Улаанбаатар Дархан чиглэлийн “зам”-ыг муулахыг хориглоно
Зам тээврийн хөгжлийн яамнаас Улаанбаатар Дархан чиглэлийн замын асуудлаар сөрөг мэдээлэл гаргахгүй байхыг шаарджээ. Өнгөрсөн оны зун намрын турш зам хааж зассан нэртэйгээр олон нийтийн бухимдуулсан уг замын ажил ирэх сараас эхлэх товтой байгаа.  Гэсэн ч энэ хугацаа дахин хойшилж, өнгөрсөн жилийн түүх давтагдаж магадгүй байдал үүслээ.

Сануулахад, Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй. Гүйцэтгэгчийг АХБ-ны Худалдан авах ажиллагааны журмын дагуу 5 багц хэсэгт хувааж, тус банкны зөвлөхүүдийн хяналтан дор сонгон шалгаруулалтыг явуулж, АХБ-ны зөвшөөрлийг үндэслэн гэрээ байгуулсан байдаг. Гэвч зун намаржин зам хаасны эцэст зам барилгын ажлын 30 гаруй хувийг хийж гүйцэтгэсэн гэж байгаа.  Харин энэ жил уг замын ажлын сонгуулиас өмнө дуусгах төлөвлөгөөг Зам тээврийн хөгжлийн яамнаас гаргаад байсан. Гэвч БНХАУ-д гарсан коронавирусын дэгдэлт, тархалтын улмаас товлосон хугацаандаа гадаад ажиллах хүчийг оруулж ирэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

Одоогоор эрсдэлтэй байгааг харгалзан дотоодын аж ахуйн нэгжүүдийн нөөц, хүчээр гүйцэтгүүлэх боломжийг судалж эхэлсэн гэж байгаа. Ирэх сард эхлэхээр товлосон замын ажлыг хийх компани одоогоор тодорхойгүй байгаа гэсэн үг юм. Хуучин замыг хуулснаас үүдэн Дархан Улаанбаатар чиглэлд зорчих нь эрсдэл өндөртэй асуудал болоод байна. Гэтэл  салбар яамнаас там болгосон замаа муулахгүй байхыг шаардаж байна. Алдаа гаргасан бол үүрэг хариуцлагаа хүлээх нь зайлшгүй. Эхнээсээ тооцоо судалгаатай, хариуцлагатай хандаагүй нь 100 хувь хариуцсан яамны буруу гэдгийг давтан сануулах нь илүүц биз.
 

О.ОНОН
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • А 2020-02-17 09:58:51
    Замын сайдын толгойг тасдаж дарханы замын хажууд өлгөж. Санамж болгох хэрэгтэййм бн да
  • sainaa 2020-02-16 12:23:00
    teer jil A erunhii said nisdeg tergeer yvj huleej avsan ,har gombo gej hariutssan hun idehiin deedeer idsenii gai unuudur hedhen jil ch boloogui bas 1 gai olon ...
  • zochin 2020-02-16 08:31:34
    za uher tsairalsan umbuunuudee maaskaa sain zuugeerei saijruulsan tulshnii uul ovooshig uns ni havriin salhiar hiisne shuu dee yun darkhnii zam zugeer tsaashaa
    • kkkk 2020-02-21 07:02:00
      яааг үнэн. бид одоо ч зүгээр л үнсээр амьсгалж байгаа ш дээ.
  • Зочин 2020-02-15 02:39:16
    Ардын намд солиотой юмнууд их байгаа шуу одоо л шилэн цогоо ажиллах хэрэгтэй дээ энэн нам хулгайч нараасаа салахгуй бол ард тумэн итгэхгуй шуу дээ
  • Zochin 2020-02-15 02:25:16
    Shilen Tsogoo duusgana gej neg tom jeep altan tovchtoi deel esvel tsergiin dargiin xuvtsas umseed 2 jil yabsan. Ter zaluu xudlaa xelexgyi dee
  • Иргэн зорчигч 2020-02-15 00:48:59
    Дарханы зам МАН-ын сонгуулийн дүнд нилээн сөраг нөлөө үзүүлнэ дээ
  • zochin 2020-02-14 17:19:38
    iim teneg yumnuudiig xalaad uur xun tavia ch xoxirliig uursduur ni tuluul tulj chadaxgui bol shoron morond ni xiixgui yu
  • ЗОЧИН 2020-02-14 12:34:48
    ЗҮГЭЭР ЗӨӨЛӨН ЗАМААР ЯВЧИХ МАШИНЫГ ,МАЛНУУД ТҮР ЗАМ ГЭЖ БУТАЛСАН ЧУЛУУ ОВООЛЖ ОЛОН МАШИН ТЕХНИКЫГ ЭВДСЭН.
  • Иргэн 2020-02-14 08:33:06
    Дархан хүртэлх зам яасан сайхан болоо вээ гээд л хэлээд байхаас.
  • Zochin 2020-02-14 07:30:05
    Одоо боль доо дараагийн засаг тор гараад нэг хийг дээ энэ хулгайч нар бол хийх янз алга аягуй бол цаг хугацааны хайчинд ороод чанаргуй зам тавина
  • ха ха 2020-02-14 07:12:28
    гарчгийг нь уншчихаад л загнаад шаачихдаг наасан. улаан оркууд үнээгээ л далагнуулмаар юм.
  • Хуцаарай хэлэхээ заалгах болоогүй шүү.  2020-02-14 05:23:41
    Улаанбаатар Дархан чиглэлийн замын асуудлаар сөрөг мэдээлэл гаргахгүй байхыг шаардаг чи хэн бэ? Ална шүү
  • зочин 2020-02-14 05:17:00
    Хятадаас ажилчид ирэхгүй гэж бүү шалтаг тооч.Үндэсний компаниудаараа хийлгээч.Авилга нэхэж хамаг ажлын чөдөр тушаа болсон хурган дарга нараа бүү өмөөр.
  • Зочин 2020-02-14 04:34:19
    Зам тээврийн сайд гуай там болгосон замаа сонгуулиас өмнө хэвийн болгохоо бодохгүй бол хохь нь болох байх шүү
  • Хамаатай шүү 2020-02-14 03:50:54
    Зохион байгуулалт муу. Өнгөрсөн жил хийсэн юм байхгүй хуга цаа алдсан
  • Zochin 2020-02-14 03:30:41
    Муулахгүй байхыг шаардана гэв үү. Юу вэ, хэн бэ. Хэн гээч юу гээчийн чанаргүй, нүд хуурсан юм хийчихээд, хэний амыг барих гээд бгаа юм бэ. Хаана байнаа, бид...
  • zochin 2020-02-14 03:19:11
    бид шаардах эрхтэй
  • Zochin 2020-02-14 03:12:48
    tevch shan zamtai bolno uynd stressdej uuriiguu zovoono
    172.69.34.87
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2020-02-14 02:58:35
    Zamiin Said geed neg ajil hiij chadahgui durakiig tomilsonoos l bolloo doo !!!! Anhnaasaa l ard tumen ene saidanzart durgui baisan daa
  • гэндэн 2020-02-14 02:27:07
    Энэнд Еренхий сайд ч шууд хамаатай
  • зочин 2020-02-14 01:24:44
    Юу гээд хуцаад байгаа МАНгарууд вэ өчнөөн хүний амь нас авч одсон,машин техник эвдэж хаячихаад бас шаардах эрх та нарт байна уу новшнууд минь. Олон юм хуцалгүй ...
  • ! 2020-02-14 01:21:11
    Зам тээврийн яамны нэг халтар юм шантаж хийж авилга нэхэж энэ ажлыг саатуулсан гээ биз дээ? Тэр новшийн хулгайлсан хөрөнгийг хурааж, хохирлыг гаргуул!!!
  •  2020-02-14 01:21:06
    тэндер өгсөн хүмүүсийн толгойг ав: эсүүл өөрсдөөр нь хүрз бариулаад засуулж хурдан ажиллуул. ямар нэгэн аргаар ажилд оруул.