавьсан намын дарга Ж.Батзандангийн хувьд ч өөртөө бүрдүүлсэн имижээрээ гишүүд дэмжигчдийн хүрээгээ тэлж байгаа гэх. Энэ хэрээр Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн тоо өдрөөс өдөрт цөөрч байгаа аж. Тэр тусмаа нийслэлийн Баянзүрх дүүрэгт тус намыг дэмжигч гишүүд олон болж, дүүргийн Ардчилсан намд данстай байсан нөхдөөс цөөнгүй хүн ШИНЭН-ын гишүүн болсон гэдгийг ч нуусангүй. 

Намыг үүсгэн байгуулагчдын хувьд ч нийгэмд таалагдах тал дээр имиж бүрдүүлсэн нь юу юунаас харагдана. С.Зоригийн хэрэгт буруутгагдан ял эдэлж байгаа нөхдийн асуудал, хэргийн жинхэнэ эздийг тодруулахыг шаардаж, сүүлийн жилүүдэд МАНАН дэглэмтэй тэмцэхээс эхлээд олон ажил өрнүүлсэн нь нийгэмд ихээхэн таалагддаг бололтой. Энэ мэт зүйлээс харвал ШИНЭН Ардчилсан намын саналыг ихээхэн хуваах байдал ажиглагдаж байна.

Өнгөрөгч 2012 оны сонгуулиар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл МАН-ын саналыг хувааж, УИХ-д бүлэгтэй болж байсан түүх бий. Тухайн сонгууль томсгосон тойрогт болж өнгөрсөн. МАН-аас Д.Тэрбишдагва, Ч.Улаан тэргүүтэй олон хүн МАХН-д “урваж”, тус тусын суудал аваад УИХ-д ирж байв.

Өчигдөр гэхэд Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Хамаг Монголын хөдөлмөрийн нам, БНН, Үнэн ба зөв нам, Ард түмний олонхын засаглал, Хөгжлийн хөтөлбөр нам, Монголын үндэсний ардчилсан нам, ХҮН зэрэг арваад нам “Эв нэгдлийн тунхаг бичиг”-т  гарын үсэг зурж, ирэх сонгуульд эвсэж нэгдэн ажиллахаар болж байна. Эдгээр намууд нь хэдийгээр байнгын ажиллагаагүй, хүчирхэг биш ч нам бүрт нийгэмд танигдсан ганц хоёр нөхөр байдаг. Тухайлбал, БНН-ын дарга Б.Жаргалсайханыг сонгогчид тоохоо болиод удаж байгаа ч тэр бол яах аргагүй олны танил нэгэн. Энэ утгаараа, ерөнхий хандлагаараа нийгэмд нөлөөлөх нь гарцаагүй. “Наран туул”-ын босс Ш.Сайхансамбуугаас  эхлээд зардлаа бариад тэдэн дээр ирэх хүмүүс ч цөөнгүй байгаа. Ийнхүү ШИНЭН бүх жижгүүдийг нэгтгэж, хүчээ зузаалсан нь айсуй сонгуульд хүчтэй өрсөлдөгчдийн тоонд зүй ёсоор орж байна. 

Нэгэн зүйлийг эргэн саная, 2004 оны сонгуульд олон намын эвсэл байгуулагдаж байв. Тухайн сонгуулиар МАХН 36, Ардчилсан Нам, Эх Орон Намын "Эх орон-Ардчилал" эвсэл 36, БНН нэг суудал авч, Ардчилсан Намын гурван гишүүн бие даан нэр дэвшиж сонгогдсон байдаг. Тиймээс “Үндэсний эв нэгдлийн” хэмээх Засгийн газар байгуулагдаж байсныг ч санах хэрэгтэй.

Судлаачид, ажиглагчдын ярьж тунгааж байгаагаар бол 2004, 2012 оны үйл явдал давтагдах хандлага байгаа аж. АН-аас гал тасалсан ШИНЭН-аас гадна МАН-ын угшилтай МАХН гэж байгааг мартаж болохгүй.

Нөгөө талд Ардчилсан намын хүч илт суларсан, ШИНЭН-рүү явагсад цөөнгүй байна. Ардчилсан намын лидерүүд гэж болох нөхөд С.Эрдэнэ даргатайгаа ойлголцохгүй байгаа нь ч намын хүчийг сулруулж байгаа юм. Нөгөө талд улс төрийн ууган хүчин нүүр тахлах бүтээн байгуулалтын ажлууд өмнөө барьж байгаа ч үнэмлэхүй ялалт гэсэн ойлголт байхгүйг ажиглагчид болон судалгааны байгууллагын дүнгээс харж болно. Зам харгуй, Газрын тос нэрэх үйлдвэрээс эхлээд бүтээн байгуулалтын ажил, тэтгэврийн зээл тэглэх, цалин хөлс нэмэх зэрэг бодит зүйл хийсэндээ ихээхэн найдлагаа тавьж байгаа нь илт. Гэхдээ энэ нь яагаад ч үнэмлэхүй ялалт авчрахгүй гэдгийг судлаачид дуулгаж байгаа. Тэгэхээр ялагчгүй сонгууль болох өндөр магадлалтай. 2012 онд Н.Алтанхуяг намаа ялуулсан гээд байсан болохоос биш, Засгийн газраа эмхлэн байгуулах хэмжээний суудал аваагүй. Энэ мэт нөхцөл байдал, орон зайн бүрдэл нь ШИНЭН дээр суурилсан гуравдагчид бий болох хандлага нэгэнт үүсчихлээ.

Мөн эсрэг талд нь өөрсдийгөө гуравдагчдын орон зайд эрэмбэ тогтооно гээд зогсож байгаа МАХН, Ногоон нам гээд бий. 2012 онд МҮАН МАХН-тай эвсэл болон сонгуульд орж, багагүй амжилт үзүүлж байсан ч энэ удаад угшил татсан уу яасан, ШИНЭН-тэй нэгдэж байгаа аж. Гуравдагчдын орон зайд өөрсдийгөө сойж байгаа хоёр нэгдэл нь утга агуулгын хувьд ямар ч ялгаа байхгүй. Тухайлбал, МАХН, Ногоон намын эвсэл нь өнөөгийн Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал  он удаан жил үргэлжилсэн хямралтай байна. Иймд улс орон, ард түмнээ энэ байдлаас гаргахын тулд МАНАН хэмээх гаж тогтолцоог бүрдүүлэгч МАН ба АН-аас бусад улс төрийн хүчнүүд  хамтран ажиллаж эвсэх  нь зүйтэй гэсэн байр суурь баримталж энэхүү эвслийн суурийг тавьсан гэдэг.

ШИНЭН-ын нэгдэл ч ялгаагүй ийм агуулга бүхий зүйл ярьж байгаа. Уг нь ШИНЭН, МАХН хоёр намын эвсэл нэгдвэл гуравдагчдын орон зай хүчтэй харагдахаас гадна чамгүй амжилт гаргаж болох юм. Гэвч эрх ашгийн зөрчил байж таарна. Нэг жижиг нам бүү хэл улс төрийн ууган хүчинг Ардчилсан намтай нь хамт хөдөлгөж байсан Н.Энхбаярын эрх ашиг, санаархал ШИНЭН амбицаас ч илүү гарч таарна. Түүний хүсэл тачаалд хязгаар гэж байхгүйг улс төрийн замнал түүх нь өөрөө хэлээд өгнө. Лу.Болд, Ж.Батзандан хоёр ч яаран Н.Энхбаярын хөлөг дээр нүүдэл хийхгүй байхаа мэдэж таарна. Үүнээс харвал хэдийгээр том эрх ашиг байдаг ч ШИНЭН, МАХН хоёрын нэгдэж эвсэх ирээдүй тун бүрхэг.


МАН үе үе сэдрэх гээд байгаа дотоод асуудлаа газар авхуулж болохгүй. Намдуухан байлгаж сонгуульд орвол өөрт нь ашигтай. Түүнээс бус гишүүдийнхээ бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай шийдвэр гаргах мэтээр ажиллагаа явуулбал МАХН руу санал алдана гэсэн үг. Хамгийн ойрын жишээ гэвэл 2012 онд намын дотоод хагарлаас үүдэн мандатгүй үлдсэн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Л.Цог нар эвслээс гурван суудал аваад очиж байсан бол мандатгүй үлдсэн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар бие дааж байв. Үүнээс гадна ялах магадлал бүхий Ж.Сүхбаатар нарын залуус ч өөрсдөө сонгуульд ялагдсан ч МАН-ын саналыг хуваасан байдаг. Ууган хүчин энэ мэт зүйлдээ анхаарахаас өөр аргагүй нөхцөл үүснэ.


Ардчилсан намын хувьд бол бүр ч хүнд байдалд байна. Хоёр, гуравдугаар эгнээний нөхдөөс цөөнгүй нь намаасаа нүүр буруулсан. Цагтаа намаа, фракцаа тэргүүлж явсан нөхөд ч нүүр буруулсан байдалтай байна. Тиймээс С.Эрдэнэ дарга Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, З.Энхболд, Ерөнхийлөгч Х.Баттулга гэх мэт олон хүмүүстэй юуны өмнө ойлголцох шаардлага тулгарч байна. Үүнээс дутахгүй гуравдугаар эгнээний нөхдөд ихээхэн тал тохой татахгүй бол ШИНЭН тосоод авахад бэлэн байна. Ямартай ч Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд ажлаа өгч АН-ын даргын ахлах зөвлөхөөр очсон гэхээр эрхэм хоёр ойлголцож ажиллах бололтой.

Улс төрийн хоёр хүчин нэлээд тулхтай хөдөлгөөн хийхгүй бол МАХН, ШИНЭН хэмээх айлууд үүдээ дэлгээтэй урин даллаж байгаа. Хөндлөнгийн эх сурвалжийн мэдээллээс харвал С.Эрдэнэ дарга Н.Энхбаяртай уулзах болсон аж. Чухам эрхэм хоёр ямар ажлаар уулзаж байгаа мэдээлэл бол алга. Магадгүй сонгуулийн чимээ ойртсон энэ үед эвсэж нэгдэх тухай ч яриа өрнөдөг байж болох юм.

Эх сурвалж: Өглөөний сонин
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2020-02-17 03:20:51
    Шинэн нам Махн-с илүү бна гэж байхгүй ээ энэ худлаа захиалгат мэдээ бна
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Сонгууль 2020-02-16 07:31:14
    Сүүлийн 30 жилд МАНАН тасархай баяжиж ард түмэн тасархай ядуурсан нь үнэн.Ядуус МАНАН-г дагагчтай нь сонгуулиар бут ниргэх хэрэгтэй.Хайрлаж зууралдах хэрэггүй...
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Думаа 2020-02-16 07:16:01
    энэ сонгуульд шинэ нам түүний эвсэл болох олон намуудыг сонгоцгоое
    162.158.94.41
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-02-15 07:04:01
    Батзандан Болд нар олигтой улсууд бишээ
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Kkk 2020-02-14 08:11:00
    Hudlaa
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • ЯЛСАНЫ МАРГААШ НЬ АЛАЛЦАНА ДАА 2020-02-14 05:14:16
    НАМ ГЭДЭГ ЧИНЬ ҮЗЭЛ САНАА ҮЗЭЛ БАРИМТЛАЛ ҮНЭТ ЗҮЙЛ ГЭХЧИЛЭН ОЛНО ЗҮЙЛИЙН НЭГДЭЛ БАЙХАА БОЛЬСОН ЮМ УУ. СОНГУУЛЬД Л ЯЛЖ БАЙВАЛ ХАМААГҮЙ БОЛОО ЮҮ.
    162.158.89.28
    Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬЧ  2020-02-14 04:02:04
    1990 ОНД ТӨР ЗАСГИЙН АЖЛЫН АРГА БАРИЛ ,ТУРШЛАГАГҮЙ УЛС ТӨРЖИЖ ПОПОДСОН НӨХДИЙН ДАРААХ ШИНЭ ҮЕ 2020 оны СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХ НЭЭ ДЭЭ,,ЭНЭ БОЛ,МОНГОЛЫН ГАЙХАМШИГ...
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Батзанднд шоронд ор 2020-02-14 03:47:56
    Батзандн Шоронд орох ёстой
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-02-14 03:17:41
    AMJILT SHINE NAM
    172.69.34.87
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-02-14 02:47:54
    Одоо олны танил эрхмүүдэд итгэл бүү өг шинэ хүн шинэ намыг сонгоцгоое шинэ хүмүүсийг хуучин төр нь хянана энгээд төр хяналтанд орж ард түмэн хожноо
    162.158.202.205
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN 2020-02-14 02:24:46
    ПОПУУДЫН ЦУГЛУУЛГА БОЛЖЭЭ. МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБАА ХОЁР Л ӨНГӨТЭЙ .БИД ТӨР ЗАСГАА. ТӨРИЙНХӨӨ ДАЛБААНЫ ӨНГӨ ЗҮСЭЭ СОЛИХГҮЙ.МАН УЛАМ ОЛОН БОЛНО.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-02-14 01:23:30
    3дагч шэж байхгүй шүү. шууд хувьсгал хийж өөр цоо шинэ хүн монгол хүнээр удирдуулна. одоогийн хятадын эрлийзүүд гэдэг нь саяны хятадыг оруулсанаар харагдлаа
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
    • ххххххххххххххххххх 2020-02-18 06:43:11
      ЯГ ҮНЭН МАН ҮРГЭЛЖ ХУЖААД ХАЙР ЗАРЛАЖ Бх юм
      162.158.90.177
      Мэдэгдсэн Хариулах
    •  2020-02-14 02:58:39
      одоогийн хятадын эрлийзүүд ахан дүүсээ өвчнөөс зайлуулж хилээр оруулж ирсэнээрээ бүрэн баталлаа.
      172.69.252.145
      Мэдэгдсэн Хариулах